Schizophrenia or other primary psychotic disorders
Шизофрени буюу бусад анхдагч солиорох эмгэг нь байнгын дэмийрэл, байнгын хий үзэгдэл, эмх замбараагүй сэтгэхүй (ихэвчлэн эмх замбараагүй яриагаар илэрнэ), илт эмх замбараагүй зан төрх, идэвхгүй байх ба хянагдах мэдрэмж зэрэг эерэг шинж тэмдэг, сэтгэл хөдлөл мохох буюу сэтгэл хөдлөлгүй болох, хүсэл зориг алдагдах зэрэг сөрөг шинж тэмдэг, мөн сэтгэц хөдөлгөөний хямралаар илрэх, бодит байдлыг үнэлэх чадварын мэдэгдэхүйц алдагдал ба зан төрхийн өөрчлөлтөөр илэрдэг эмгэг юм. Шинж тэмдэг нь соёлын буюу дэд соёлын хүлээгдэх хэм хэмжээнээс хазайхуйц давтамж ба эрчимтэй илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгийн (жишээ нь, сэтгэл санааны эмгэг, дэмийрэл буюу бодис хэрэглэсний шалтгаант эмгэг) шинж байдлаар үүсдэггүй. Энэ бүлгийн ангиллыг соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн санаа, итгэл үнэмшил буюу зан төрхийн илэрхийллийг ангилахад ашиглахгүй.
Тодорхойлолт
Шизофрени нь сэтгэхүй (жишээ нь, дэмийрэл, сэтгэхүйн хэлбэрийн эмх замбараагүй байдал), хүртэхүй (жишээ нь, хий үзэгдэл), өөрийгөө мэдрэх байдал (жишээ нь, өөрийн мэдрэмж, хүсэл түлхэц, бодол буюу зан төрх гадны хүчний хяналтад байна гэсэн мэдрэмж), танин мэдэхүй (жишээ нь, анхаарал, хэл ярианы ой тогтоолт ба нийгмийн танин мэдэхүй алдагдах), хүсэл зориг (жишээ нь, сэдэл алдагдах), сэтгэл хөдлөл (жишээ нь, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл мохох) ба зан төрх (жишээ нь, хачирхалтай буюу зорилгогүй мэт харагдах зан төрх, зан төрхийн зохион байгуулалтад саад болох урьдчилан таамаглашгүй буюу зохисгүй сэтгэл хөдлөлийн хариу урвал) зэрэг сэтгэцийн олон хүрээний хямралаар илэрдэг эмгэг юм. Кататони зэрэг сэтгэц хөдөлгөөний хямрал илэрч болно. Байнгын дэмийрэл, байнгын хий үзэгдэл, сэтгэхүйн эмгэг ба нөлөөлөлд өртөх, идэвхгүй байх буюу хянагдах мэдрэмжийг гол шинж тэмдэг гэж үзнэ. Шизофренийн оношийг тавихын тулд шинж тэмдэг дор хаяж нэг сар үргэлжилсэн байх ёстой. Шинж тэмдэг нь эрүүл мэндийн өөр байдлын (жишээ нь, тархины хавдар) илрэл биш бөгөөд үгүйлэх хамшинжийг (жишээ нь, архины үгүйлэх хамшинж) оролцуулан бодис буюу эмийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх нөлөөний (жишээ нь, кортикостероид) шалтгаант биш байна.
Schizophrenia is characterised by disturbances in multiple mental modalities, including thinking (e.g., delusions, disorganisation in the form of thought), perception (e.g., hallucinations), self-experience (e.g., the experience that one's feelings, impulses, thoughts, or behaviour are under the control of an external force), cognition (e.g., impaired attention, verbal memory, and social cognition), volition (e.g., loss of motivation), affect (e.g., blunted emotional expression), and behaviour (e.g., behaviour that appears bizarre or purposeless, unpredictable or inappropriate emotional responses that interfere with the organisation of behaviour). Psychomotor disturbances, including catatonia, may be present. Persistent delusions, persistent hallucinations, thought disorder, and experiences of influence, passivity, or control are considered core symptoms. Symptoms must have persisted for at least one month in order for a diagnosis of schizophrenia to be assigned. The symptoms are not a manifestation of another health condition (e.g., a brain tumour) and are not due to the effect of a substance or medication on the central nervous system (e.g., corticosteroids), including withdrawal (e.g., alcohol withdrawal).
Хамаарахгүй (Exclusions)
Өөр хэсэгт ангилсан
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Шизофрени, анхны тохиол гэсэн ангиллыг шизофренийн оношийн шаардлагыг (үргэлжлэх хугацааг оролцуулан) хангасан шинж тэмдэгтэй боловч өмнө нь шизофренийн оношийн шаардлага хангагдсан тохиол хэзээ ч гарч байгаагүй хүнийг тодорхойлоход ашиглана.
Schizophrenia, first episode should be used to identify individuals experiencing symptoms that meet the diagnostic requirements for Schizophrenia (including duration) but who have never before experienced an episode during which diagnostic requirements for Schizophrenia were met.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал