Левофлоксацин (гемигидрат) (Levofloksatsin (gemigidrat)) | ErdeMED
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Цочмог үеийн менежментийн хяналтын хуудас
Тавилан
Түлхүүр ойлголтууд
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Левофлоксацин эсвэл хинолоны бусад бэлдмэлүүд, эмийн найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг өвчтөндЭпилепситэй өвчтөндФторхинолоны хэрэглээтэй холбоотой шөрмөсний хүүдийн эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнБага болон өсвөр насны хүүхдэдЖирэмсний хугацаандХөхүүл эмэгтэйдОнцгой анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээХинолон эсвэл фторхинолон агуулсан бүтээгдэхүүнийг урьд өмнө ноцтой гаж нөлөө үзүүлсэн өвчтөнүүдэд левофлоксациныг хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Левофлоксациныг эдгээр өвчтөнүүдэд эмчилгээний өөр сонголт байхгүй тохиолдолд үр дүн, эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийсний дараа эхлэх нь зүйтэй.Метициллинд тэсвэртэй S. aureus нь фторхинолонууд, түүний дотор левофлоксациныг эсэргүүцэх чадвартай байдаг. Тиймээс лабораторийн үр дүн нь организмын левофлоксацинд мэдрэмтгий байдлыг баталгаажуулаагүй тохиолдолд левофлоксациныг мэдэгдэж буй эсвэл сэжигтэй халдварыг эмчлэхэд хэрэглэхийг зөвлөдөггүй (мөн MRSA-халдварыг эмчлэхэд ихэвчлэн санал болгодог бактерийн эсрэг эмийг зохисгүй гэж үздэг).E. coli нь фторхинолонуудад тэсвэртэй ба - шээсний замын халдварыг үүсгэдэг хамгийн түгээмэл эмгэг төрүүлэгч хэдий ч - Европын Холбооны хувьд харилцан адилгүй байдаг. E. coli-ийн Фторхинолинд тэсвэржилтийг орон нутгийн тархалтыг харгалзан үзэхийг зөвлөж байна.Боом: Хүмүүст хэрэглэх нь in vitro Bacillus anthracis мэдрэмтгий байдлын дата болон хязгаарлагдмал хүний өгөгдөлтэй амьтдын туршилтын дата дээр суурилдаг. Эмчлэгч эмч нар боом өвчний эмчилгээний талаар үндэсний болон олон улсын зөвшилцлийн баримт бичгээс лавлах хэрэгтэй.Эпидемиологийн судалгаануудад фторхинолоныг, ялангуяа өндөр настай хүнд ууж эхэлснээс хойш аортын аневризм ба халдвар ихсэх эрсдэл өндөр байна гэж мэдэгджээ.Тиймээс фторхинолоны үр дүн, эрсдэлд нарийвчилсан үнэлгээ хийсний дараа болон Аневризмын гэр бүлийн эерэг түүхтэй өвчтөнүүд эсвэл аортын аневризм ба / эсвэл аортын тасалдалтай өвчтнүүд, аортын аневризм ба задралын урьдчилсан нөхцөлд болон бусад эрсдэлт хүчин зүйлүүд байгаа тохиолдолд бусад эмчилгээний сонголтыг авч үзсэний дараа л хэрэглэх ёстой. (Марфан хам шинж, судасны Ehlers-Danlos хам шинж, Takayasu артрит, том эст артерит, Behcet-н өвчин, даралт ихдэлт, атеросклероз). Хэвлий, цээж, нуруу нь гэнэт өвдсөн тохиолдолд өвчтөн яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.