Дэд гарчиг
Небутамол (Nebutamol)
Yuria-Pharm LLC
- Эмийн хэлбэр
- Утлагын уусмал
- Олон улсын нэршил
- Сальбутамол (Salbutamol)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
1 мг / мл-2 мл · №10
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Насанд хүрэгсэд ба 4-өөс дээш насны хүүхдийн эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэлийг бронхын багтрааны цочмог хөдлөлийг түргэн арилгах, түүнчлэн уламжлалт эмчилгээ үр дүнгүй байгаа бронхын архаг бөглөрөлт өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
- Бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй хүмүүс.
- Хэдийгээр сальбутамолыг судсанд тарьдаг уусмал хэлбэрээр, зарим үед шахмал болон лаа хэлбэрээр дутуу төрөлтийн эмчилгээнд хэрэглэдэг боловч түүнийг амьсгалын замаар хэрэглэдэг аэрозоль хэлбэрээр энэ заалтаар хэрэглэхгүй. Сальбутамолыг зулбах аюул тохиолдсон үед хэрэглэхгүй.
- Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл
- Сальбутамолыг зэрэг β-адренорецепторыг хориглогч сонгомол бус бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй.
- Сальбутамол нь моноаминоксидазыг дарангуйлагч эмийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд эсрэг заалтгүй байна..
- Хэрэглэх үеийн онцлог
- Небутамолыг амаар амьсгалын замаар хэрэглэх бөгөөд тарилга эсвэл залгих замаар хэрэглэж болохгүй.
- Бронхын багтрааны эмчилгээг шаталсан хөтөлбөрийн дагуу явуулдаг ба өвчтөний биеийн байдлыг эмнэлзүй болон уушгины үйл ажиллагааны шинжилгээний тусламжтайгаар үнэлэх хэрэгтэй.
- Амьсгалын замаар хэрэглэдэг, богино хугацааны үйлдэлтэй β2-адренорецепторыг идэвхжүүлэгч эмийг хэрэглэх давтамж ихсэх нь бронхын багтрааны хяналт муудсаныг илтгэдэг учир өвчтөнд эмнэлгийн тусламжинд яаралтай хандах шаардлагатай талаар анхааруулах хэрэгтэй. Энэ тохиолдолд өвчтөний эмчилгээг дахин нягтлах шаардлагатай.
- Богино хугацааны үйлдэлтэй β-адренорецепторыг идэвхжүүлэгч эмийг хэт их хэрэглэх нь үндсэн өвчний даамжралыг далдлан бронхын багтрааны хяналт муудахыг нөхцөлдүүлж болох бөгөөд улмаар бронхын багтрааны хүнд явцтай сэдрэл болон нас баралтын эрсдлийг ихэсгэж болно.
- Бронхын багтрааны явц гэнэт болон даамжирч дордох нь амь насанд аюултай байдал бөгөөд энэ нь кортикостероидын хэрэглээг эхлэх эсвэл ихэсгэх шаардлагад хүргэнэ. Эрсдэлт бүлгийн өвчтөнд өдөр бүр амьсгал гаргалтын дээд хурдыг хянахыг зөвлөдөг.
- Үрэвслийн эсрэг эмчилгээ (жишээ нь амьсгалаар хэрэглэдэг кортикостероид) тогтмол хийлгэж байгаа өвчтөнд шинж тэмдэг нь багассан үед ч үрэвслийн эсрэг эмчилгээг үргэлжлүүлэхийг зөвлөдөг ба тэдэнд небутамол бэлдмэл хэрэглэх шаардлагагүй.
- Небутамол бэлдмэлийг гэрээрээ хэрэглэж байгаа өвчтөн дараах зүйлийг анхаарах хэрэгтэй: хэрэв бэлдмэлийн үр дүнтэй тун нь эмгэгийг хөнгөвчлөхгүй байвал эсвэл уг хөнгөвчлөлтийн үргэлжлэх хугацаа багассан бол эмчид хандах хэрэгтэй бөгөөд бэлдмэлийн тун болон түүнийг хэрэглэх давтамжийг өөрөө ихэсгэж болохгүй.
- Биеийн хүчний ачааллын өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийг тооцохгүйгээр шаардлагатай тохиолдолд сальбутамолыг долоо хоногт 2-оос олон удаа хэрэглэж байгаа өвчтөнд эмчилгээг зөв тохируулахын тулд давтан үзлэг шинжилгээ (жишээ нь өдрийн шинж тэмдэг, шөнийн сэрэлт, бронхын багтрааны улмаас үйл ажиллагааны хязгаарлалт зэргийг үнэлнэ) хийх хэрэгтэй. Учир нь эдгээр өвчтөн сальбутамолыг хэт ихээр хэрэглэдэг эрсдэл бүлэгт хамаарна.
- Небутамолыг бусад симпатомиметик бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэж байгаа өвчтөнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
- Симпатомиметик бэлдмэлийн (сальбутамолыг оруулаад) хэрэглээ нь зүрх судасны системд нөлөөлж болно. Бүртгэгдсэний дараах хэрэглээний мэдээлэл болон судалгааны нийтлэгдсэн мэдээллээр сальбутамолын хэрэглээтэй холбоотойгоор ховор тохиолдолд зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал илэрсэн байна.
- Сальбутамолын эмчилгээ хийлгэж байгаа зүрхний өвчтэй (жишээ нь зүрхний цус хомсрох өвчин, зүрхний хэмнэл алдагдал эсвэл хүнд явцтай зүрхний дутагдал) өвчтөнд цээж орчим өвдөх эсвэл зүрхний илтгэх бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн тусламжинд хандах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдгийг үнэлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь амьсгал давчдах болон цээжээр өвдөх нь зүрхний өвчин болон амьсгалын системийн өвчний аль алиных нь улмаас үүсэж болно.
- Сальбутамолыг бамбай булчирхайн хордлоготой өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Нэг тунгийн савлагаатай сальбутамол ба хамт хэрэглэж байгаа өвчтөнд зарим үед цочмог явцтай хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин үүссэн байна. Иймээс нэг тунгийн савлагаатай сальбутамолыг холинолитик эмтэй хамт мананцаржуулсан утлагын (небулизаци) замаар болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Өвчтөн бэлдмэлийг зөв хэрэглэхтэй холбоотой тохирсон зааврыг авах хэрэгтэй бөгөөд аэрозоль нь нүдэнд цацагдаж орохоос зайлсхийхийг анхаарах хэрэгтэй.
- Бета-2 адреномиметик эмийн эмчилгээний үр дүнд хүнд явцтай цусан дахь калийн түвшин багасах шинж илэрч болох ба энэ нь үндсэндээ тарилгын хэлбэр болон небулайзераар (уусмалыг мананцар болгодог аппарат) хэрэглэх үед ажиглагддаг. Цочмог хүнд явцтай бронхын багтраатай өвчтөнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь цусан дахь калийн түвшингийн багасалт нь ксантины уламжлал, стероидууд, шээс хөөх эм хавсарч хэрэглэх болон хүчилтөрөгчийн дутагдлын үед улам хүчжиж болно. Энэ нөхцөл байдлын үед цусан дахь калийн түвшинг хянахыг зөвлөнө.
- Амьсгалын замаар хэрэглэдэг бусад бэлдмэлийг хэрэглэх үеийнхтэй адилаар амьсгал давчдах шинж ихэссэн бронхын гаж агчил тохиолдож болно. Энэ тохиолдолд бэлдмэлийн өөр эмийн хэлбэрийг эсвэл түргэн үйлчилдэг, амьсгалаар хэрэглэдэг бронх өргөсгөгч бусад бэлдмэл яаралтай хэрэглэх хэрэгтэй. Небутамолыг яаралтай зогсоох ба шаардлагатай үед түргэн үйлчилдэг бронх өргөсгөгч бусад бэлдмэл байнга хэрэглэнэ.
- Бета - адреномиметик бусад бэлдмэлтэй адилаар Небутамол нь цусан сахарын түвшинг ихэсгэх зэрэг бодисын солилцооны түр зуурын өөрчлөлт үүсгэж болно.
- Чихрийн шижинтэй өвчтөний ийм өөрчлөлтийг үргэлж засах боломжгүй байдаг учир эдгээр өвчтөнд кетоацидоз үүссэн талаар зарим мэдээлэл байдаг. Кортикостероид хамт хэрэглэх үед уг байдал сэдэрч болно.
- Сальбутамолыг өндөр тунгаар судсанд тарьж эсвэл небулайзер ашиглан хэрэглэж байгаа бронхын багтрааны сэдрэлийн шатанд байгаа өвчтөнд маш ховор тохиолдолд лактоацидоз үүссэн тохиолдол мэдээлэгдсэн (“Гаж нөлөө” хэсгийг үз).
- Цусан дахь лактатын түвшин ихсэх нь амьсгал давчдах болон уушгины дасан зохицлын гипервентиляци үүсгэх бөгөөд энэ нь багтрааны эсрэг эмчилгээний үр дүн хангалтгүй байна гэж буруугаар тайлбарлахад хүргэж улмаар богино хугацааны үйлдэлтэй бета-2 адреномиметик эмийн эмчилгээг оновчгүйгээр эрчимжүүлэхэд хүргэдэг. Иймээс эдгээр өвчтөний цусан дахь лактатын түвшин, улмаар тэдэнд бодисын солилцооны хүчилшил байгаа эсэхийг тус тус хянахыг зөвлөдөг.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
−40%Black Friday · 3 ба 12 сарын багц 40% хямдралтай · 2026.11.30 хүртэл
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Эм
Пропранолол (Propranolol)
Бета-адреноблокатор › Сонгомол бус бета-адренорецепторын хориглогч
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Өвчний сэдрэл
Архаг өвчний шинж тэмдэг дахин илрэх, хүндрэх буюу намжмал үеэс шинж тэмдэгтэй үед шилжихийг өвчний сэдрэл (exacerbation) гэнэ.
Цээжний өвдөлт (Chest pain)
Цээжний хөндийд агуулагдах дотор эрхтнүүд, цээжний ханын бүтцэд гарсан эмгэг өөрчлөлт болон цээжний хөндийгөөр дамжих мэдрэл цочирох буюу цээжний хөндийгөөс гаднах эмгэг өөрчлөлтийн үед цээжинд үүсэх өвдөлтийг цээжний өвдөлт гэж үздэг. Иймд энэ нь маш олон төрлийн өвчний үед тохиолдох харьцангуй нийтлэг шинж тэмдэг юм.
Бамбай булчирхай (Thyroid gland)
Бамбай булчирхай (Thyroid gland) нь дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд бодисын солилцоо болон бие махбодийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай гормонуудыг ялгаруулдаг.
Эм
Ипратропийн бромид (Ipratropium bromide)
Амьсгалын замын бөглөрөлт өвчний эм › Амьсгалаар хэрэглэх антихолинерг эм
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.