Нифедипин (Nifedipin) | ErdeMED
Тархвар зүй
Эрсдэлт хүчин зүйлс
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Цочмог үеийн менежментийн хяналтын хуудас
Хүндрэл
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Холедохолитиаз → цөсний замын бөглөрөл, зогсонгишил → бактерийн халдвар |
Эмнэлзүйн онцлог | - Ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг
- Шинж тэмдэг : Хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт < 6 цаг
| - Хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт > 6 цаг
- Шарлалт илэрч болно
| - Хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт
- Халууралт
- Мерфийн шинж
| - Шаркогийн гурвал шинж: Хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт,Халууралт, шарлалт
- Рейнольдын тавт шинж: Шаркогийн гурвал шинж НЭМЭХ нь гипотензи ба сэтгэцийн байдлын өөрчлөлт
|
Лабораторийн шинжилгээ | | - ↑ Нийт билирубин
- ↑
- ↑ ШФ
- ↑ ,
| - ↑ Лейкоцит
- ↑ С урвалжит уураг
| - ↑ Лейкоцит
- ↑ С урвалжит уураг
- ↑ ШФ
- ↑ АСАТ, АЛАТ
- ↑ Нийт билирубин
|
Багажийн шинжилгээ | - Чанд авиан шинжилгээ: арын акустик сүүдэртэй цөсний чулуу харагдана
| - Чанд авиан шинжилгээ: цөсний ерөнхий суваг өргөсөл, элгэн доторх цөсний замын тэлэгдэл
- эсвэл : тодосгогч бодис бүхий цөсний ерөнхий сувгийн дүүргэлтийн дефект
| - Чанд авиан шинжилгээ: цөсний хүүдийн хана зузаарах,хавагнах
- Холесцинтографи: цөсний хүүдийн зураглал цацраг идэвхт бодис нэвтрүүлсний дараа 4 цагийн дотор харагдахгүй
| - Чанд авиан шинжилгээ: цөсний замын тэлэгдэл эсвэл бөглөрлийн шинж тэмдэг , цөсний хүүдийн эргэн тойрны үрэвсэл
- Хэрэв онош тодорхойгүй бол MRCP хийнэ
|
Эмчилгээ | - Дэмжих эмчилгээ, өвдөлт намдаах
- Холецистэктоми:
- Шинж тэмдэг бүхий цөс чулуужих өвчин
- Цөсний хүүдийд хорт хавдар үүсэх эрсдэл өндөр байгаа тохиолдолд шинж тэмдэггүй холелитиаз
‘Цөсний коликийн цочмог үеийн менежиентийн хяналтын хуудсыг’ харна уу. | - Дэмжих эмчилгээ, өвдөлт намдаах
- Дурангийн аргаар чулуу авах
- Дахилтаас сэргийлэхийн тулд холецистэктоми хийх
‘Холедохолитиазын цочмог үеийн менежиентийн хяналтын хуудсыг’ харна уу. | - Дэмжих эмчилгээ, өвдөлт намдаах
- Судсаар антибиотик эмчилгээ хийх
- Холецистэктоми хийх
‘Цочмог холециститийн цочмог үеийн менежиентийн хяналтын хуудсыг’ харна уу. | - Дэмжих эмчилгээ, өвдөлт намдаах
- Судсаар антибиотик эмчилгээ хийх
- Цөсний замын даралтыг яаралтай бууруулах
- Хэрэв цөсний чулуу байвал завсарлагатай холецистэктоми хийх
‘Цочмог холангитын цочмог үеийн менежиентийн хяналтын хуудсыг’ харна уу. |
Холелитиазийн бусад хэлбэрOther cholelithiasis
Гамма-глутамилтрансфераза – Gamma-glutamyl transferase
Бусад эмийн бэлдмэлүүд ба эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл:o Нифедипинийг артерийн даралт бууруулах бэлдмэл, бетта блокаторууд, шээс хөөх эм, ба хяналттай чөлөөлөгддөг изосорбид зэрэг эмийн бэлдмэлийн аль нэгтэй нь хамт хэрэглэх тохиолдолд түүний синергист үйлдлийг харгалзан үзэх шаардлагатай.o Нифедипин нь цусны сийвэн дэх дигоксины концентрацийг нэмэгдүүлж болзошгүй. Нифедипиний тунг ихэсгэх мөн эмчилгээг зогсоох замаар нифедипиний эмчилгээний эхэн үед дигоксины цусны сийвэн дэх концентрацийг хянах шаардлагатай.o Нифедипин нь магнийн сульфатын хоруу чанар болох мэдрэл булчингийн хориг үүсгэх нөлөөг ихэсгэнэ. Нифедипин болон магнийн сульфатыг хамт хэрэглэх нь аюултай бөгөөд өвчтөний амь насанд аюул учруулж болзошгүй учир эдгээр эмийг хамтад нь хэрэглэхийг зөвлөдөггүй.Циметидинo Нифедипин болон циметидиныг хамт хэрэглэх тохиолдолд нифедипины цусны сийвэн дэх концентрацийг нэмэгдүүлэх ба түүний даралт бууруулах нөлөөг ихэсгэж болзошгүй. Циметидин нь цитохром CYP3А4 изоферментийн үйлдлийг дарангуйлна. Циметидин хэрэглэж буй өвчтнүүдэд нифедипиний тунг аажим нэмэх замаар анхаарал болгоомжтой хэрэглэнэ.o Хинупристин, далфопристин нь цусны сийвэн дэх нифедипиний түвшинг нэмэгдүүлдэг., o Нифедипинийг хамт хэрэглэсэн тохиолдолд цусны сийвэн дэх карбамазепин болон фенитоины концентрацийг нэмэгдүүлж болзошгүй. Нифедипин, фенитоин эсвэл карбамезапин нэгэнт хэрэглэж буй өвчтөн эмнэлгийн нарийн хяналтанд байлгах шаардлагатай. Цусны сийвэн дэх карбамазепин болон фенитоины концентраци ихэссэн эсвэл хоруу чанар илэрсэн тохиолдолд эдгээр эмийн тунг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.Хинидинo Нифедипин нь хинидиний цусны сийвэн дэх концентрацийг багасгадаг бөгөөд хинидин хэрэглэж байгаа үед нифедипиний үйлдэлд мэдрэг чанарыг ихэсгэж болзошгүй. Хинидин хэрэглэж байгаа өвчтөн нифедипиний эмчилгээг эхэлбэл нифедипиний гаж нөлөө илэрч болзошгүй тул анхаарал болгоомжлол шаардлагатай. Нифедипиний эмчилгээ эхлэхээс өмнө болон эмчилгээ дуусах үйл явцад цусны сийвэн дэх хинидины түвшинг хянах; мөн хинидины тунг багасгах шаардлагатай.o Нифедипин болон теофиллиныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх теофиллины концентраци ихсэх, багасах буюу эсвэл өөрчлөгдөхгүй байж болно. Цусны сийвэн дэх теофиллины концентрацийг хянаж байх мөн шаардлагатай тохиолдолд тунг нь зохицуулахыг зөвлөдөг.Рифампицинo Нифедипин болон рифампициныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх нифедипиний концентраци багасаж болзошгүй ба үүнийг даган түүний эмчилгээний үйлдэл буурч болно. өвчин хөдлөл эсвэл цусны даралт ихсэлттэй үед нифедипин болон рифампицин хамт хэрэглэх тохиолдолд нифедипиний тунг ихэсгэх шаардлагатай. o нь нифедипиний уусалтыг багасгаж, тунгийн алдагдалд хүргэж болзошгүй.o Нифедипинийг винкристинтэй хамт хэрэглэсэн тохиолдолд винкристины ялгаралт буурах тохиолдол ажиглагдсан.Цефалоспоринo Нифедипин болон цефалоспориныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх цефалоспорины хэмжээ ихэсдэг., , o Нифедипин болон итраконазол (мөн цитохром CYP3А4 изоферментийн үйлдлийг удаашруулах үйлдэлтэй бусад мөөгөнцрийн эсрэг азолийн бэлдмэл, эритромицин болон кларитромицин)-ыг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх нифедипиний концентраци ихсэх ба түүний үйлдэл хүчжинэ. Нифедипиний тунг бууруулах (боломжтой тохиолдолд) эсвэл нифедипиний гаж нөлөө илэрсэн үед мөөгөнцрийн эсрэг бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлагатай. , ритонавир эсвэл саквинавирo Нифедипин болон циклоспорин, ритонавир эсвэл саквинавир (эдгээр эмийн бэлдмэлүүд нь цитохром CYP3А4 изоферментийн үйлдлийг удаашруулах үйлдэл үзүүлдэг)-тай хамт хэрэглэх тохиолдолд ийлдэс дэх нифедипиний концентраци ихсэх ба түүний үйлдэл хүчжинэ. Гаж нөлөө илэрсэн тохиолдолд нифедипиний тунг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.o Элэг шилжүүлэн суулгасан өвчтөнд нифедипин болон