Метоклопрамид (Metoclopramide)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A03FA01
- Фармакологийн ангилал
- A03FA · Ходоод гэдэсний хөдөлгөөн идэвхжүүлэгч эм (прокинетик)
- Эмчилгээний бүлэг
- A03 · Ходоод гэдэсний үйл ажиллагааны эмгэгийн эм
- Жор бичих эмчийн ангилал
- A, B, C, D
- Хөдөлгөөний цочмог эмгэг болон хожуу дискинезийн эрсдэлтэй тул насанд хүрэгчдэд 5 хоногоос удаан хэрэглэхгүй.
- Тун хооронд дор хаяж 6 цагийн зай барина.
- Булчин татах, нүд дээш эргэх, өөрийн эрхгүй хөдөлгөөн илэрвэл эмийг зогсооно.
- Паркинсоны өвчин, эпилепси болон хоол боловсруулах замын бөглөрөлтэй үед хэрэглэхгүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- Хөдөлгөөний эмгэг, нойрмоглох, будилах болон уналтын эрсдэл өндөр тул бага тунгаар богино хугацаанд хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Шаардлагатай үед хэрэглэж болно. Жирэмсний төгсгөлд хэрэглэвэл нярайд хөдөлгөөний эмгэг илэрч болзошгүй тул хянана.
- Хөхүүл үед: Хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгарна. Богино хугацаанд хэрэглэх эсвэл өөр эмчилгээ сонгоно.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Метоклопрамид – Borisovskiy zavod Medicinskikh preparatov (Metoklopramid)Borisovskiy zavod Medicinskikh preparatov · Тарилгын уусмал · 5 мг / мл-2 млДэлгэрэнгүй
- Метоклопрамид (Metoklopramid)Guizhou Tiandi Pharmaceutical Co.,Ltd · Тарилгын уусмал · 10 мг- 2 млДэлгэрэнгүй
- Метоклопрамид – Айвико тарилгын шингэний үйлдвэр (Metoklopramid)Айвико тарилгын шингэний үйлдвэр · Тарилгын уусмал · 0.5%-2 млДэлгэрэнгүй
- Метоклопрамид тарилгын уусмал (Metoclopramide Injection)Pharmaceutical Works Polpharma S.A · Тарилгын уусмал · 0.5%-2 млЭМДДэлгэрэнгүй
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …