Dissociative disorders
Диссоциатив эмгэг нь дараах зүйлсийн нэг буюу хэд хэдэнгийн хэвийн нэгдмэл байдлын өөрийн эрхгүй алдагдал буюу тасалдлаар илэрнэ: хувь хүний төрх байдал, мэдрэмж, хүртэхүй, сэтгэл хөдлөл, бодол, дурсамж, биеийн хөдөлгөөний хяналт буюу зан төрх. Алдагдал буюу тасалдал бүрэн байж болох боловч ихэнхдээ хэсэгчилсэн байдаг бөгөөд өдрөөс өдөрт, тэр байтугай цагаас цагт өөрчлөгдөж болно. Диссоциатив эмгэгийн шинж тэмдэг нь эм буюу бодисын шууд нөлөө, түүний дотор үгүйлэх үеийн нөлөөнөөс үүдэлтэй биш, сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэг, унтах-сэрэхийн эмгэг, мэдрэлийн тогтолцооны өвчин буюу эрүүл мэндийн өөр байдлаар илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын, шашны буюу сүнслэг зан үйлийн нэг хэсэг биш. Диссоциатив эмгэгийн диссоциатив шинж тэмдэг нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэх хэмжээний хүнд байна.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Өөрийгөө тодорхойлох диссоциатив эмгэг нь өөрийгөө мэдрэх ба өөрийн үйлдлийг удирдаж буйгаа мэдрэх мэдрэмжийн илт тасалдалтай холбоотой, хоёр буюу түүнээс олон тусдаа бие хүний төлөв (диссоциатив төрх байдал) бүхий өөрийгөө тодорхойлох чадварын алдагдлаар илэрнэ. Бие хүний төлөв бүр өөрийгөө, бие махбодоо ба хүрээлэн буй орчноо мэдрэх, хүртэх, ойлгох ба тэдгээртэй харилцах өөрийн гэсэн хэв маягтай. Дор хаяж хоёр тусдаа бие хүний төлөв бусадтай буюу хүрээлэн буй орчинтой харилцахдаа, жишээлбэл хүүхэд асрах буюу ажил зэрэг өдөр тутмын амьдралын тодорхой талыг гүйцэтгэх үед, эсвэл тодорхой нөхцөл байдлын (жишээ нь, аюул заналтай гэж хүлээн авсан нөхцөл байдлын) хариуд тухайн хүний ухаан санаа ба үйл ажиллагааны удирдах хяналтыг давтан авдаг. Бие хүний төлөв өөрчлөгдөхөд мэдрэмж, хүртэхүй, сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, ой тогтоолт, хөдөлгөөний хяналт ба зан төрхийн холбогдох өөрчлөлт дагалдана. Ихэвчлэн ойгүйдлийн тохиол илэрдэг бөгөөд энэ нь хүнд байж болно. Шинж тэмдэг нь сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэгээр илүү сайн тайлбарлагдахгүй, бодис буюу эмийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх шууд нөлөө, түүний дотор үгүйлэх үеийн нөлөөнөөс үүдэлтэй биш бөгөөд мэдрэлийн тогтолцооны өвчин буюу унтах-сэрэхийн эмгэгээс үүдэлтэй биш. Шинж тэмдэг нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Dissociative identity disorder is characterised by disruption of identity in which there are two or more distinct personality states (dissociative identities) associated with marked discontinuities in the sense of self and agency. Each personality state includes its own pattern of experiencing, perceiving, conceiving, and relating to self, the body, and the environment. At least two distinct personality states recurrently take executive control of the individual’s consciousness and functioning in interacting with others or with the environment, such as in the performance of specific aspects of daily life such as parenting, or work, or in response to specific situations (e.g., those that are perceived as threatening). Changes in personality state are accompanied by related alterations in sensation, perception, affect, cognition, memory, motor control, and behaviour. There are typically episodes of amnesia, which may be severe. The symptoms are not better explained by another mental, behavioural or neurodevelopmental disorder and are not due to the direct effects of a substance or medication on the central nervous system, including withdrawal effects, and are not due to a disease of the nervous system or a sleep-wake disorder. The symptoms result in significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код