Дэд гарчиг
Рирокси (Riroxi)
Chong Kun Dang Pharmaceutical Corp
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Ривароксабан (Rivaroxaban)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Хавхлагын бус шалтгаантай тосгуурын фибрилляци бүхий өвчтөнүүдэд цус харвалт, системийн эмболигоос урьдчилан сэргийлэх.
- Гүн венийн тромбоз, уушгины артерийн тромбэмболийн эмчилгээ
- Гүн венийн тромбоз, уушгины артерийн тромбэмболи дахилтаас урьдчилан сэргийлэх.
- Доод мөчний томоохон ортопедийн мэс засал (өвдөгний үе эсвэл түнхний үе солих) хийлгэсэн насанд хүрэгчдэд вений тромбоэмболизмаас урьдчилан сэргийлэх
- ривароксабанд эсвэл туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэгшсэн бол
- эмнэл зүйн хувьд мэдэгдэхүйц, идэвхтэй цус алдаж байгаа бол (тухайлбал: тархинд цус харвасан эсвэл ходоод гэдэснээс цус алдаж байгаа)
- элэгний архаг өвчтэйн (Чайлд-Пью В,С ангиллын) улмаас цусны бүлэгнэлтийн чадвар нь буурсан цус алдах мэдэгдэхүйц эрсдэлтэй хүмүүс
- жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй эхчүүд
- энэ эмийн бүрэлдхүүнд лактоза агуулагддаг тул, галактоз тохирдоггүй, Лаппа лактозын дутагдалтай эсвэл -галактозын шимэгдэлтийн алдагдалтай хүмүүст
- Цус алдах өндөр эрсдэлтэй дараах нөхцөлүүд: ходоод гэдэсний замын шархлаа өвчнөөр өвдөж байсан бол, гавал, тархин дотор нь цус харваж байсан бол, тархи ба нугасны доторх судасны эмгэг өөрчлөлттэй бол, саявтархан тархи, нугас ба нүдэндээ мэс засал хийлгэсэн бол, судасны цүлхэн буюу тархи нугасны том судасны гажиг, оношлогдсон буюу сэжиглэж байгаа улаан хоолойн хураагуур судасны өргөсөлт, тараагуур ба хураагуур судасны (артер-венийн) гажиг хөгжил, цус алдах өндөр эрсдэлтэй хорт хавдар зэрэг цус ихээр алдахад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдтэй бол.
- 7) Бусад антикоагулянт эмүүдтэй хавсран хэрэглэх: фракцлагдаагүй (ФГ), бага молекулт гепаринууд (, дальтепарин г.м.), гепарины уламжлалууд ( г.м.), ууж хэрэглэдэг антикоагулянтууд (, , дабигатран г.м.) зэрэг цус шингэлэх бусад эмүүдийг, нэг эмийн хэрэглээнээс нөгөөд шилжих үеийн богино хугацаанд болон артери венийн том судсыг сэтгүүрдэх ажилбарын үед хэрэглэхээс өөр тохиолдолд нэг зэрэг хэрэглэхгүй.
- 8) зүрхний титэм судасны цусан хангамжийн архаг дутагдалтай хүмүүсийн зүрхний өвдөлтийн үед эсвэл тархиндаа цус харвалттай хүмүүст антиагрегант (ялтаст эсийн бөөгнөрөмтгий чанарыг дарангулагч) эмүүдийг хавсран өгөхийг тус тус хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Тосгуурын фибрилляци (Atrial fibrillation)
Тодорхойлолт Тосгуурын фибрилляци Тосгуурт сэрэл эмх замбараагүй үүссэний улмаас тосгуурын жигд бус дутуу агшилтууд үүсдэг суправентрикуляр тахи-аритм. Өөр нэршил “Тосгуурын жирвэгэнэх хэм алдалт”, “Тосгуурын жирвэгнээ”, “Тосгуурын мерцани”
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Өвдөгний үе (Articulatio genus/knee joint)
Өвдөгний үеийг хүний биеийн хамгийн том, хамгийн нарийн бүтэцтэй үе хэмээн үздэг. Тийм ч учраас өвдөгний үенд тохиолдох эмгэгүүд олон янз байх ба эмчилгээ нь ярвигтай, ялангуяа гэмтлийн үед хийгдэх эмчилгээ нарийн төвөгтэй байдаг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …