Дэд гарчиг
Фуросемид – Dalchempharm OJSC (Furosemid)
Dalchempharm OJSC
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Олон улсын нэршил
- Фуросемид (Furosemide)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
10 мг / мл-2 мл · №10
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Төрөл бүрийн шалтгаанаар үүссэн хавагнах хам шинж (зүрхний архаг дутагдал, элэгний хатуурал (үүдэн венийн даралт ихсэх хам шинж)
- Бөөрний шалтгаант хавагнах хам шинж (нефротик хам шинжийн үед үндсэн өвчний эмчгээний эхний эгнээнд багтана)
- Зүрхний архаг дутагдал, ялангуяа уушгины хавангийн үед (эмчилгээний бусад арга хэмжээтэй хавсруулан хэрэглэнэ)
- Тархины хаван
- Хүнд хэлбэрийн цусны даралт ихсэлт
- Цусны даралт ихсэлтийн криз
- Өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр ялгардаг химийн бодисын хордлогын үед хүчжүүлэн шээс хөөх зорилгоор хэрэглэнэ.
- Фуросемидэд хэт мэдрэг, цочмог гломерулонефрит, шээс хаагдсан бөөрний цочмог дутагдал (түүдгэнцэрийн фильтраци 3-5мл/минутаас бага), элэгний хүнд хэлбэрийн дутагдал, элэгний ком, комын өмнөх байдал, шээс ялгаруулах сувгийн нарийсал, шээс ялгаруулах зам чулуугаар бөглөрсөн, комын өмнөх байдал, цусан дахь сахарын түвшин ихсэлтийн ком, цусан дахь шээсний хүчлийн түвшин ихсэлт, тулай, хоёр хавтаст эсвэл аортын хавхлагын тэнцвэржил алдагдсан нарийсал, төвийн венийн даралт ихсэлт (10 мм муб-аас их), шалтгаан тодорхойгүй гипертрофик субаорталь стеноз, цусны даралт багадалт, зүрхний цочмог шигдээс, нойр булчирхайн үрэвсэл, ус-эрдсийн солилцоо болон хүчил шүлтийн тэнцвэрийн өөрчлөлт (цусан дахь калийн түвшин багасах, шүлтшил, цусны эзэлхүүн багасах, цусан дахь натри, хлор, кальци болон магнийн түвшин багасах), хуруувчин цэцгийн хордлого зэргийн үед хэрэглэхийг цээрлэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрхний архаг дутагдал (Congestive heart failure)
Зүрхний бүтцийн ба/эсвэл үйл ажиллагааны өөрчлөлтийн улмаас зүрхний ховдлын дүүрэлтийн ба шахуургын үйл ажиллагаа алдагдаж, эмнэлзүйд амьсгаадах, уушигны/захын хаван үүсэх, шээсний гарц багасах, ядрах, биед шингэн хуримтлагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг цогц хам шинжийг зүрхний архаг дутагдал гэнэ.
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.