Респисал (Respisal) | ErdeMEDЦусан хангамж
Тунгалгын систем ба мэдрэлжүүлэлт
Микроскопийн анатоми
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушгины бүтэц нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ
- Агаар дамжуулах хэсэг
- Хийн солилцоо явуулах хэсэг
Агаар дамжуулах гуурсан хоолойн тогтолцоо
Уушгины дэлбэн болон сегмент бүр нь өөрийн гэсэн агаар дамжуулах гуурсан хоолойн тогтолцоотой. Гуурсан хоолой нь ойролцоогоор 20 удаа салаалж, салбарласан байдаг.
Салаалалтын түвшинээр нь дараах байдлаар ангилна
- Гол гуурсан хоолой
- Дэлбэнгийн гуурсан хоолой
- Сегментийн гуурсан хоолой
- Субсегментийн гуурсан хоолой
- Зүүн уушги нь хоёр дэлбэнтэй бөгөөд нийт 9 сегментээс бүрдэнэ
- Мөгөөрсөн хоолойноос салаалсан гол гуурсан хоолой зүүн уушги руу орохдоо хөндлөн чиглэлтэйгээр салаалж ордог.
Баруун уушгины сегментийн хувиарлалт
- Дээд дэлбэн: I–III сегмент
- Дунд дэлбэн: IV–V сегмент
- Доод дэлбэн: VI–X сегмент
Зүүн уушгины сегментийн хуваарилалт
- Дээд дэлбэн: I–V сегмент
- Доод дэлбэн: VI, VIII, IX, X сегмент
| Зүүн уушги | Баруун уушги |
|---|
Дэлбэн болон Сегмент | - Хоёр дэлбэнтэй
- 8-10 сегменттэй
- Доод дэлбэн нь өнчин уушги буюу уушгины хэлэнцрийг агуулна
| - Гурван дэлбэнтэй
- 10 сегменттэй
|
Гуурсан хоолой | - Зүүн гол гуурсан хоолой нь баруун талын гуурсан хоолойтой харьцуулахад арай урт бөгөөд илүү хөндлөн чиглэлтэйгээр уушгинд ордог
- Зүүн уушгины артерийн судасны доогуур байрладаг
| - Баруун гол гуурсан хоолой нь зүүн гол гуурсан хоолойноос арай өргөн, богино бөгөөд илүү эгц байрлалтай байдаг. Энэ нь аспираци илүү хялбар үүсэх нөхцөлийг үүсгэнэ
- Баруун уушгины артерийн судасны ар талаар байрладаг
|
Гуурсан хоолой ба цулцан
Энэхүү тогтолцоо нь хүчилтөрөгч ба нүүрстөрөгчийн хийн солилцоог явуулах үндсэн үүрэгтэй. Гол гуурсан хоолой нь салбарлан нарийссаар, цулцангийн цорго цаашлаад цулцангийн уут болон салаална.
Нийтдээ ойролцоогоор 300 сая орчим цулцан байдаг бөгөөд эдгээрийн нийт гадаргуугийн талбай нь ойролцоогоор 100 м² хүрдэг. Энэ том талбай нь хий солилцооны үр ашигтай явагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Үйл ажиллагаа: Гол үүрэг нь гадна орчноос хүчилтөрөгч авч, түүнийг цусаар дамжуулан бие махбодын бүх эд эсэд хүргэх явдал юм. Үүний зэрэгцээ эсийн бодисын солилцооны дүнд үүссэн нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулна.
Цулцангууд нь өөр хоорондоо цулцан хоорондын таславчаар тусгаарлагдсан байх бөгөөд энэ хана нь хялгасан судаснууд болон уян ширхгийг агуулсан байдаг.
Кохын нүх: Цулцан хоорондын хананд байрлах Кохын нүх гэж нэрлэгддэг жижиг нүхнүүд нь цулцангуудын хооронд агаар болон шингэний солилцоо явагдахад тусалдаг бүтэц юм.
