Дэд гарчиг
Нипертен (Niperten)
KRKA-RUS LLC
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Бисопролол (Bisoprolol)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 640 төг
- ЭМД хөнгөлөлт
- 192 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 448 төг
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ.
- Артерийн гипертензи
- Ачааллын шалтгаант зүрхний бахын өвчин хөдлөлөөс урьдчилан сэргийлэх
- Зүрхний архаг дутагдал
- Бисопрололыг бэлдмэлийн найрлага дах бүрэлдэхүүн хэсгүүд ба бусад бета-адреноблокаторуудад хэт мэдрэг хүмүүс, шок (ялангуяа зүрхний шок), коллапс (даралт унах), уушигны хаван, зүрхний цочмог дутагдал, II-III зэргийн тосгуур ховдлын хориг, синусын зангилаа ба тосгуурын хориг, синусын зангилааны ба тосгуурын хориг, синусын зангилааны сульдлын хам шинж, илэрхий брадикарди.
- Принцметалын , кардиомегали (зүрхний дутагдлын шинжгүй ), артерийн гипотензи(систолын артерийн даралт 100мм мөнгөн усны баганаас бага, ялангуяа зүрхний шигдээс үед), хүнд явцтай бронхын багтраа ба уушигны архаг бөглөрөлт өвчнөөр өвдөж байсан өгүүлэмжтэй хүмүүс, Моноаминооксидаза ферментийг хориглогч бэлдмэлтэй хамт хэрэглэх (МАВ-В-д бусад), захын цусны эргэлтийн хямралын хожуу шат Рейно-ын өвчин, феохромоцитома (альфа адреноблокатор зэрэг хэрэглээгүй), бодисын солилцооны хүчилшил, 18 хүртэл насны хүүхэд (судлаглаагүй) зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
- Элэгний дутагдал, бөөрний архаг дутагдал, булчин сульдал, бамбай булчирхайн дааврын хордлого, чихрийн шижин, тосгуур ховдлын хориг I зэрэг, сэтгэл унал (ялангуяа сэтгэл уналын өгүүлэмжтэй), настай хүмүүс зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Артерийн гипертензи (Arterial hypertension)
Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт (1 удаагийн ирэлтэнд 2-3 удаагийн хэмжилт хийх), нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥ 130 мм МУБ ба диастолын даралт ≥ 80 мм МУБ байх.
Цээжний бах
цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт
Зүрхний архаг дутагдал (Congestive heart failure)
Зүрхний бүтцийн ба/эсвэл үйл ажиллагааны өөрчлөлтийн улмаас зүрхний ховдлын дүүрэлтийн ба шахуургын үйл ажиллагаа алдагдаж, эмнэлзүйд амьсгаадах, уушигны/захын хаван үүсэх, шээсний гарц багасах, ядрах, биед шингэн хуримтлагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг цогц хам шинжийг зүрхний архаг дутагдал гэнэ.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.