Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Нийлэг катинон хэрэглэсний шалтгаант эмгэг нь нийлэг катиноны хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Нийлэг катинон (мөн „ванны давс“ гэж нэрлэдэг) нь Catha edulis хэмээх кат ургамалд агуулагддаг катинонтой төстэй, сэдээх шинж чанартай нийлэг нэгдэл юм. Нийлэг катиноны хэрэглээ олон оронд залуу хүн амын дунд түгээмэл байна. Эдгээр нь нийлэг катиноны хордлого, нийлэг катиноны донтолт ба нийлэг катиноны үгүйлэх хамшинж зэрэг олон төрлийн эмгэг үүсгэж болно. Нийлэг катиноны шалтгаант хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of synthetic cathinones are characterised by the pattern and consequences of synthetic cathinone use. Synthetic cathinones (also known as ‘bath salts’) are synthetic compounds with stimulant properties related to cathinone found in the khat plant, Catha edulis. The use of synthetic cathinones is common in young populations in many countries. They may produce a range of disorders including Synthetic Cathinone Intoxication, Synthetic Cathinone Dependence and Synthetic Cathinone Withdrawal. Several synthetic cathinone-induced mental disorders are recognised.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Нийлэг катиноны донтолт нь нийлэг катиноныг давтан буюу тасралтгүй хэрэглэснээс үүдэлтэй, нийлэг катиноны хэрэглээг зохицуулах чадварын эмгэг юм. Онцлог шинж нь нийлэг катинон хэрэглэх хүчтэй дотоод түлхэц бөгөөд энэ нь хэрэглээгээ хянах чадвар алдагдах, хэрэглээнд бусад үйл ажиллагаанаас улам илүү ач холбогдол өгөх, хор хөнөөл буюу сөрөг үр дагаврыг үл харгалзан хэрэглээг үргэлжлүүлэх зэргээр илэрнэ. Эдгээр мэдрэмжид ихэвчлэн нийлэг катинон хэрэглэх хүсэл буюу хүчтэй хүсэл тэмүүллийн субъектив мэдрэмж дагалдана. Мөн донтолтын физиологийн шинжүүд илэрч болох бөгөөд үүнд нийлэг катиноны нөлөөнд дасал үүсэх, нийлэг катиноны хэрэглээг зогсоох буюу багасгасны дараа үгүйлэх хамшинжийн шинж тэмдэг илрэх, эсвэл үгүйлэх хамшинжийн шинж тэмдгээс сэргийлэх буюу намдаахын тулд нийлэг катинон буюу фармакологийн хувьд төстэй бодисыг давтан хэрэглэх зэрэг хамаарна. Донтолтын шинжүүд ихэвчлэн дор хаяж 12 сарын хугацаанд илэрхий байдаг боловч нийлэг катиноныг дор хаяж 3 сарын турш тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглэсэн бол оношийг тавьж болно.
Synthetic cathinone dependence is a disorder of regulation of synthetic cathinone use arising from repeated or continuous use of synthetic cathinones. The characteristic feature is a strong internal drive to use synthetic cathinones, which is manifested by impaired ability to control use, increasing priority given to use over other activities and persistence of use despite harm or negative consequences. These experiences are often accompanied by a subjective sensation of urge or craving to use synthetic cathinones. Physiological features of dependence may also be present, including tolerance to the effects of synthetic cathinones, withdrawal symptoms following cessation or reduction in use of synthetic cathinones, or repeated use of synthetic cathinones or pharmacologically similar substances to prevent or alleviate withdrawal symptoms. The features of dependence are usually evident over a period of at least 12 months but the diagnosis may be made if synthetic cathinone use is continuous (daily or almost daily) for at least 3 months.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Нийлэг катиноны донтолт гэсэн онош тавигдсаны дараа, ихэвчлэн эмчилгээний курс буюу бусад арга хэмжээний (өөртөө туслах арга хэмжээг оролцуулан) дараа 12 сараас дээш хугацаанд нийлэг катиноны хэрэглээ мэдэгдэхүйц буурсан бөгөөд энэ хугацаанд нийлэг катинон хэрэглэсэн хэдий ч донтолтын тодорхойлолтын шаардлага хангагдаагүй байна.
After a diagnosis of synthetic cathinone dependence, and often following a treatment episode or other intervention (including self-help intervention), there is a significant reduction in synthetic cathinone consumption for more than 12 months, such that even though synthetic cathinone use has occurred during this period, the definitional requirements for dependence have not been met.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код