Синусын зангилаа сулрах хам шинж (Sick sinus syndrome)
Дунгаржав Галсанням

Дунгаржав Галсанням

Сүүлийн шинэчлэл:

Синусын зангилаа сулрах хам шинж нь даамжрах явцтай архаг хам шинж бөгөөд олон төрлийн зүрхний хэм алдалт-уудын шалтгаан байх боломжтой. Хамгийн түгээмэл илрэх хэлбэр нь синусын брадикарди (зүрхний агшилтын тоо <50) болон амьсгалын бус гаралтай синусын аритм байдаг. Дээрх хам шинж үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс болон үүсгэх шалтгаанууд мөн олон янз байна.

Хам шинж эмнэлзүйд хүндийн зэргээс хамаарч шинж тэмдэггүй байхаас брадикардийн шалтгаант толгой эргэх эсвэл ухаан алдах байдлаар илэрнэ. Эмнэлзүйн шинж тэмдэгээс шалтгаалан эмчилгээг хийх ба хүнд үед пейсмейкер суулгац тавих заалттай байдаг.

Синусын зангилаа сулрах хам шинж (Sick sinus syndrome)

  • Тодорхойлолт
    • Синусын зангилааны эмгэг бүхий хамшинжид ховдлын бус гаралтай номотоп хэм алдалт -ууд хамаарагдах ба эдгээрийн шалтгаан нь синусын зангилаа болон тосгууруудын үйл ажиллагаанд саатал үүссэнтэй холбоотой байдаг.
    • Доорх шинж тэмдгүүд дангаараа болон хамтдаа илэрч байвал синусын зангилаа сулрах хамшинж хэмээн үзнэ (Ferrer 1968 дээр нэмэлтээр Каплан):
      • Мэдэгдэхүйц (‹50), тасралтгүй үргэлжилсэн буюу тогтвортой синусын брадикарди
      • Синус аррест буюу түр хугацаагаар синус огт ажиллагаагүй болох (энэ үед тосгуурын болон эктоп ритм илэрч ч болно)
      • Синус аррест буюу түр хугацаагаар синус огт ажиллагаагүй болох, үүнтэй уялдан асистоли үүссэн байх
      • Синусын зангилаа болон тосгуурын миокардын хооронд хориг үүсэх буюу синуатриал хориг (Eng. Sinoatrial block)
      • Тахикарди-Брадикарди хамшинж (Tachycardia-bradycardia syndrome)
        • Пароксисмаль суправентрикуляр тахикарди эсхүл тосгуурын фибрилляцийн дараагаар асистоли бүхий түр завсарлага үүсч, үүний дараагаар синусын брадикарди үүсэх .
  • Өөр нэршлүүд:
    • Тольтын хам шинж, синусын синдром, тахи-бради-аритмийн хамшинж буюу Тахикарди-Брадикарди хамшинж
    • Eng. Sick sinus syndrome – SSS or Sinus node dysfunction/disease, Lazy-sinus-Syndrom, Sluggish-sinus-Syndrom эсхүл Bradycardia-Tachycardia-Syndromе

Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

Ойролцоо сэдвүүд:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Play Video

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.