Дэд гарчиг
Метформин Денк – Denk Pharma GmbH & Co.KG (Metformin Denk)
Denk Pharma GmbH & Co.KG
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Метформин (Metformin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
500 мг · 100 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Метформин хальсан бүрхүүлт шахмал нь чихрийн шижинг эмчлэх метформин агуулдаг. Энэ нь бигуанид эмийн бүлэгт багтдаг.
- Инсулин нь нойр булчирхайгаас ялгардаг даавар бөгөөд таны биеийн цусан дахь (сахар) шингээдэг. Таны бие глюкозыг энерги гаргах эсвэл ирээдүйд ашиглах зорилгоор нөөцлөхөд ашигладаг.
- Хэрэв та чихрийн шижин өвчтэй бол таны нойр булчирхай хангалттай инсулин үүсгэдэггүй эсвэл бие нь үйлдвэрлэсэн инсулиныг зөв ашиглаж чаддаггүй байна. Энэ нь таны цусан дахь глюкозын түвшинг өндөрсөхөд хүргэдэг. Метформин хальсан бүрхүүлт шахмал нь цусан дахь сахарын хэмжээг аль болох хэвийн хэмжээнд хүртэл бууруулахад тусалдаг.
- Хэрэв та насанд хүрсэн, илүүдэл жинтэй бол Метформиныг удаан хугацаагаар хэрэглэх нь чихрийн шижинтэй холбоотой хүндрэлийн эрсдлийг бууруулдаг. Метформин хальсан бүрхүүлт шахмал нь биеийн жинг тогтвортой байлгах эсвэл бага зэрэг жин бууруулдаг.
- Метформин хальсан бүрхүүлт шахмалыг чихрийн шижин 2-р хэлбэртэй ("инсулин хамааралгүй чихрийн шижин" гэж нэрлэдэг) өвчтөнд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн дангаараа цусан дахь глюкозын түвшинг хянахад хангалтгүй үед хэрэглэдэг. Эдгээрийг ялангуяа илүүдэл жинтэй өвчтөнүүдэд хэрэглэдэг.
- Насанд хүрэгчид метформиныг дангаар эсвэл чихрийн шижин өвчнийг эмчлэх бусад эмүүдтэй хамт ууж болно (уух эм эсвэл инсулин).
- 10-аас дээш насны хүүхдүүд, өсвөр насныханд Метформиныг дангаар эсвэл инсулинтай хамт ууж болно.
- хэрэв та Метформин эсвэл найрлага дахь бодист (6-р бүлгийг үзнэ үү) харшилтай.
- хэрэв таны элэг өөрчлөлттэй
- хэрэв та бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдалтай.
- хэрэв та хянагдахгүй чихрийн шижинтэй, дараах шинжүүд илэрсэн бол бэлдмэлийг хэрэглэхгүй. Үүнд: хүнд хэлбэрийн гипергликеми буюу цусан дахь сахарын хэмжээ ихэссэн, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, огцом турах, сүүн хүчлийн ацидоз (сүүн хүчлийн хүчилшлийн эрсдэл хэсгийг үзнэ үү) эсвэл кетоацидоз хамаарна. Кетоацидоз нь кетоны бие цусанд хуримтлагдан чихрийн шижингийн пре-комд хүргэдэг бөгөөд ходоод өвдөх, түргэн, гүнзгий амьсгалах, нойрмоглох эсвэл амьсгалаас жимсний өвөрмөц үнэр үнэртэх зэрэг шинж илэрдэг.
- хэрэв та удаан хугацаагаар гүйлгэх, хүнд хэлбэрийн суулгалт, тасралтгүй бөөлжих зэргээр биенийхээ шингэнийг ихээр алдаж байгаа бол бэлдмэл хэрэглэхгүй. Бие махбод шингэнээ алдахад бөөрний үйл ажиллагаа хямарч, сүүн хүчлийн хүчилшил үүсгэж болзошгүй (“Анхааруулга ба болгоомжлол” хэсгийг үзнэ үү).
- хэрэв та уушиг, гуурсан хоолой, бөөрний хүнд хэлбэрийн халдвартай бол бэлдмэлийг хэрэглэхгүй. Учир нь хүнд хэлбэрийн халдварын нөлөөгөөр бөөрний үйл ажиллагаа хямарч сүүн хүчлийн хүчилшил үүсгэж болзошгүй (“Анхааруулга ба болгоомжлол” хэсгийг үзнэ үү).
- хэрэв та зүрхний цочмог дутагдалын эмчилгээ хийлгэсэн, ойрын хугацаанд зүрхний шигдээс болж, цусны эргэлтийн хүнд хямралтай, амьсгалахад хүндрэлтэй байгаа бол бэлдмэл хэрэглэхгүй. Энэ нь эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг бууруулж сүүн хүчлийн хүчилшил үүсгэж болзошгүй (“Анхааруулга ба болгоомжлол” хэсгийг үзнэ үү).
- хэрэв та согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг бол тус тус хэрэглэхгүй.
- Хэрэв танд дээр дурдсан тохиолдол байгаа бол эмчилгээ эхлэхийн өмнө эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ үү.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.