Уламжлалт эм (Traditional medicine)
- Төрөл
- Уламжлалт анагаах ухааны эм
- Энэ бүлэгт олон өөр найрлага, тун, хэрэглэх заалттай уламжлалт эм багтана. Тухайн бүтээгдэхүүний шошго болон хавсаргасан мэдээллийг заавал шалгана.
- Ургамал, эрдэс эсвэл амьтны гаралтай байна гэдэг нь гаж нөлөөгүй гэсэн үг биш.
- Харшил, элэг бөөрний өвчинтэй эсвэл тогтмол эм хэрэглэдэг хүн хэрэглэхээс өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө.
- Найрлага тодорхойгүй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй. Заасан тунгаас хэтрүүлэхгүй.
- Шинж тэмдэг даамжрах, удаан үргэлжлэх эсвэл шинэ шинж илэрвэл өөрөө эмчлэхээ зогсоож эмчид хандана.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед аюулгүй байдал нь тухайн бүтээгдэхүүний найрлагаас хамаарна. Эрдэс бодис, кали, натри болон бөөрөөр ялгардаг найрлага агуулж болох тул эмчийн зөвлөгөөгүй хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед аюулгүй байдал нь тухайн бүтээгдэхүүний найрлагаас хамаарна. Элэгт хортой нөлөө үзүүлж болзошгүй ургамал болон бусад найрлага байж болох тул эмчийн зөвлөгөөгүй хэрэглэхгүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд олон эм зэрэг хэрэглэх нь түгээмэл тул харилцан үйлчлэл болон найрлага давхардах эрсдэлийг шалгана. Бөөр, элэгний үйл ажиллагаа буурсан бол эмч эсвэл эм зүйчтэй зөвлөлдөнө.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Олон уламжлалт найрлагын жирэмсэн үеийн аюулгүй байдал тогтоогдоогүй. Эмчийн зөвлөгөөгүй хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: Зарим найрлага хөхний сүүнд нэвтэрч болзошгүй. Эмчийн зөвлөгөөгүй хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Абана (Abana)Himalaya Wellness Company · ШахмалДэлгэрэнгүй
- Агар-15 (Agar-15)Армон эмийн үйлдвэр · Талх эм · 0.5 кг, 1 г, 1гр, 1 кгДэлгэрэнгүй
- Агар-15 – Манбадацан ХХК (Agar-15)Манбадацан ХХК · Тунлагдсан нунтаг · 0.7 гДэлгэрэнгүй
- Агар-15 – Мон-Интра ХХК (Agar-15)Мон-Интра ХХК · Талх эм · 1 гДэлгэрэнгүй
- Агар-15 – Одь тан ХХК (Agar-15)Одь тан ХХК · Талх эм · 1 гДэлгэрэнгүй
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …