Дэд гарчиг
Диклосан SS 100 мг, №10 шулуун гэдэсний (Diclosan SS)
Rubie Pharm Arzneimittel GmbH
- Эмийн хэлбэр
- Лаа
- Олон улсын нэршил
- Диклофенак (Diclofenac)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
100 мг · 10 шулуун гэдэсний лаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Цочмог артрит, түүний дотор тулайн сэдрэлийн үеийн өвдөлт ба үрэвслийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Архаг артрит, ялангуяа ревматоид артритын үед хэрэглэнэ.
- Анкилозжих спондилит болон нурууны бусад үрэвсэлт хэрэх өвчний үед хэрэглэнэ.
- Артроз, спондилоартрозын цочмог үрэвсэлт байдал болон зөөлөн эдийн үрэвсэлт хэрэх өвчний үед хэрэглэнэ.
- Гэмтлийн дараах өвдөлт, үрэвслийн үед хэрэглэнэ.
- Диклофенак эсвэл бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- эсвэл бусад стероид бус үрэвслийн эсрэг эмээс багтраа, хамрын салст хавагнах, арьсны урвал үүсэж байсан бол хэрэглэхгүй.
- Шалтгаан тодорхойгүй цус төлжилтийн эмгэг, идэвхтэй цус алдалтын үед хэрэглэхгүй.
- Ходоод гэдэсний давтан шархлаа, цус алдалт, цооролт эсвэл өмнө нь стероид бус үрэвслийн эсрэг эмээс шалтгаалсан цус алдалт, цооролтын өгүүлэмжтэй бол хэрэглэхгүй.
- Элэг, бөөрний хүнд дутагдал, зүрхний хүнд дутагдал, зүрх эсвэл тархины судасны өвчин, зүрхний шигдээс, цус харвалт, түр зуурын ишемийн дайрлага, захын судасны өвчний үед хэрэглэхгүй.
- Жирэмсний сүүлийн 3 сард болон 18-аас доош насанд хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан, эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илэрдэг эмгэгийг тулай гэнэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ревматоид артрит (Rheumatoid arthritis)
Шалтгаан тодорхойгүй, аутоиммун, даамжрах явцтай архаг үрэвсэлт өвчин. Үеийг сонгомолоор гэмтээхээс гадна уушги, зүрх, бөөр, судас гэх мэт бусад эрхтэн тогтолцоог давшингуй гэмтээдэг.