Дуслын хугацааЛевофлоксацин тарилгын уусмал 500мг тунгаар судсанд дуслаар 60 минут, 250 мг тунгаар 30 минут дусаана. дуслын явцад тахикарди түр зуур буурч, цусны даралт ихэсч болно. Ховор тохиолдолд цусны даралт огцом унасны үр дүнд цусны эргэлтийн уналт үүсч болно. Левофлоксациныг (офлоксацины l-изомер) дусаах үед даралт ихэсвэл дуслыг даруй зогсоох хэрэгтэй.Шөрмөсний үрэвсэл, шөрмөс урагдахШөрмөсний үрэвсэл ба шөрмөсний урагдал (Ахиллесийн шөрмөсөөр хязгаарлагдахгүй), зарим тохиолдолд хоёр талын шөрмөсний урагдал, үрэвсэл нь хинолин, фторхинолины эмчилгээнээс хойш 48 цагийн дотор илэрч болох ба эмчилгээг зогсоосноос хойш хэдэн сарын дараа ч тохиолдож болзошгүй гэж мэдээлэгдсэн. Өндөр настай өвчтөнүүд, бөөрний дутагдалтай өвчтөнүүд, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнүүд, левофлоксациныг өдөр бүр 1000 мг тунгаар авдаг өвчтөнүүд болон Левофлоксациныг кортикостероидтой хамт хэрэглэдэг өвчтөнүүдэд шөрмөсний үрэвсэл, шөрмөсний урагдал үүсэх эрсдэл нэмэгддэг. Тиймээс Кортикостероидыг Левофлоксацинтай нэгэн зэрэг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Шөрмөсний үрэвслийн эхний шинж тэмдэг (жишээ нь өвдөлттэй хавдах, үрэвсэл) илэрвэл левофлоксацины эмчилгээг зогсоож, өөр эмчилгээг сонгох хэрэгтэй. Нөлөөлөлд өртсөн хэсэгт зохих эмчилгээг хийх хэрэгтэй (иммобилизат). Шөрмөсний эмгэгийн шинж тэмдэг илэрвэл кортикостероидыг хэрэглэж болохгүй.Clostridium difficile-шалтгаант эмгэгЛевофлоксацинтай эмчилгээ хийлгэж байх үед эсвэл эмчилгээний дараа (эмчилгээ хийснээс хойш хэдэн долоо хоногийн дараа) хүнд хэлбэрийн, цусан суулгалт илрэх нь Clostridium difficile-тай (CDAD) холбоотой өвчний шинж байж болно. CDAD нь хөнгөн зэргээс амь насанд аюул заналхийлэх хүртэл байж болох ба хамгийн хүнд хэлбэр нь псевдомембраноз колит юм. Тиймээс левофлоксацины эмчилгээний үед болон дараа нь ноцтой суулгалт үүссэн өвчтөнд энэ оношийг авч үзэх нь чухал юм. CDAD сэжиглэгдэж эсвэл батлавал левофлоксациныг даруй зогсоож зохих эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй. Анти перисталтик эмүүд нь энэхүү эмнэлзүйн нөхцөлд эсрэг заалттай байдаг. Уналт таталттай өвчтөнүүдэдХинолонууд татах босгыг бууруулж уналт таталт үүсгэж болно. Левофлоксацин нь эпилепсийн түүхтэй өвчтөнүүдэд эсрэг заалттай байдаг ба бусад хинолонтой адил тархины татах босго бууруулдаг идэвхтэй бодисын хавсарсан эмчилгээ хийлгэх өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Таталт үүсэх тохиолдолд левофлоксацинтай эмчилгээг зогсоох хэрэгтэй.G-6-фосфат дегидрогеназын дутагдалтай өвчтөнүүд-6-фосфат дегидрогеназын идэвхжил буурсан эсвэл дутагдалтай өвчтөнүүд хинолоны бактерийн эсрэг эмүүдтэй харьцахад гемолитик урвалд өртөх магадлалтай. Тиймээс эдгээр өвчтөнүүдэд левофлоксациныг хэрэглэх шаардлагатай бол гемолизийн болзошгүй илрэлийг хянах шаардлагатай.Бөөрний дутагдалтай өвчтөнүүдЛевофлоксацин ихэвчлэн бөөрөөр ялгарах тул бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд левофлоксацины тарилгын уусмалын тунг тохируулах шаардлагатай.