Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл, Эмгэг физиологи
Тойм
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм. Үрэвслийн голомт хэсэг газрын байршилтай байх ч эрхтэн тогтолцооны түвшинд шинж тэмдэг илэрч болдог.
Үрэвслийг үргэлжилж буй хугацаанаас нь хамааруулан цочмог болон архаг гэж ангилна. Хэсэг газрын цочмог үрэвслийн хариу урвал нь эдийн гэмтлийг үүсгэж буй хүчин зүйлийг арилгаснаар намжих хандлагатай бөгөөд хэдэн минут, цагаар үргэлжилдэг. Энэ үед төрөлхийн дархлаа тогтолцоо голлон оролцдог. Аливаа үрэвслийн үед илрэх сонгодог таван шинж бол улайлт, хавдар, өвдөлт, халалт, үйл ажиллагааны алдагдал юм. Цочмог үрэвслийн үед цусны урсгал (гемодинамик) өөрчлөгдөж, цусны судасны нэвчимхий чанар нэмэгддэг. Үүний үр дүнд лейкоцитууд болон эндотель эсүүд, завсрын эдүүдийн хооронд идэвхтэй харилцан үйлчлэл өрнөж, лейкоцитууд гэмтлийн голомт руу шилжиж очих боломж бүрдэнэ. Энэ процесс нь үрэвсэл үүсгэж буй хүчин зүйлийг саармагжуулах ба устгах зорилготой.
Үрэвслийн голомт руу дархлааны эсүүдийг татахын тулд интерлейкин, хемокин зэрэг үрэвслийн медиаторууд ойролцоох эдүүдээс ялгарна. Лейкоцитууд үрэвслийг өдөөж буй хүчин зүйлийг зайлуулсны дараа эд нь нөхөн төлжих буюу сорвижих замаар бүтцийн болон үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлаа сэргээнэ. Хэрэв өдөөгч хүчин зүйл арилж чадахгүй, эсвэл удаан хугацаанд үргэлжилбэл энэ нь архаг үрэвсэлд шилжихүндэс болно. Архаг үрэвслийн үед үрэвслийн голомт цочмог хэлбэрийн үед үүссэн бүтэцтэй төстэй ч, үйл явц нь удаан үргэлжилдэг. Энэ нь нэг сараас хэдэн жилийн турш үргэлжилж болдог бөгөөд голлон өвөрмөц дархлааны хариу урвал оролцдог.
Хэсэг газрын цочмог үрэвсэл
- Тодорхойлолт: үрэвслийн хариу урвалыг өдөөх гадаад хүчин зүйлс ж.нь., гэмтэл, үхжил, халдвар, гадны биет
- Онцлог шинж
- Хурц үрэвслийн үед доорх үйл явц өрнөдөг:
- Үрэвсэл өдөөсөн хүчин зүйл/эмгэг төрүүлэгчийг зайлуулах
- Гэмтэлийн үед үүссэн үхэжсэн эсүүдийг зайлуулах
- Эдийн нөхөн төлжөлтийг өдөөх
- Богино хугацаанд эхэлнэ
.
- Түргэн буюу богино хугацаанд үргэлжилдэг;
- Төрөлхийн дархлаа тогтолцоогоор эхэлнэ
.
- Үрэвслийн медиаторууд үрэвслийн сонгодог таван шинжийг үүсгэдэг
- Үрэвслийн хариу урвал доорх нөхцөл үүссэн үед эзэн бие буюу өөртөө аюул учруулж болно:
- Хэт хүчтэй хариу урвал
- Удаан хугацаанд үргэлжлэх
- Хэт хүчтэй эмгэг хариу урвал
- Хэт хүчтэй хариу урвал
- Хурц үрэвслийн үед доорх үйл явц өрнөдөг:
Бүрэлдэхүүн хэсгүүд
- Дархлаа тогтолцооны эсүүд
- Toll-like рецепторууд
- Инфламмасома нь эсийн цитозолд бүрэлддэг олон төрлийн олигомер уургаас тогтсон бүтэц бөгөөд төрөлхийн дархлааны хариу урвалыг өдөөх замаар үрэвслийн хариу урвалыг нөхцөлдүүлж, пироптоз
хэмээх үрэвсэл дагуулсан программчлагдсан эсийн үхлийг үүсгэдэг.
- Уургууд
- Хавсаргын тогтолцоо
- Эсрэг бие
- Хагеманы хүчин зүйл
- Бодисын солилцооны үр дүнд үүссэн арахидоны хүчил
зам Арахидоны хүчил нь COX-1, COX-2 ферментийн үйлчлэлээр эхлээд простагландин G2 (PGG2), дараа нь простагландин H2 (PGH2) болж хувирна. PGH2 нь дараах медиаторуудыг үүсгэх эх үүсвэр болдог:
- PGI₂ (Простациклин): Судас өргөсгөх, тромбоцитийн бөөгнөрлийг дарангуйлна.
- TXA₂ (Тромбоксан A₂): Судас агшаах, тромбоцитийн бөөгнөрлийг дэмжинэ.
- PGE₂ ба PGD₂: Судас өргөсгөх, судасны нэвчимхий чанарыг ихэсгэх, халууралт болон өвдөлтийн үед оролцоно.
- 2. Липооксигеназа
зам Арахидоны хүчил нь LOX ферментийн үйлчлэлээр задарч гидропероксиэйкозатетраеноик хүчил (HPETE) үүсгэнэ.
- Тромбоцитод: HPETE
нь 12-LOX (12-lipoxygenase)-ийн нөлөөгөөр задарч Lipoxin A4 (LXA₄), Lipoxin B4 (LXB₄)-г үүсгэнэ. → Эдгээр нь нейтрофилийн наалдалт, хемотаксисийг дарангуйлж, үрэвслийг намдаах нөлөө үзүүлдэг.
- Тромбоцитод: HPETE
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !