Дэд гарчиг
Эсийн өөрчлөлт, дасан зохицлын хариу урвал (Cellular changes and adaptive responses)
Эсийн дасан зохицол гэдэг нь эсүүд хүрээлэн буй орчны сөрөг өөрчлөлт болон янз бүрийн өдөөгч хүчин зүйлд хариу үйлдэл үзүүлж, оршин тогтнох чадвараа хадгалах физиологийн үйл явц юм. Эдгээр дасан зохицох урвалд гипертрофи, гиперплази, , метаплази, дисплази орно. Эдийг бүтээж буй эсийн онцлог, бие махбод дахь үүрэг, шинж чанараас хамааран эд, эсүүдийн нөхөн төлжих боломж харилцан адилгүй байдгаас болж эсүүд тааламжгүй нөхцөл байдалд өөр, өөр байдлаар дасан зохицдог.
Ж.нь, арьс гэх мэт тогтворгүй байнга хуваагддаг эдүүд гэмтсэний дараа богино хугацаанд үржиж нөхөн төлжих чадвартай байдаг бол мэдрэлийн, зүрхний зэрэг байнгын тогтвортой эдүүд гэмтлийн дараа нөхөн төлжих боломжгүй юм. Хэрэв эсүүд хүрээлэн буй орчны сөрөг нөлөө, өөрчлөлтөнд дасан зохицож чадахгүй бол эс үхэх бөгөөд ингэхдээ физиологийн буюу апоптозын замаар эсвэл эмгэг буюу үхжил хэлбэрээр явагддаг.
- Тодорхойлолт
- Эсийн өөрчлөлтийг шалтгаанаас нь хамааруулж физиологийн эсвэл эмгэг гэж хуваан үздэг.
- Эдгээр өөрчлөлт нь эсүүдийг тухайн нөлөөлж буй гадаад хүчин зүйлд тэсвэртэй болгодог.
- Байнгын стресс нь эсийг гэмтээдэг ж.нь., эмгэг зүүн ховдолын томрол нь миофибриллыг гэмтээнэ-> зүрхний дутагдал
Эсийн гэмтэл
Ишеми
Чөлөөт радикалын гэмтэл
Тохиолддог нөхцөлүүд
Эсийн үхэл
→ Апоптоз
→ Некроз
Эсийн хуримтлал
Эсийн дотор ба гадна минералууд хуримтлагдах
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Атрофи
Эс, эдийн хэмжээ жижгэрч, эсийн тоо буурахыг атрофи гэнэ; эмгэг судлалд эдийн жижгэрэл, хатингаршлыг илэрхийлнэ. Арьс судлалд атрофи нь хоёрдогч тууралтын нэг хэлбэрт тооцогддог.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …