Schizophrenia, schizotypal and delusional disorders
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт шизофрени, шизофренийн хэв шинжит эмгэг, байнгын дэмийрэх эмгэг, цочмог ба түр зүурын солиорлын эмгэгийн томоохон бүлэг багтана. Шизоаффектив шизофренийн үүсэл маргаантай байгаа хэдий ч энэ бүлэгт багтсан болно.
Тэмдэглэл (Notes)
Дэмийрэл, хий үзэгдэл, хүртэхүйн эмгэг зэрэг солиорлын шинж эмдэг цочмог эхэлж, жирийн зан төрх ноцтой эвдрэх байдлаар илэрдэг бүлэг эмгэг орно. Цочмог эхлэл гэдэг нь ойролцоогоор хоёр буюу түүнээс цөөхөн долоо хоногийн дотор илэрхий хэвийн бус эмнэлзүй маш хурдан явцтай буй болохыг хэлнэ. Органик шалтгаан байхгүй. Сандран мэгдсэн, учраа олохгүй байдал ихэвчлэн байх боловч орон зай, цаг хугацаа, өөрийн баримжаа алдагдаагүй буюу органик шалтгаантай дэмийрэл гэсэн оношийг батлахад бүрэн хангалттай бус байдаг (F05.-). Түүнчлэн хэдхэн сарын дотор, ихэвчлэн хэдхэн долоо хоног, тэр бүү хэл хэдэн өдрийн дотор бүрэн эдгэдэг. Уг эмгэг арилахгүй байвал тухайн хямралыг ангилах шаардлага гарах болно. Мөн уг эмгэг үүсэхээс нэг буюу хоёр долоо хоногийн өмнөх стресстэй холбоотой байж ч болно, үгүй ч байж болно.
Дэд ангилал
ICD-11-тэй харгалзах код