Левофлоксацин нь өндөр тунгаар хэт мэдрэгийн урвал (жишээ нь, анафилаксийн шок хүртэл ангиоэдема) үүсгэж болно. Өвчтөн эмчилгээг нэн даруй зогсоож, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай тул эмч, яаралтай тусламжийн эмчтэй холбоо бариарай. Арьсны ноцтой сөрөг урвалАрьсны ноцтой сөрөг урвалууд (SCARs) болох эпидермийн хорт үхжил (TEN: Лаилын хам шинж), Стевес-Жонсын хам шинж (SJS), эозинофил, системийн шинж тэмдэг бүхий эмийн урвал (), амь насанд аюултай эсвэл аюултай байж болзошгүй гаж нөлөө левофлоксацины эмчилгээнд илэрсэн талаар мэдэгдсэн. Өвчтөнд арьсны хүнд урвалын шинж тэмдгүүдийн илрэлийн талаар зөвлөгөө өгч, сайтар хянаж байх хэрэгтэй. Хэрэв эдгээр урвалын шинж тэмдэг илэрвэл левофлоксациныг даруй зогсоож, өөр эмчилгээ хийх шаардлагатай. Хэрэв өвчтөнд левофлоксациныг хэрэглэснээр SJS, TEN эсвэл DRESS зэрэг ноцтой урвал үүссэн бол левофлоксацинтай эмчилгээг ямар ч үед дахин эхлүүлж болохгүй.ДисгликемиБүх хинолонуудын нэгэн адил цусан дахь сахарын хэмжээ, түүний дотор гипогликеми ба гипергликеми зэрэг эмгэгүүд нь ихэвчлэн уухаар сахар бууруулагч эм (жишээ нь, )эсвэл инсулинтай хавсарсан эмчилгээт чихрийн шижинтэй өвчтөнүүдэд тохиолддог. Гипогликемийн комын тохиолдол бүртгэгдсэн. Чихрийн шижинтэй өвчтөнүүдэд цусан дахь сахарын хэмжээг нарийн хянахыг зөвлөж байна.Гэрэлд мэдрэгшлээс урьдчилан сэргийлэхЛевофлоксациныг хэрэглээнд гэрэлт мэдрэгшил үүсэлт бүртгэгдсэн. Өвчтөнд гэрэлд мэдрэгшил үүсэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд эмчилгээг зогсоосноос хойш 48 цагийн турш нарны гэрлийн хэт ягаан туяанд (жишээлбэл, нарны гэрэл, солярий) өртөхгүй байхыг зөвлөж байна.Витамин К антагонист эмчилгээт өвчтөнүүд Левофлоксацинаар эмчилсэн өвчтөнүүдэд коагуляцийн шинжилгээнд өөрчлөлт илрэх ( / ) эсвэл цус алдалт нэмэгдэх магадлалтай тул эдгээр витамин К антагонист () нэгэн зэрэг өгөх үед коагуляцийн шинжилгээг хянах шаардлагатай.Сэтгэцийн урвалуудХинолон, түүний дотор левофлоксациныг хүлээн авсан өвчтөнүүдэд сэтгэц мэдрэлийн урвал илэрсэн. Левофлоксациныг ганц тунгаар хэрэглэсний дараа маш ховор тохиолдолд эдгээр нь амиа хорлох сэдэл, өөртөө аюултай зан төлөвт шилжсэн. Левофлоксациныг сэтгэцийн өвчтэй хүмүүст эсвэл сэтгэцийн өвчний түүхтэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна. QT интервал уртсахЖишээлбэл QT интервалыг уртасгах эрсдэлт хүчин зүйл бүхий өвчтөнүүдэд фторхинолон, түүний дотор левофлоксациныг хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй:төрөлхийн QT уртсах хам шинжQT интервалыг уртасгах нь мэдэгдэж буй эмийг тогтмол хэрэглэх (хэм алдалтын эсрэг IA, III анги, гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд, макролидууд, солиорлын эсрэг эмүүд)Электролитын тэнцвэр алдагдсан (гипокалиеми, гипомагнедеми)Зүрхний эмгэг (зүрхний дутагдал, зүрхний булчингийн шигдээс, брадикарди) Өндөр настан, эмэгтэйчүүд QT-уртасгах эмүүдэд илүү мэдрэг байдаг. Тиймээс эдгээр иргэдэд фторхинолонууд, түүний дотор левофлоксациныг хэрэглэхдээ болгоомжлох нь зүйтэй.