Уушгины байрлал зүй |
|---|
Уушгины гадаргуу | Зүүн уушгитай харьцаж байрлах анатомийн бүтцүүд | Баруун уушгитай харьцаж байрлах анатомийн бүтцүүд |
|---|
Голтын гадаргуу | - Зүрхний зүүн ховдол болон зүүн тосгуурын хэсэг
- Дараах судас мэдрэлүүд
- N. phrenicus
- A.pericardiacophrenica sinister
- V.pericardiacophrenica sinister
- N.Vagus sinister
- V. hemiazygos
- Truncus sympathicus
- Aorta thoracica
- A. subclavia sinistra
| - Зүрхний баруун тосгуур болон баруун тосгуурын хэсэг
- Улаан хоолой
- Дараах судас мэдрэлүүд
- N. phrenicus
- A.pericardiacophrenica dextra
- V.pericardiacophrenica dextra
- N.Vagus dextra
- V.Azygos
- Truncus sympathicus
- V. cava superior
- V. brachiocephalica dextra
|
Өрцний гадаргуу | |
Хавирганы гадаргуу | - Хавиргатай
- Хавирга хоорондын булчингууд
- Хавирга хоорондын мэдрэл болон артери венийн судсууд
|
Өвчүүний эгц голоор краниал-каудал чиглэлд татсан шугам (Linea mediana anterior, midline). Ялгах нь: Linea sternalis - өвчүүний хоёр захаар татсан шугам.
Сальбуматол утлагын уусмалыг зөвхөн утлагын аппаратаар амаар утахад ашиглах бөгөөд тарьж эсвэл залгиж хэрэглэж болохгүй. β-2-агонист эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд хүнд хэлбэрийн гипокалиеми бүртгэгдэж байсан.Хүнд хэлбэрийн, цочмог гуурсан хоолойн багтраатай өвчтөнд онцгой болгоомжтой хандах хэрэгтэй, учир нь хүчилтөрөгчийн дутагдалд байгаа, мөн ксантиний , стероидууд, шээс хөөх эмүүдийг хэрэглэж байгаа өвчтөнд гипокалиеми улам хүндэрч болзошгүй. Энэ бүлгийн өвчтөнд сийвэнгийн калийн түвшинг хянаж байх шаардлагатай.Хүнд хэлбэрийн эсвэл тогтворгүй гуурсан хоолойн багтраатай өвчтөнд гуурсан хоолой тэлэх эмийн бэлдмэлүүд нь цорын ганц эсвэл үндсэн эмчилгээ байж болохгүй. Хүнд хэлбэрийн багтрааны үед тогтмол эмчийн хяналтанд байж, тухайлбал уушгины үйл ажиллагааг хянах шаардлагатай, учир нь гэнэтийн бачууралд орж, амь насанд аюултай байдалд хүрч болзошгүй. Эдгээр өвчтөнд ингаляцийн кортикостероид болон ууж хэрэглэх кортикостероид эмчилгээний тунг хамгийн дээд зөвлөмжит тунгаар хэрэглэхийг эмчлэгч эмч анхаарах ёстой.Хэрэв сальбутамол утлага эмчилгээг гэрийн нөхцөлд хийдэг өвчтөнд үр дүн багатай болсон мэт санагдвал эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Зөвхөн эмчийн заавраар л эмийн тун болон хэрэглэх давтамжийг нэмэгдүүлнэ.Өвчний шинж тэмдгийг бууруулахын тулд өвчтөн сальбутамол утлагын уусмалаас гадна богино хугацаанд үйлчилдэг гуурсан хоолой тэлэгч бусад эмийн бэлдмэлийг бас хэрэглэж байж болно. Гуурсан хоолой тэлэгч эмийн бэлдмэлийн хэрэглээг нэмэгдүүлэх, ялангуяа богино хугацаанд үйлчилдэг β2-агонистуудыг нэмэгдүүлэхэд багтрааны хяналт алдагдахад хүргэдэг. Хэрэв богино хугацаанд үйлчилдэг гуурсан хоолой тэлэгчийг хэрэглэхэд үр дүн бага эсвэл ердийнхөөс ойр ойрхон хэрэглэх шаардлагатай бол эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Энэ тохиолдолд өвчтөнд үзлэг шинжилгээ хийж, шаардлагатай бол үрэвслийн эсрэг эмчилгээг нэмэгдүүлэх хэрэгтэй (ингаляцийн кортикостероидын тунг нэмэгдүүлэх эсвэл ууж хэрэглэх кортикостероидын эмчилгээг уртасгах). Гуурсан хоолойн багтрааны хүнд хэлбэрийн сэдрэлийг ердийн аргаар эмчилнэ.