Schizophrenia or other primary psychotic disorders
Шизофрени буюу бусад анхдагч солиорох эмгэг нь байнгын дэмийрэл, байнгын хий үзэгдэл, эмх замбараагүй сэтгэхүй (ихэвчлэн эмх замбараагүй яриагаар илэрнэ), илт эмх замбараагүй зан төрх, идэвхгүй байх ба хянагдах мэдрэмж зэрэг эерэг шинж тэмдэг, сэтгэл хөдлөл мохох буюу сэтгэл хөдлөлгүй болох, хүсэл зориг алдагдах зэрэг сөрөг шинж тэмдэг, мөн сэтгэц хөдөлгөөний хямралаар илрэх, бодит байдлыг үнэлэх чадварын мэдэгдэхүйц алдагдал ба зан төрхийн өөрчлөлтөөр илэрдэг эмгэг юм. Шинж тэмдэг нь соёлын буюу дэд соёлын хүлээгдэх хэм хэмжээнээс хазайхуйц давтамж ба эрчимтэй илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгийн (жишээ нь, сэтгэл санааны эмгэг, дэмийрэл буюу бодис хэрэглэсний шалтгаант эмгэг) шинж байдлаар үүсдэггүй. Энэ бүлгийн ангиллыг соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн санаа, итгэл үнэмшил буюу зан төрхийн илэрхийллийг ангилахад ашиглахгүй.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Шизофренийн хэвшинжит эмгэг нь танин мэдэхүй ба хүртэхүйн гажуудал, ер бусын итгэл үнэмшил, хүмүүс хоорондын харилцаанд тав тухгүй байх ба ихэвчлэн ийм харилцаа тогтоох чадвар буурахтай хавсарсан, зан төрх, гадна төрх ба ярианы хачин содон байдлын удаан үргэлжлэх хэв маягаар (өөрөөр хэлбэл, дор хаяж хэдэн жилийн хугацаанд тухайн хүний үйл ажиллагааны онцлог болсон) илэрдэг эмгэг юм. Шинж тэмдэгт сэтгэл хөдлөлийн илрэл хумигдах буюу сэтгэл хөдлөл нөхцөл байдалд үл нийцэх ба ангедони хамаарч болно. Параноид санаа, өөртөө хамааруулах санаа, эсвэл аливаа мэдрэхүйн хий үзэгдэл зэрэг солиорлын бусад шинж тэмдэг илэрч болох боловч эдгээр нь шизофрени, шизоаффектив эмгэг буюу дэмийрэх эмгэгийн оношийн шаардлагыг хангахуйц эрчим буюу үргэлжлэх хугацаатай байдаггүй. Шинж тэмдэг нь сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний алдагдал үүсгэнэ.
Schizotypal disorder is characterised by an enduring pattern (i.e. characteristic of the person’s functioning over a period of at least several years) of eccentricities in behaviour, appearance and speech, accompanied by cognitive and perceptual distortions, unusual beliefs, and discomfort with— and often reduced capacity for— interpersonal relationships. Symptoms may include constricted or inappropriate affect and anhedonia. Paranoid ideas, ideas of reference, or other psychotic symptoms, including hallucinations in any modality, may occur, but are not of sufficient intensity or duration to meet the diagnostic requirements of schizophrenia, schizoaffective disorder, or delusional disorder. The symptoms cause distress or impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код