Schizophrenia, schizotypal and delusional disorders
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт шизофрени, шизофренийн хэв шинжит эмгэг, байнгын дэмийрэх эмгэг, цочмог ба түр зүурын солиорлын эмгэгийн томоохон бүлэг багтана. Шизоаффектив шизофренийн үүсэл маргаантай байгаа хэдий ч энэ бүлэгт багтсан болно.
Хамаарна (Includes)
Хамаарахгүй (Excludes)
Тэмдэглэл (Notes)
Хэдийгээр энэ эмгэгийн аль ч үе шатанд шизофренийн тодорхой, өвөрмөц хямрал гардаггүй ч этгээд зан төрх, сэтгэлийн хөдөлгөөний ба сэтгэхүйн гажуудал нь шизофрени өвчинтэй адил төстэй байдлаар илэрдэг эмгэг. Энэ эмгэгийн шинж тэмдгүүдэд сэтгэлийн тохироо алдагдах буюү хүйтэн цэвдэг сэтгэл; сэтгэл ханамжгүй байх; этгээд, хачин зан төрх; нийгэм, хамт олноос тасрах хандлага; жинхэнэ дэмийрэлд хүрээгүй дэмий буюу этгээд хачин бодол санаа; үл ярих зовлонт бодол санаа; сэтгэхүйн ба хүртэхүйн эмгэг; эрчимтэй гажуу тусгал, сонсголын ба бусад хий үзэгдлүүд, дэмийрэл төст бодол санаа (ихэвчлэн гадны сэдэлтгүй) бүхий түр зуурын хагас солиорлын байдал зэрэг хамаарна. Тодорхой эхлэл ба явц үгүй бөгөөд эдгээр нь ихэвчлэн бие хүний эмгэгтэй адилхан байна.
ICD-11-тэй харгалзах код