Захын мэдрэлийн эмгэгХинолон, фторхинолоныг хүлээн авсан өвчтөнүүдэд параестези, гипоаэстези, дисаэстези эсвэл сул дорой байдлын улмаас мэдрэхүйн эсвэл хөдөлгөх мэдрэлийн эмгэг үүсэлт бүртгэгдсэн байна. Левофлоксацинтай эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд өвдөлт, халуун оргих, салганах, дотор муухайрах, бие сулрах зэрэг мэдрэлийн эмгэгийн шинжүүд илэрвэл буцалтгүй нөхцөл байдал үүсэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд эмчид хандан мэдэгдээрэй.Хүнд эмгэгтэй өвчтөнүүдэд, жишээлбэл цусан үжил сепсистэй үед левофлоксацины хэрэглээнд элэгний үхжил үхэлд хүргэх тохиолдол бүртгэгдсэн байдаг. Өвчтөнд хоолны дуршилгүй болох, шарлалт, шээс хар гарах, арьс загатнах, хэвлий гэдэс цанхайх зэрэг элэгний өвчний шинж тэмдэг илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандана уу. Myasthenia gravis илрэлФторхинолонууд, түүний дотор левофлоксацин нь мэдрэлийн булчингийн хориг идэвхжүүлдэг тул миастени гравис бүхий өвчтөнүүдэд булчингийн сулралыг нэмэгдүүлдэг. Маркетингийн дараа үүссэн ноцтой сөрөг урвалууд, түүний дотор нас баралт, амьсгалын замын дэмжлэг шаардагдах нь миастения гравис бүхий өвчтөнүүдэд фторхинолононы хэрэглээтэй холбоотой байв. Левофлоксациныг миастени грависын өгүүлэмжтэй өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.Харааны эмгэгүүдХэрэв хараа муудах эсвэл нүдэнд нөлөөлж байвал нүдний мэргэжилтнээс яаралтай зөвлөгөө авах шаардлагатай.Дахилтат халдварЛевофлоксациныг, ялангуяа удаан хугацаагаар хэрэглэвэл мэдрэмтгий бус организмын хэт өсөлтийг үүсгэж болзошгүй юм. Хэрэв эмчилгээний явцад дахилтат халдвар үүсвэл зохих арга хэмжээг авах шаардлагатай.Лабораторийн шинжилгээндЛевофлоксацинаар эмчилсэн өвчтөнд шээсэн дэх опиатыг тодорхойлоход хуурамч эерэг үр дүнг өгч болно. Илүү мэдрэг опиат илрүүлэх тодорхой аргаар баталгаажуулах шаардлагатай байж магадгүй. Левофлоксацин нь Mycobacterium tuberculosis ургалтыг дарангуйлдаг тул сүрьеэгийн бактериологийн оношлогоонд хуурамч сөрөг үр дүн өгдөг. Эмийн бодисын сөрөг урвалыг удаан хугацаагаар, идэвхгүй болгож, эргүүлэх боломжНаснаас үл хамааран хинолон, фторхинолон эмийн эмчилгээг удаан хугацаагаар (сарын турш эсвэл жилээр) хэрэглэж буй өвчтөнүүдэд янз бүрийн, заримдаа олон тооны эрхтэн систем (араг ясны булчин, мэдрэл, мэдрэхүй) хамруулсан эргэлт буцалтгүй ноцтой гаж нөлөө үзүүлэх ба урьд өмнө үүссэн эрсдэлт хүчин зүйлсийг тооцно. Левофлоксацинд ямар нэгэн ноцтой сөрөг урвалын эхний шинж тэмдгүүд илрэх үед хэрэглээг шууд зогсоож, өвчтөнүүд эмчтэй холбоо барьж зөвлөгөө авах хэрэгтэй.Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.