Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг. Шок нь олон янзын шалтгаантай бөгөөд дараах байдлаар ангилдаг. Үүнд: Гиповолемийн шок , кардиогений шок , бөглөрөлт шок , хувиарлалтын шок, үүнд септик, анафилакси, неврогений шок багтана.
Шокын үед эмнэлзүйн хувьд артерийн даралт унах (гипотензи), зүрхний цохилтын тоо өөрчлөгдөх (ихэвчлэн тахикарди; невроген шокын үед брадикарди) бөгөөд шалтгаанаасаа хамаарч өвөрмөц шинжүүд илэрдэг. Шокыг оношлоход эмнэлзүйн үнэлгээ голлодог боловч зарим үйл ажиллагааны үзүүлэлтүүд хэмжих нь шокын төрлүүдийг хооронд нь ялгахад тусалдаг.
Шокын эмчилгээний гол зорилго нь цусны эргэлтийг дэмжих болон үндсэн шалтгааныг арилгах явдал юм. Хэрэв шокыг цаг алдалгүй оношлож, зохих эмчилгээ хийхгүй бол олон тохиолдолд амь насанд аюултай үр дагаварт хүргэж болзошгүй. Ялангуяа септик, кардиогений шокын үед нас баралтын эрсдэл өндөр байдаг.
- Шок (цусны эргэлтийн шок): Амь насанд аюултай, цусны эргэлтийн гүнзгий хямрал бүхий эмгэг нөхцөл байдал. Үүний улмаас эс, эд хүчилтөрөгчийн дутагдалд орж, улмаар эрхтэний дутагдал, бодисын солилцооны хүнд хэлбэрийн хямрал, цаашлаад эргэх боломжгүй эрхтэний гэмтэл үүсдэг.
- Шок индекс = пульсийн тоо/систолын даралт
- Хэвийн хүрээ: 0.4–0.7
- > 1 (шокын индекс эерэг): цусны эргэлтийн шокыг илтгэнэ.
Шокын төрөл, хураангуй | ||||
|---|---|---|---|---|
Төрөл | Шокын шалтгаан | Ялган оношлох эмнэлзүйн шинжүүд | Гемодинамикийн параметрүүдийн өөрчлөлт | Эмчилгээний сонголт |
Гиповолемийн шок |
|
| ||
Эмгэг жам
Эмнэлзүйн шинж тэмдэг
Яаралтай тусламжийн менежмент
Оношилгоо
ЭХО
Мониторинг
Менежмент
Вазопрессор ба инотроп
→ Гиповолемийн шок
→ Кардиогений шок
→ Бөглөрөлтийн шок
→ Хувиарлалтын шок
Септикийн шок
Анафилаксийн шок
Неврогений шок
Refractory shock
Эх сурвалж
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Цээжний өвдөлт (Chest pain)
Цээжний хөндийд агуулагдах дотор эрхтнүүд, цээжний ханын бүтцэд гарсан эмгэг өөрчлөлт болон цээжний хөндийгөөр дамжих мэдрэл цочирох буюу цээжний хөндийгөөс гаднах эмгэг өөрчлөлтийн үед цээжинд үүсэх өвдөлтийг цээжний өвдөлт гэж үздэг. Иймд энэ нь маш олон төрлийн өвчний үед тохиолдох харьцангуй нийтлэг шинж тэмдэг юм.