Dissociative disorders
Диссоциатив эмгэг нь дараах зүйлсийн нэг буюу хэд хэдэнгийн хэвийн нэгдмэл байдлын өөрийн эрхгүй алдагдал буюу тасалдлаар илэрнэ: хувь хүний төрх байдал, мэдрэмж, хүртэхүй, сэтгэл хөдлөл, бодол, дурсамж, биеийн хөдөлгөөний хяналт буюу зан төрх. Алдагдал буюу тасалдал бүрэн байж болох боловч ихэнхдээ хэсэгчилсэн байдаг бөгөөд өдрөөс өдөрт, тэр байтугай цагаас цагт өөрчлөгдөж болно. Диссоциатив эмгэгийн шинж тэмдэг нь эм буюу бодисын шууд нөлөө, түүний дотор үгүйлэх үеийн нөлөөнөөс үүдэлтэй биш, сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэг, унтах-сэрэхийн эмгэг, мэдрэлийн тогтолцооны өвчин буюу эрүүл мэндийн өөр байдлаар илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын, шашны буюу сүнслэг зан үйлийн нэг хэсэг биш. Диссоциатив эмгэгийн диссоциатив шинж тэмдэг нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэх хэмжээний хүнд байна.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Өөрийгөө тодорхойлох хэсэгчилсэн диссоциатив эмгэг нь өөрийгөө мэдрэх ба өөрийн үйлдлийг удирдаж буйгаа мэдрэх мэдрэмжийн илт тасалдалтай холбоотой, хоёр буюу түүнээс олон тусдаа бие хүний төлөв (диссоциатив төрх байдал) бүхий өөрийгөө тодорхойлох чадварын алдагдлаар илэрнэ. Бие хүний төлөв бүр өөрийгөө, бие махбодоо ба хүрээлэн буй орчноо мэдрэх, хүртэх, ойлгох ба тэдгээртэй харилцах өөрийн гэсэн хэв маягтай. Нэг бие хүний төлөв давамгайлж, өдөр тутмын амьдралд хэвийн үйл ажиллагаатай байдаг боловч түүнд нэг буюу хэд хэдэн давамгай бус бие хүний төлөв нэвтэрч орж ирдэг (диссоциатив нэвтрэлт). Эдгээр нэвтрэлт нь танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн, хүртэхүйн, хөдөлгөөний буюу зан төрхийн шинжтэй байж болно. Тэдгээрийг давамгай бие хүний төлөвийн үйл ажиллагаанд саад болж буй мэт мэдэрдэг бөгөөд ихэвчлэн таагүй байдаг. Давамгай бус бие хүний төлөвүүд тухайн хүний ухаан санаа ба үйл ажиллагааны удирдах хяналтыг давтан авдаггүй боловч хааяа, хязгаарлагдмал бөгөөд түр зуурын тохиол илэрч болох бөгөөд энэ үед тусдаа бие хүний төлөв тодорхой хязгаарлагдмал зан үйл гаргахын тулд удирдах хяналтыг авдаг, жишээлбэл туйлын хүчтэй сэтгэл хөдлөлийн байдлын хариуд, эсвэл өөрийгөө гэмтээх буюу сэтгэл гэмтээсэн дурсамжаа дахин үйлдлээр давтах тохиолын үед. Шинж тэмдэг нь сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэгээр илүү сайн тайлбарлагдахгүй, бодис буюу эмийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх шууд нөлөө, түүний дотор үгүйлэх үеийн нөлөөнөөс үүдэлтэй биш бөгөөд мэдрэлийн тогтолцооны өвчин буюу унтах-сэрэхийн эмгэгээс үүдэлтэй биш. Шинж тэмдэг нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Partial dissociative identity disorder is characterised by disruption of identity in which there are two or more distinct personality states (dissociative identities) associated with marked discontinuities in the sense of self and agency. Each personality state includes its own pattern of experiencing, perceiving, conceiving, and relating to self, the body, and the environment. One personality state is dominant and normally functions in daily life, but is intruded upon by one or more non-dominant personality states (dissociative intrusions). These intrusions may be cognitive, affective, perceptual, motor, or behavioural. They are experienced as interfering with the functioning of the dominant personality state and are typically aversive. The non-dominant personality states do not recurrently take executive control of the individual’s consciousness and functioning, but there may be occasional, limited and transient episodes in which a distinct personality state assumes executive control to engage in circumscribed behaviours, such as in response to extreme emotional states or during episodes of self-harm or the reenactment of traumatic memories. The symptoms are not better explained by another mental, behavioural or neurodevelopmental disorder and are not due to the direct effects of a substance or medication on the central nervous system, including withdrawal effects, and are not due to a disease of the nervous system or a sleep-wake disorder. The symptoms result in significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код