Лоринден Ц (Lorinden Ts) | ErdeMEDЦусан хангамж
Тунгалгын систем ба мэдрэлжүүлэлт
Микроскопийн анатоми
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушгины бүтэц нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ
- Агаар дамжуулах хэсэг
- Хийн солилцоо явуулах хэсэг
Агаар дамжуулах гуурсан хоолойн тогтолцоо
Уушгины дэлбэн болон сегмент бүр нь өөрийн гэсэн агаар дамжуулах гуурсан хоолойн тогтолцоотой. Гуурсан хоолой нь ойролцоогоор 20 удаа салаалж, салбарласан байдаг.
Салаалалтын түвшинээр нь дараах байдлаар ангилна
- Гол гуурсан хоолой
- Дэлбэнгийн гуурсан хоолой
- Сегментийн гуурсан хоолой
- Субсегментийн гуурсан хоолой
- Зүүн уушги нь хоёр дэлбэнтэй бөгөөд нийт 9 сегментээс бүрдэнэ
- Мөгөөрсөн хоолойноос салаалсан гол гуурсан хоолой зүүн уушги руу орохдоо хөндлөн чиглэлтэйгээр салаалж ордог.
Баруун уушгины сегментийн хувиарлалт
- Дээд дэлбэн: I–III сегмент
- Дунд дэлбэн: IV–V сегмент
- Доод дэлбэн: VI–X сегмент
Зүүн уушгины сегментийн хуваарилалт
- Дээд дэлбэн: I–V сегмент
- Доод дэлбэн: VI, VIII, IX, X сегмент
| Зүүн уушги | Баруун уушги |
|---|
Дэлбэн болон Сегмент | - Хоёр дэлбэнтэй
- 8-10 сегменттэй
- Доод дэлбэн нь өнчин уушги буюу уушгины хэлэнцрийг агуулна
| - Гурван дэлбэнтэй
- 10 сегменттэй
|
Гуурсан хоолой | - Зүүн гол гуурсан хоолой нь баруун талын гуурсан хоолойтой харьцуулахад арай урт бөгөөд илүү хөндлөн чиглэлтэйгээр уушгинд ордог
- Зүүн уушгины артерийн судасны доогуур байрладаг
| - Баруун гол гуурсан хоолой нь зүүн гол гуурсан хоолойноос арай өргөн, богино бөгөөд илүү эгц байрлалтай байдаг. Энэ нь аспираци илүү хялбар үүсэх нөхцөлийг үүсгэнэ
- Баруун уушгины артерийн судасны ар талаар байрладаг
|
Гуурсан хоолой ба цулцан
Энэхүү тогтолцоо нь хүчилтөрөгч ба нүүрстөрөгчийн хийн солилцоог явуулах үндсэн үүрэгтэй. Гол гуурсан хоолой нь салбарлан нарийссаар, цулцангийн цорго цаашлаад цулцангийн уут болон салаална.
Нийтдээ ойролцоогоор 300 сая орчим цулцан байдаг бөгөөд эдгээрийн нийт гадаргуугийн талбай нь ойролцоогоор 100 м² хүрдэг. Энэ том талбай нь хий солилцооны үр ашигтай явагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Үйл ажиллагаа: Гол үүрэг нь гадна орчноос хүчилтөрөгч авч, түүнийг цусаар дамжуулан бие махбодын бүх эд эсэд хүргэх явдал юм. Үүний зэрэгцээ эсийн бодисын солилцооны дүнд үүссэн нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулна.
Цулцангууд нь өөр хоорондоо цулцан хоорондын таславчаар тусгаарлагдсан байх бөгөөд энэ хана нь хялгасан судаснууд болон уян ширхгийг агуулсан байдаг.
Кохын нүх: Цулцан хоорондын хананд байрлах Кохын нүх гэж нэрлэгддэг жижиг нүхнүүд нь цулцангуудын хооронд агаар болон шингэний солилцоо явагдахад тусалдаг бүтэц юм.
Уушгины байрлал зүй |
|---|
Уушгины гадаргуу | Зүүн уушгитай харьцаж байрлах анатомийн бүтцүүд | Баруун уушгитай харьцаж байрлах анатомийн бүтцүүд |
|---|
Голтын гадаргуу | - Зүрхний зүүн ховдол болон зүүн тосгуурын хэсэг
- Дараах судас мэдрэлүүд
- N. phrenicus
- A.pericardiacophrenica sinister
- V.pericardiacophrenica sinister
- N.Vagus sinister
- V. hemiazygos
- Truncus sympathicus
- Aorta thoracica
- A. subclavia sinistra
| - Зүрхний баруун тосгуур болон баруун тосгуурын хэсэг
- Улаан хоолой
- Дараах судас мэдрэлүүд
- N. phrenicus
- A.pericardiacophrenica dextra
- V.pericardiacophrenica dextra
- N.Vagus dextra
- V.Azygos
- Truncus sympathicus
- V. cava superior
- V. brachiocephalica dextra
|
Өрцний гадаргуу | |
Хавирганы гадаргуу | - Хавиргатай
- Хавирга хоорондын булчингууд
- Хавирга хоорондын мэдрэл болон артери венийн судсууд
|
Өвчүүний эгц голоор краниал-каудал чиглэлд татсан шугам (Linea mediana anterior, midline). Ялгах нь: Linea sternalis - өвчүүний хоёр захаар татсан шугам.
Дараах нөхцөлд энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхгүй:арьсны неоплазмулаан батгаягаан батгаам орчмын дерматитанус орчимын загатнааживхний шалтгаант дерматитүрэвсэлт, шархлаат судасны варикозарьсны их хэмжээний гэмтэл, ялангуяа түлэгдэл2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.Онцгой анхааруулга, хэрэглээнд тавигдах сэрэмжлүүлэгХэрэв эмийг хэрэглэх үед цочрол, мэдрэмтгий болох эсвэл арьс хэт хуурайших шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг шууд зогсооно.Тасралтгүй 2 долоо хоногоос дээш хугацаанд хэрэглэхгүй.Кортикостероидууд арьсаар дамжин шингэдэг. Тиймээс эмийг хэрэглэх үед кортикостероидын системийн гаж нөлөө (үүнд бөөрний дээд булчирхай дарангуйлах, цусан дахь кортизолын түвшин буурах, Кушингийн хам шинж) үүсэх эрсдэлтэй байдаг. Бүтээгдэхүүнийг арьсны том хэсэг, шарх, гэмтсэн арьсанд, өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Эмчилгээний явцад бөөрний булчирхайн үйл ажиллагааг үе үе хянахыг зөвлөж байна. Цусан дахь кортизолын түвшинг AКТГ-ийг өдөөсний дараа тодорхойлох шаардлагатай.Эмчилгээний талбайд арьсны халдвар авсан тохиолдолд бактерийн эсрэг эсвэл мөөгөнцрийн эсрэг нэмэлт эмчилгээг хийнэ. Хэрэв халдварын шинж тэмдэг сайжрахгүй бол халдвар эдгэртэл түрхэхээ зогсооно. Глауком эсвэл катаракт үүсэх эрсдэлтэй тул бүтээгдэхүүнийг зовхи болон зовхины эргэн тойрны арьсанд бүү хэрэглэ. Глауком, катаракт өвчтэй хүмүүст бүү хэрэглээрэй, учир нь энэ нь өвчний шинж тэмдгийг улам хүндрүүлдэг. Нүд болон салст бүрхэвчид хүргэхээс зайлсхий.Нимгэн арьсанд кортикостероидын шингээлт нэмэгдэж, улмаар богино хугацааны дараа ч телеангиэктази, периоралис дерматит эсвэл арьсны үүсэх эрсдэл нэмэгддэг тул зайлшгүй шаардлагатай тохиолдолд нүүрний арьс, суга, цавьны арьсанд түрхэнэ.Эмийн бэлдмэлийг битүү боолт дор хэрэглэх нь онцгой тохиолдлуудад хязгаарлагдах ёстой, учир нь боолт нь кортикостероидын биед шингээлтийг ихэсгэдэг. Үүнээс гадна эпидермисийн хатингаршил, арьсны язрал, дахилтат халдвар үүсч болно.Арьсан доорх атрофийн нөхцөлд, ялангуяа өндөр настнуудад болгоомжтой хэрэглээрэй.Хайрст үлдийн үед кортикостероидуудыг хэсэг газарт хэрэглэх нь арьсны хэвийн бүтэц алдагдсанаас тэсвэржилт үүсэх, идээт псориаз үүсэх эрсдэл, ерөнхий хордлого зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас үүсэх аюултай байж болзошгүй тул бүтээгдэхүүнийг хайрст үлд өвчтэй хүмүүст онцгой болгоомжтой хэрэглээрэй. Харааны эмгэгКортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний үр дүнд харааны эмгэг үүсч болно. Хэрэв өвчтөнд хараа бүдэгрэх эсвэл харааны бусад эмгэгийн шинж илэрвэл кортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний дараа мэдээлэгдсэн ба катаракт, глауком эсвэл төвийн ийлдэс хориоретинопати (CSCR) зэрэг ховор тохиолдлуудыг тодорхойлохын тулд нүдний эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.Бага насны хүүхдэд2-оос дээш насны хүүхдэд болгоомжтой хэрэглээрэй.Хүүхдэд насанд хүрэгчидтэй харьцуулахад биеийн гадаргуугийн талбай, биеийн жингийн харьцаа өндөр байх тул гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг саатуулж, кортикостероидын шинж чанартай гаж нөлөө, өсөлт, хөгжлийн эмгэгүүд үүсч болно.Хэсэг газарт ялангуяа Лоринден Ц тосыг удаан хугацаагаар эсвэл битүү боолт дор хэрэглэвэл хэсэг газарт түрхсэн клиохинол нь мэдрэлийн хордлого үүсгэх эрсдэлтэй.Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөөХарилцан нөлөөний судалгаа хийгдээгүй.Ялангуяа эмийг өргөн талбайд болон удаан хугацаагаар хэрэглэхэд дархлааны хэвийн хариу урвал алдагдах эрсдэлтэй тул өвчтөнд салхин цэцэг өвчний эсрэг вакцин болон бусад дархлаажуулалтыг хэрэглэхгүй байх нь чухал юм. Лоринден Ц тос нь дархлаа дарангуйлагчдын нөлөөг нэмэгдүүлж, дархлаа өдөөгчидийн нөлөөг бууруулдаг.Төрөлт, , хөхүүл үед үзүүлэх нөлөөХэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.