Бамбайн хордлоготой өвчтөнд сальбутамолыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.Бусад төрлийн симпатомиметик эмийн бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэдэг өвчтөнд сальбутамол утлагын уусмалыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.Сальбутамол зэрэг симпатомиметик эмийн бэлдмэлүүдийг хэрэглэдэг өвчтөнд зүрх судасны талаас өөрчлөлт илэрч болно. Сальбутамол хэрэглэсэн өвчтөнд ховор тохиолдолд зүрхний булчингийн ишеми илэрсэн талаар борлуулалтын дараах ажиглалтаар тогтоогдсон бөгөөд хэвлэгдсэн байдаг. Өмнө нь зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй байсан (зүрхний ишеми, хэм алдагдал, зүрхний дутагдал), сальбутамол хэрэглэж байгаа хүнд цээжээр хатгуулж өвдөх, эсвэл зүрхний өвчин хүндэрч буй шинж тэмдэг илэрч байгаа бол зайлшгүй эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай. Амьсгал тасалдах, цээжний өвдөлт зэрэг нь амьсгалын замын эсвэл зүрхний гаралтай байж болзошгүй учраас эдгээр шинж тэмдгийг анхааралтай хянах шаардлагатай. Бусад β-адренорецепторын агонистуудын нэгэн адилаар сальбутамол хэрэглэхэд цусны глюкоз ихсэх зэрэг бодисын солилцооны эргэх өөрчлөлт илэрч болно. Чихрийн шижинтэй өвчтөн цусны ихсэлтийг давж чадахгүй кетоацидозд орж байсан талаар бүртгэгдсэн байна. Кортикостероидыг хавсран хэрэглэхэд энэ үйлдлийг улам хүчжүүлж болно. Гуурсан хоолойн багтрааны цочмог сэдрэлийн үеийн эмчилгээнд богино хугацаанд үйлчлэх бета-агонист эмчилгээг эмчилгээний өндөр тунгаар венийн судсанд эсвэл утлага байдлаар хийхэд ацидоз бүртгэгдэж байсан байна. Сүүний хүчлийн түвшин нэмэгдэхэд амьсгал тасалдах болон компенсацийн зорилгоор уушгины агааржилт нэмэгдэх зэрэг нь гуурсан хоолойн багтрааны эмчилгээ үр дүнгүй болж байгаа мэт ойлгогдож улмаар богино хугацаанд үйлчилдэг бета-агонистын эмчилгээг тохиромжгүй байдлаар хүчжүүлж болзошгүй. Тийм учраас өвчтөний цусны ийлдсэнд сүүний хүчил нэмэгдэж байгаа эсэх, улмаар бодисын солилцоонд өөрчлөлт гарч буй эсэхийг сайтар хянаж байх хэрэгтэй.Утлагын сальбутамолыг ипратропиум бромидтой хавсран хэрэглэсэн өвчтөнд хаалттай өнцөгт глауком үүсч байсан тухай цөөн тоогоор бүртгэгдсэн байдаг. Тийм учраас утлагын сальбутамолыг утлагын антихолинерг эмүүдтэй болгоомжтой хавсран хэрэглэх шаардлагатай.Эмийн бэлдмэлийг хэрэглэхэд уусмал болон түүний манан нүдэнд орохоос сэргийлж зөв хэрэглэхийг өвчтөнд сайтар зааж өгөх хэрэгтэй.Бусад утлага эмчилгээний нэгэн адил цацлагын дараа тэр даруйд амьсгал хэржигнэж гуурсан хоолойн агчил богино хугацаанд илэрч болзошгүй. Энэ тохиолдолд яаралтай өөр төрлийн эм эсвэл түргэн үйлчилдэг гуурсан хоолой тэлэгч цацлага эмчилгээгээр эмчилнэ.Сальбутамол утлагын уусмалыг хэрэглэхээ зогсоож шаардлагатай бол өөр төрлийн түргэн үйлчилдэг гуурсан хоолойн тэлэгч цацлага эмээр солиод үргэлжлүүлэн эмчилнэ.Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.