Дэд гарчиг
Бетаклав (Betaklav)
KRKA d.d., Novo Mesto
- Эмийн хэлбэр
- Хөвмөлийн нунтаг
- Олон улсын нэршил
- Амоксициллин + клавуланы хүчил (Amoxicillin + Clavulanic acid)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
400 мг / 5 мл + 57 мг / 5 мл - 70 мл · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- o Бетаклав бэлдмэлийг хүүхэд ба насанд хүрэгсдэд дараах халдваруудын үед хэрэглэнэ (“Хэрэглэх заавар ба тун”, “Тусгай заавар”, “Фармакологийн үйлдэл” хэсгүүдийг харна уу):
- § Нянгийн шалтгаантай хамар, дайврын цочмог үрэвсэл (оношлогдсон)
- § Дунд чихний цочмог үрэвсэл
- § Цагаан мөгөөрсөн хоолойн архаг үрэвслийн сэдрэл (оношлогдсон)
- § Эмнэлгээс гадуурх хатгалгаа
- § Давсагны үрэвсэл
- § Бөөрний үрэвсэл
- § Арьс, зөөлөн эдийн халдвар, тухайлбал, арьсан доорх эдийн үрэвсэл, амьтанд хазуулсан хэсэг, хүнд хэлбэрийн шүд, тойрон эдийн буглаа
- § Яс, үений халдвар, тухайлбал ясны идээт үрэвсэл
- § Нянгийн эсрэг бэлдмэлийг хэрэглэх албан ёсны зааварчилгааг дагаж мөрдөнө.
- o ба клавулановын хүчил, бэлдмэлийн бусад бодист хэт мэдрэг тохиолдол
- o Асуумжинд бусад бета-лактамын антибиотикыг (жишээлбэл: цефалоспорин, карбапенем эсвэл монобактам) хэрэглэх үед хүнд хэлбэрийн харшлын урвал (гаждал цохиулалт) үүсч байсан тохиолдол
- o Өмнө нь амоксициллин ба клавулановын хүчлийн хавсарсан бэлдмэлийг хэрэглэхэд шарлалт үүсч байсан эсвэл элэгний үйл ажиллагаа алдагдсан тохиолдол
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ерөнхий эм судлал (General Pharmacology)
Эмийн үйлдэл нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд тэдгээрийн дотор фармакокинетик болон фармакодинамик нь гол үүрэгтэй. Фармакокинетик нь эмийн бодис бие махбодод хэрхэн шимэгдэж, тархаж, хувирч, ялгардаг процессыг судалдаг бол, фармакодинамик нь тухайн эмийн биологийн үйлдэл, үйлдлийн бай, механизмийг тайлбарладаг. Эмийн бэлдмэлүүд метаболизмын үед ферментийн (Цитохром-P450-систем) идэвхжилд нөлөөлж, харилцан үйлчлэлийн янз бүрийн хэлбэрүүдийг үзүүлдэг. Эмнэлзүйн …
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …