Dissociative disorders
Диссоциатив эмгэг нь дараах зүйлсийн нэг буюу хэд хэдэнгийн хэвийн нэгдмэл байдлын өөрийн эрхгүй алдагдал буюу тасалдлаар илэрнэ: хувь хүний төрх байдал, мэдрэмж, хүртэхүй, сэтгэл хөдлөл, бодол, дурсамж, биеийн хөдөлгөөний хяналт буюу зан төрх. Алдагдал буюу тасалдал бүрэн байж болох боловч ихэнхдээ хэсэгчилсэн байдаг бөгөөд өдрөөс өдөрт, тэр байтугай цагаас цагт өөрчлөгдөж болно. Диссоциатив эмгэгийн шинж тэмдэг нь эм буюу бодисын шууд нөлөө, түүний дотор үгүйлэх үеийн нөлөөнөөс үүдэлтэй биш, сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэг, унтах-сэрэхийн эмгэг, мэдрэлийн тогтолцооны өвчин буюу эрүүл мэндийн өөр байдлаар илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын, шашны буюу сүнслэг зан үйлийн нэг хэсэг биш. Диссоциатив эмгэгийн диссоциатив шинж тэмдэг нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэх хэмжээний хүнд байна.
Тодорхойлолт
Мэдрэлийн шинж тэмдэгт диссоциатив эмгэг нь хөдөлгөөний, мэдрэхүйн буюу танин мэдэхүйн үйл ажиллагааны хэвийн нэгдмэл байдлын өөрийн эрхгүй тасалдлыг илтгэх, мэдрэлийн тогтолцооны тогтоогдсон өвчин, сэтгэцийн буюу зан төрхийн өөр эмгэг, эсвэл эрүүл мэндийн өөр байдалд нийцэхгүй хөдөлгөөний, мэдрэхүйн буюу танин мэдэхүйн шинж тэмдгээр илэрнэ. Шинж тэмдэг нь зөвхөн өөр диссоциатив эмгэгийн үед илэрдэггүй бөгөөд бодис буюу эмийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх нөлөө, түүний дотор үгүйлэх үеийн нөлөө, эсвэл унтах-сэрэхийн эмгэгээс үүдэлтэй биш.
Dissociative neurological symptom disorder is characterised by the presentation of motor, sensory, or cognitive symptoms that imply an involuntary discontinuity in the normal integration of motor, sensory, or cognitive functions and are not consistent with a recognised disease of the nervous system, other mental or behavioural disorder, or other medical condition. The symptoms do not occur exclusively during another dissociative disorder and are not due to the effects of a substance or medication on the central nervous system, including withdrawal effects, or a Sleep-Wake disorder.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Мэдрэлийн шинж тэмдэгт диссоциатив эмгэг, хөдөлгөөний хямралтай нь бүжил, миоклонус, салга, дистони, нүүрний хөвчрөл, паркинсонизм буюу дискинези зэрэг, мэдрэлийн тогтолцооны тогтоогдсон өвчин, сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэг, эсвэл эрүүл мэндийн өөр байдалд нийцэхгүй, зөвхөн өөр диссоциатив эмгэгийн үед илэрдэггүй шинж тэмдгээр илэрнэ.
Dissociative neurological symptom disorder, with movement disturbance is characterised by symptoms such as chorea, myoclonus, tremor, dystonia, facial spasm, parkinsonism, or dyskinesia that are not consistent with a recognised disease of the nervous system, other mental, behavioural or neurodevelopmental disorder, or other medical condition and do not occur exclusively during another dissociative disorder.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Мэдрэлийн шинж тэмдэгт диссоциатив эмгэг, дистонитой нь ихэвчлэн мушгирах ба давтагдах хөдөлгөөн буюу хэвийн бус байрлал үүсгэдэг булчингийн удаан үргэлжлэх агшилтаар илэрдэг бөгөөд эдгээр нь мэдрэлийн тогтолцооны тогтоогдсон өвчин, сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэг, эсвэл эрүүл мэндийн өөр байдалд нийцэхгүй, зөвхөн өөр диссоциатив эмгэгийн үед илэрдэггүй.
Dissociative neurological symptom disorder, with dystonia is characterised by sustained muscle contractions that frequently cause twisting and repetitive movements or abnormal postures that are not consistent with a recognised disease of the nervous system, other mental, behavioural or neurodevelopmental disorder, or other medical condition and do not occur exclusively during another dissociative disorder.
ICD-10-тай харгалзах код