Хоол боловсруулах замын цус алдалт (Gastrointestinal bleeding)
Хоол боловсруулах замын цус алдалт нь хэд хэдэн шалтгааны улмаас үүсч болно. Энэ нь цустай бөөлжих, баас хар гарах, цустай баах зэрэг ил цус алдалт болон төмөр дутагдлын цус багадалттай холбоотой өвөрмөц бус шинж тэмдэг бүхий далд цус алдалт хэлбэрээр илэрдэг.
Хэрэв цус алдалт нь Трейцийн холбоосын дээр байрлавал хоол боловсруулах дээд замын цус алдалт харин цус алдалт Трейцийн холбоосын доор байрлавал хоол боловсруулах доод замын цус алдалт гэж ангилдаг.
Хоол боловсруулах дээд замын ил цус алдалт нь ихэвчлэн цустай бөөлжих шинжээр илэрдэг бөгөөд цус алдалт идэвхтэй үргэлжилвэл цустай баах болон хар баас гарах шинжүүд илэрч болно. Хоол боловсруулах доод замын ил цус алдалт нь ихэвчлэн цустай баах шинжээр илэрдэг ба хэрэв цус алдалт нь нарийн гэдэс эсвэл бүдүүн гэдэсний хэсэсгт байвал баас хар гарах шинж илэрч болно.
Хоол боловсруулах замын ил цус алдалттай өвчтөнүүдийн эхний менежмент нь гемодинамикийг тогтворжуулах, цус алдалтын эх үүсвэрийг дурангийн аргаар тодорхойлох, хэрэв боломжтой бол ангиографи хийх, дараа нь цус алдалтыг хянах арга хэмжээ авах дээр чиглэгдэнэ. Сигмоидоскопи нь хорт хавдар, гэдэсний үрэвсэлт өвчний шинж тэмдэггүй, баасаар бага зэргийн цус гарах шинж илэрсэн залуу өвчтөнүүдэд тохиромжтой эхний шинжилгээний арга юм. Бүх өвчтөнүүдэд үндсэн шалтгааныг тодорхойлж, эмчлэх шаардлагатай.
- Хоол боловсруулах дээд замын цус алдалт
- -ын цус алдалтын 70-80%-ийг эзэлдэг
- Цус алдалтын эх үүсвэр нь Трейцийн холбоосын дээр байрладаг.
- Хоол боловсруулах доод замын цус алдалт
- ХБЗ-ын цус алдалтын 20-30% эзэлдэг
- Цус алдалтын эх үүсвэр нь Трейцийн холбоосын доор ихэвчлэн бүдүүн гэдсэнд байдаг.
- ХБЗ-ын далд цус алдалт: Нүдэнд ажиглагдах боломжгүй бага хэмжээний цус алдалт
- ХБЗ-ын ил цус алдалт: Нүдэнд ажиглагдаж болох эмнэлзүйн шинж тэмдэг бүхий цус алдалт
- ХБЗ-ын тодорхой бус замын цус алдалт: цус алдалтын эх үүсвэрийг тотоох үнэлгээнд сөрөг гарсны дараа үргэлжилдэг эсвэл дахилтат хоол боловсруулах замын цус алдалт.
Шалтгаан
Эмнэлзүй
Менежмент
Оношилгоо
Эмчилгээ
Хяналт ба дараагийн шатны арга хэмжээ
Цочмог үеийн менежментийн хяналтын хуудас
Хүндрэл
Ялган оношилгоо
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
Проксимал
Анатомийн байршил тодорхойлох хэллэг: биеийн гол шугам буюу их биетэй ойр гэсэн утгатай (эсрэг утга нь дистал - их биеэс хол).
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.