такролимус (такролимус нь цитохром CYP3А4 ферментийн нөлөөгөөр хувирдаг)-ыг хамт хэрэглэхэд ийлдэс дэх такролимусын концентрацийн ихсэлт ажиглагдсан. Энэхүү харилцан үйлчлэлийн ач холбогдол болон эмнэлзүйн үр дагавар судлагдаагүй байна. o Нифедипиний эмчилгээ хийлгэж буй өвчтөнд фентанил нь артерийн даралтыг багасаж болзошгүй. Мэс заслын унтуулганд фентанилыг хэрэглэх тохиолдолд хамгийн багадаа 36 цагийн өмнө нифедипиний хэрэглээг зогсоох шаардлагатай.o Кумарин зэрэг антикоагулянтын эмчилгээ хийлгэж буй өвчтөн нифедипин хэрэглэсний дараа протромбины хугацаа уртассан нь ажиглагдсан. Энэхүү харилцан үйлчлэлийн ач холбогдол нь бүрэн судлагдаагүй болно.Метахолинo Нифедипин нь гуурсан хоолойн метахолинд үзүүлэх хариу үйлдлийг өөрчилж болзошгүй. Метахолин хэрэглэсэн бронхи сэдрээх өвөрмөц бус сорилоос өмнө нифедипиний эмчилгээг зогсоох хэрэгтэй. (боломжийн хэрээр)o Кальцийн антагонист болох хэрэглээнд үндэслэн дараах харилцан үйлчлэл нифедипинд мөн адил илэрч болохыг үгүйсгэхгүй: карбамазепин, – нифедипиний сийвэн дэх түвшинг багасгана; макролидууд (ялангуяа эритромицин), , нефазодон, вальпроины хүчил зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэвэл нифедипиний сийвэн дэх түвшин ихэснэ.ХДХВ протеаза саатуулагчид o Нифедипин болон ХДХВ протеаза саатуулагчид (ритонавир гэх мэт) бэлдмэлүүдийн харилцан үйлчлэлийн талаар эмнэлзүйн судалгаа хийгээдээгүй байна. Энэ бүлгийн эмийн бэлдмэлүүд нь цитохром Р450 3А4 системийг дарангуйлдаг байна. Үүнээс гадна, эдгээр эмийн бэлдмэлүүд нь in vitro орчинд цитохром Р450 3А4–хамааралт нифедипиний бодисын солилцооны хувиралтыг саатуулдаг. Нифедипин болон ХДХВ протеаза саатуулагчидыг нифедипинтэй хамт хэрэглэвэл нифедипиний системийн өмнөх хувирал багасаж, үйлдэл угаагдан хорогдох хугацаа богиносдог тул цусны сийвэн дэх нифедипиний концентраци илэрхий ихэсэж болохыг үгүйсгэх аргагүй.Мөөгөнцрийн эсрэг азолын бүлгийн эмүүдo Нифедипин болон зарим азолын бүлгийн мөөгөнцрийн эсрэг эмийн бэлдмэл( гэх мэт)-ийн харилцан үйлчлэлийн талаар судалгаа хийгдээгүй байна. Энэ бүлгийн эмийн бэлдмэл нь цитохром Р450 3А4 системийг саатуулах үйлдэл үзүүлнэ. Нифедипинтэй хамт ууж хэрэглэсний дараа тэдгээрийн метаболизмын өмнөх элименаци багассаны улмаас системийн биохүрэхүй илэрхий ихсэхийг үгүйсгэх аргагүй.Цусны даралт бууруулах бэлдмэлүүдo Нифедипин болон доор дурдсан бусад цусны даралт бууруулах эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх тохиолдолд цусны даралт бууруулах нөлөө нь ихсэж болзошгүй:§ Шээс хөөх эмүүд§ Ангиотензин хувиргагч ферментийг (АСЕ) саатуулагчид§ Ангиотензин рецепторын антагонистууд§ Бусад кальцийн антагонистууд§ α- адреноблокаторууд§ фосфодиэстераза–5(РDE) хориглогчид§ α-.Усан үзэмний шүүсo Усан үзэмний шүүс нь ийлдэс дэх нифедипиний концентрацийг ихэсгэх мөн түүний цусны даралт бууруулах нөлөөг хүчжүүлэх болон судас тэлсэний улмаас үүссэн гаж нөлөөний давтамжийг ихэсгэнэ.Бусад төрлийн харилцан нөлөөлөлo Нифедипин хэрэглэснээр шээсэн дэх ваниллилманделийн хүчлийн концентрацийг спектрфотометрээр тодорхойлох үед хуурамч-эерэг үр дүн илрэхэд хүргэж болзошгүй (гэвч, энд үзүүлж буй нөлөө нь өндөр-идэвхит шингэний хроматографийн аргыг ашиглаж байх үед ажиглагддаагүй).Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.