Schizophrenia, schizotypal and delusional disorders
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт шизофрени, шизофренийн хэв шинжит эмгэг, байнгын дэмийрэх эмгэг, цочмог ба түр зүурын солиорлын эмгэгийн томоохон бүлэг багтана. Шизоаффектив шизофренийн үүсэл маргаантай байгаа хэдий ч энэ бүлэгт багтсан болно.
Хамаарахгүй (Excludes)
Тэмдэглэл (Notes)
Шизофрени бол зонхилон сэтгэхүй ба хүртэхүйн өвөрмөц хямрал, сэтгэлийн тохироо алдагдах буюу сэтгэлийн хөдөлгөөний нарийн мэдрэмж мохох байдлаар илэрдэг сэтгэцийн өвчин. Хэдийгээр танин мэдэхүйн тодорхой хямрал өвчний явцад гардаг боловч ухамсарт ухаан ихэвчлэн саруул, оюуны чадавхи хэвээрээ байдаг. Өвчний онцлог шинж тэмдэгт бодол санаа цуурайтах; бодол санааг хүчээр оруулах буюу гаргах; бодол санааг дамжуулах; дэмий хүртэхүй ба захирагдах, үйлчлүүлэх буюу эрхшээлд орох дэмийрэл; өвчтнийг гуравдагч этгээдэд хүүрнэн ярих буюу түүнийг шүүн хэлэлцэж буй сонсголын хий үзэгдэл; сэтгэхүйн хямрал ба сөрөг шинж тэмдгүүд хамаарна.
Шизофрени өвчний явц нь нэг бол тасралтгүй, эсвэл даамжрах явцтай, эсвэл бүрэн буюу бүрэн бус сайжралтай нэг буюу хэд хэдэн дахилттай байж болно. Шизофренийн шинж тэмдгүүд нь сэтгэл цочирдлын эмгэгээс өмнө улбаалсан нь тодорхой бол шизофренийн оношийг гүнзгий сэтгэл хөөрлийн ба гутралын шинж тэмдгүүд буй төдийхнөөр тавьж болохгүй. Тархины илэрхий өвчин зсвэл сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинж байгаа тохиолдолд шизофрени гэсэн оношийг тавьж болохгүй. Эпилепси ба тархины бусад өвчний явцад үүсч буй ижил төстэй эмгэгийг F06.2-т хамааруулах бөгөөд харин эдгээр шинж тэмдэг нь сэтгэц нөлөөт бодисын шалтгаант бол F10-F19 (ижил дөрөв дэх дугаарт .5.)-д хамааруулна.
Дэд ангилал