Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл (Ulcerative colitis)
Шархлаат колит гэдэг нь шулуун гэдэс, мухар гэдэс, бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн архаг үрэвсэлээр илэрдэг гэдэсний үрэвсэлт өвчин юм. Цустай суулгах, хэвлийгээр өвдөх, гэнэт хүндээр бие засах мэдрэмж төрөх зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг. Лабораторийн шинжилгээнд үрэвслийн маркерууд болон өтгөний калпротектин ихэссэн байдаг.
Өвчний оношилгоонд шаардлагатай биш ч гэсэн байх нь шархлаат колит өвчнийг илтгэнэ. Оношийг баталгаажуулахын тулд дурангийн шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд шинжилгээгээр салст бүрхүүлийн эрози эсвэл шархлаа зэрэг өөрчлөлтүүд илэрдэг. 5-Аминосалицилийн хүчил нь хөнгөн, дунд зэргийн өвчнийг эмчлэх үндсэн арга юм.
Хүнд зэргийн өвчнийг намжмал байдалд оруулахын тулд ихэвчлэн кортикостероидууд эсвэл бусад дархлаа дарангуйлагч эмүүдийг хэрэглэх шаардлагатай байдаг. Дистал колитийн үед эмүүдийг шулуун гэдсээр хэрэглэж болно, харин үрэвсэлийн үед нь амаар уух шаардлагатай байдаг. Хүндрэлтэй шархлаат колит эсвэл дисплази бүхий өвчтөнүүдэд проктоколэктоми хийх заалттай байдаг. Шархлаат колитиай өвчтөнүүд бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг тул дурангийн шинжилгээгээр тогтмол хянах шаардлагатай.
- Тархалт
- Монгол улсад шархлаат колитын 70.8% нь архаг явцтай, 66.7% нь идэвхижилтэй, 18.1% нь өндөр идэвхижилтэй, 34.7% нь эсийн гажигшилтай нь тогтоогдсон.
- Монгол улсад шархлаат колитаар зонхилон 26-55 насны хүмүүс хүйс ялгаваргүй өвчилж байгаа бөгөөд шинээр үүссэн шархлаат колит шулуун гэдсэнд 40.5%, мухар гэдсэнд 27%, хөндлөн гэдсэнд 18.9%, тахир гэдсэнд 13.5% тусс тус оношлогдсон байна.
- АНУ-д ойролцоогоор 600,000 насанд хүрэгчид шархлаат колитээр өвчилсөн байдаг.
- Үндэс угсааны хувьд
- Хар арьстан, испани, ази хүмүүстэй харьцуулахад цагаан арьстнуудад түгээмэл тохиолддог
- Ашкенази еврей гаралтай хүмүүсийн дунд хамгийн өндөр тархалттай байдаг
- Оргил тохиолдол
- 15 - 35 нас
- Мөн 55-аас дээш насны хүмүүст түгээмэл ажиглагдаж болно.
- Хүйс: ♂ = ♀
- K51.0Шархлаат (архаг) панколитUlcerative (chronic) pancolitis
- K51.2Шархлаат (архаг) проктитUlcerative (chronic) proctitis
- K51.3Шархлаат (архаг) ректосигмоидитUlcerative (chronic) rectosigmoiditis
- K51.4Үрэвсэлт урInflammatory polyps
- K51.5Зүүн талын колитLeft sided colitis
- K51.8Бусад шархлаат колитOther ulcerative colitis
- K51.9Шархлаат колит, тодорхойгүйUlcerative colitis, unspecified
Шалтгаан
Ангилал
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тусгай бүлгийн өвчтөнүүд
Тавилан
Түлхүүр ойлголтууд
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Проксимал
Анатомийн байршил тодорхойлох хэллэг: биеийн гол шугам буюу их биетэй ойр гэсэн утгатай (эсрэг утга нь дистал - их биеэс хол).
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.