Бөөрний архаг өвчин/дутагдал (Chronic kidney disease)
Бөөрний эдийн гэмтэл болон түүдгэнцрийн шүүлтийн хурд буурах шинж тэмдэг 3 сараас дээш хугацаагаар илэрсэн тохиолдолд бөөрний архаг өвчин гэнэ. Бөөрний эдийн гэмтэлд протейнури, дүрс оношилгооны шинжилгээнд бөөр шээс ялгаруулах замын эмгэг өөрчлөлт илрэх, шээсний шинжилгээнд эмгэг өөрчлөлт илрэхийг хамааруулна.
Бөөрний үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр алдагдсаны улмаас үүссэн эмнэлзүй, лабораторийн иж бүрдэл хамшинжийг бөөрний архаг өвчний эцсийн шат буюу Бөөрний архаг дутагдал гэнэ.
Артерийн гипертензи, чихрийн шижин өвчнүүд нь бөөрний архаг өвчин улмаар түүний эцсийн шат болох бөөрний архаг дутагдлын тэргүүлэх шалтгаан болж байна.
- 2017 оны судалгаагаар
- Дэлхий даяар 697.5 сая тохиолдол бүртгэгдсэн
- 2 сая хүн бөөрний архаг өвчний улмаас нас барсан
- АНУ-д 37 сая орчим хүн – нийт хүн амын 15% бөөрний архаг өвчинтэй
- Насанд хүрсэн 7 хүн тутмын 1 нь БАӨ-тэй
- Хүйсийн хувьд ялгаагүй
- 2010 оны олон улсын судалгаагаар ♀ 11.8% > ♂ 10.4%
- Нас ахих тусам өвчлөл ↑
- N18Бөөрний архаг өвчинChronic kidney disease
Шалтгаан
Ангилал
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Хүндрэл
Эмчилгээ
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Артерийн гипертензи (Arterial hypertension)
Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт (1 удаагийн ирэлтэнд 2-3 удаагийн хэмжилт хийх), нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥ 130 мм МУБ ба диастолын даралт ≥ 80 мм МУБ байх.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.