Dissociative disorders
Диссоциатив эмгэг нь дараах зүйлсийн нэг буюу хэд хэдэнгийн хэвийн нэгдмэл байдлын өөрийн эрхгүй алдагдал буюу тасалдлаар илэрнэ: хувь хүний төрх байдал, мэдрэмж, хүртэхүй, сэтгэл хөдлөл, бодол, дурсамж, биеийн хөдөлгөөний хяналт буюу зан төрх. Алдагдал буюу тасалдал бүрэн байж болох боловч ихэнхдээ хэсэгчилсэн байдаг бөгөөд өдрөөс өдөрт, тэр байтугай цагаас цагт өөрчлөгдөж болно. Диссоциатив эмгэгийн шинж тэмдэг нь эм буюу бодисын шууд нөлөө, түүний дотор үгүйлэх үеийн нөлөөнөөс үүдэлтэй биш, сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэг, унтах-сэрэхийн эмгэг, мэдрэлийн тогтолцооны өвчин буюу эрүүл мэндийн өөр байдлаар илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын, шашны буюу сүнслэг зан үйлийн нэг хэсэг биш. Диссоциатив эмгэгийн диссоциатив шинж тэмдэг нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэх хэмжээний хүнд байна.
Тодорхойлолт
Бие хүн ба орчин өөрдөх эмгэг нь бие хүн өөрдөх, орчин өөрдөх, эсвэл хоёулангийнх нь байнгын буюу дахилтат мэдрэмжээр илэрнэ. Бие хүн өөрдөх нь өөрийгөө хачин буюу бодит бус мэт мэдрэх, эсвэл өөрийн бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмж, бие махбод буюу үйлдлээсээ салсан, эсвэл тэдгээрийг гаднаас ажиглагч мэт мэдрэх шинжээр илэрнэ. Орчин өөрдөх нь бусад хүмүүс, эд зүйлс буюу ертөнцийг хачин буюу бодит бус (жишээ нь, зүүд мэт, алс хол, манантай, амьгүй, өнгөгүй буюу харагдах байдал нь гажсан) мэт мэдрэх, эсвэл хүрээлэн буй орчноосоо салсан мэт мэдрэх шинжээр илэрнэ. Бие хүн буюу орчин өөрдөх мэдрэмжийн үед бодит байдлыг шалгах чадвар хэвээр хадгалагдана. Бие хүн буюу орчин өөрдөх мэдрэмж нь зөвхөн өөр диссоциатив эмгэгийн үед илэрдэггүй бөгөөд сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэгээр илүү сайн тайлбарлагдахгүй. Бие хүн буюу орчин өөрдөх мэдрэмж нь бодис буюу эмийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх шууд нөлөө, түүний дотор үгүйлэх үеийн нөлөөнөөс үүдэлтэй биш бөгөөд мэдрэлийн тогтолцооны өвчин буюу толгойн гэмтлээс үүдэлтэй биш. Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь буюу хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний алдагдал үүсгэнэ.
Depersonalization-derealization disorder is characterised by persistent or recurrent experiences of depersonalization, derealization, or both. Depersonalization is characterised by experiencing the self as strange or unreal, or feeling detached from, or as though one were an outside observer of, one’s thoughts, feelings, sensations, body, or actions. Derealization is characterised by experiencing other persons, objects, or the world as strange or unreal (e.g., dreamlike, distant, foggy, lifeless, colourless, or visually distorted) or feeling detached from one’s surroundings. During experiences of depersonalization or derealization, reality testing remains intact. The experiences of depersonalization or derealization do not occur exclusively during another dissociative disorder and are not better explained by another mental, behavioural or neurodevelopmental disorder. The experiences of depersonalization or derealization are not due to the direct effects of a substance or medication on the central nervous system, including withdrawal effects, and are not due to a disease of the nervous system or to head trauma. The symptoms result in significant distress or impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан