Вальсакор Н
80 мг / 12.5 мг
Валсартан | Гидрохлортиазид – Valsartan | Hydrochlorothiazide
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 950

ЭМД хөнгөлөх хэмжээ: 285

Даатгуулагч төлөх дүн: 665

Эмчийн ангилал:

B, C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Артерийн даралт ихдэлт (хосолсон эмчилгээнд хамрагдсан өвчтөнүүдэд). 
  • Валсартан, гидрохлоротиазид, сульфонамидын уламжлал эсвэл бэлдмэлийн найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг
  • Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (Чайлд-Пью 9 оноо), цөсний хатуурал, холестаз.
  • Анури, бөөрний хүнд хэлбэрийн эмгэг (КК 30 мл/мин-с бага).
  • Рефрактер гипокалиеми, гипонатриеми, гиперкальциеми, шинж тэмдэгийн гиперурикеми.
  • Чихрийн шижин эсвэл дунд, хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай (түүдгэнцрийн шүүгдэлтийн хүрээ (ТШХ) биеийн гадаргуугийн талбайд 60 мл/мин/1.73 м2 бага) өвчтөнд алискирен ба алискирен агуулсан эмтэй хамт хэрэглэх.
  • Чихрийн шижингийн нефропатитай өвчтөнд АХФ дарангуйлагчид хэрэглэж буй үед.
  • Жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй, хөхүүл үе.
  • 18 хүртэлх насныханд (хүүхдэд үр дүн, аюулгүйн хэрэглээ тодорхойгүй.
  • Валсартан/гидрохлоротиазид нь лактоз агуулах тул лактазын дутагдал, лактоз үл тэвчилтэй, глюкоз-галактозын мальабсорбци хам шинжтэй өвчтөнд хориглоно.

Валсартан / гидрохлоротиазидтай эмчилгээг эхлэхээс өмнө ус-электролитийн тэнцвэржилтийн алдагдлыг арилгах шаардлагатай («Болгоомжлол», «Тусгай заавар» үзнэ үү).

  • Өдөрт нэг удаа хоололт үл хамааран хангалттай усаар даруулж бүтнээр залгина.
  • Хоногийн тун – 1 шахмал валсартан/гидрохлоротиазидын бэлдмэл .
  • Валсартан / гидрохлоротиазидын тунг эмийн дан бүрэлдэхүүн хэсгүүдийг урьд нь титрлэсний дараа сонгоно. АД буулгах нөлөө хангалтгүй тохиолдолд (4-6 долоо хоногоос өмнө биш) валсартан хоногийн дээд тун 320 мг, ГХТЗ 25мг хүртэл нэмэгдүүлж болно. Даралт бууруулах эмчилгээний үр дүн 2-4 долоо хоногт хамгийн өндөр, зарим өвчтөнд 4-8 долоо хоногт илрэх тул тунг анхааралтай титрлэнэ.   

Бөөрний үйл ажиллагааны алдагдал

  • Бөөрний үйл ажиллагааны хөнгөн, дунд зэргийн дутагдалтай (КК ≥ 30 мл/мин (0,5 мл/сек)) өвчтөнд тунгийн тохируулга байхгүй. 

Элэгний үйл ажиллагааны алдагдал 

  • Холестазгүй элэгний үйл ажиллагаа хөнгөн (Чайлд-Пью 5-6 оноо) эсвэл дунд зэргийн (Чайлд-Пью 7-9 оноо) бууралттай өвчтөнд валсартан хэрэглэх хамгийн их тун нь өдөрт 80 мг байна.

Тун хэтрүүлэлт 

  • Шинж тэмдэг
    • Валсартаны тун хэтрүүлснээр гол илрэл нь цусны даралт мэдэгдэхүйц буурах бөгөөд энэ нь ухаан алдах, уналт эсвэл шокд хүргэж болзошгүй юм. ГХТЗ-ийг хэтрүүлэн хэрэглэвэл дараах шинж тэмдгүүд илэрч болно: дотор муухайрах, нойрмоглох, эргэлдэх цусны эзлэхүүн буурах, зүрхний хэмнэл алдагдах, булчин чангарах, ус-электролитийн тэнцвэр алдагдах.
  • Эмчилгээ
    • эмийн тунг хэтрүүлснээс хойш хугацаа, шинж тэмдэгийн илрэлийн зэргээс хамааран шинж тэмдэгийн эмчилгээг хийнэ. Тунг хэтрүүлснийг эрт оношлосон тохиолдолд бөөлжүүлэх эсвэл ходоод угаахыг зөвлөж байна. Гемодинамикыг тогтворжуулах хэрэгтэй. Цусны даралт мэдэгдэхүйц буурсан тохиолдолд өвчтөнийг хөлөө дээш өргөөд хэвтээ байрлал руу шилжүүлж гемодинамик, шээсний гаралтыг хянана (судсанд 0.9% натрийн хлоридын уусмал тарина). Валсартан нь цусны плазмын уурагтай холбогдолт өндөр тул гемодиализ үр дүнгүй. ГХТЗ гемодиализаар гадагшилдаг. 

Гаж нөлөө 

ДЭМБ-ын гаж нөлөөний тохиолдлын ангилал: 

  • Маш түгээмэл:  ≥ 1/10
  • түгээмэл: ≥ 1/100 – < 1/10
  • цөөн: ≥ 1/1000 – < 1/100
  • ховор: ≥ 1/10000 – < 1/1000
  • маш ховор: < 1/10000
  • давтамж тодорхойгүй: илрэлийн давтамжийг тооцох боломжгүй . 

Валсартан/гидрохлоротиазидын хослолын хэрэглээнд

  • Бодисын солилцоо, тэжээлийн хямралд
    • Цөөн: шингэн алдалт 
  • Мэдрэлийн системд гарах өөрчлөлт
    • Түгээмэл: толгой өвдөх;
    • Цөөн: тал саа;
    • Маш ховор: толгой эргэх;
    • Давтамж тодорхойгүй: ухаан алдах. 
  • Харааны эрхтэнд гарах өөрчлөлт
    • Цөөн: харах чадвар буурах 
  • Сонсголын эрхтэн, дунд чихэнд гарах өөрчлөлт
    • Цөөн: чих шуугих. 
  • Судсанд гарах өөрчлөлт
    • Цөөн: АД буурах, захын хаван үүсэх. 
  • Амьсгалын систем, цээжний хөндий, голтын эрхтэнд гарах өөрчлөлт
    • Цөөн: ханиалга
    • Давтамж тодорхойгүй: зүрхний бус гаралтай уушигны хаван. 
  • Ходоод гэдэсний замд гарах өөрчлөлт
    • Цөөн: дотор муухайрах;
    • Маш ховор: суулгалт. 
  • Араг ясны булчин, холбогч эдэд гарах өөрчлөлт
    • Цөөн: булчин өвдөх;
    • Маш ховор: үе мөчний өвдөлт 
  • Бөөр, шээсний замд гарах өөрчлөлт
  • Давтамж тодорхойгүй: бөөрний үйл ажиллагааны алдагдал. 
  • Ерөнхий болох, хэсэг газарт гарах өөрчлөлт
    • Цөөн: хэт ядрах.
  • Лаборатор, багажийн шинжилгээний үзүүлэлтэнд гарах өөрчлөлт
    • давтамж тодорхойгүй: цусны сийвэн дэх шээсний хүчлийн концентраци ихсэх, цусны сийвэн дэх билирубины концентраци ихсэх, цусны сийвэн дэх креатинины концентраци ихсэх, гипонатриеми, гипокалиеми, нейтропени, цусны сийвэн дэх үлдэгдэл азотын концентраци нэмэгдэнэ. 

АД ихдэлттэй өвчтөнүүдэд валсартан / гидрохлоротиазидын хослолын эмнэлзүйн тогтмол хэрэглээг судалж үзэхэд дараах сөрөг үр дагаврууд эмтэй тодорхой холбоогүйгээр ажиглагдсан:

  • хэвлийгээр эмзэглэх, хэвлийн дээд хэсгээр өвдөх, түгшүүрлэх, артрит, астени, нуруу өвдөх, бронхит (хурц), цээжээр  өвдөх, толгой эргэх, диспепси, амьсгаадах, амны хөндийн салст хуурайших, хамраас цус гоожих, бэлэг эрхтэний хөвчрөл буурах, гастроэнтерит, толгой өвдөх, хөлс ихээр гарах, гипоестези, томуу төст шинжүүд үүсэх, нойргүйдэх, булчин чангарах, булчингийн тонус ихсэх, хамар битүүрэх, хамар залгиурын үрэвсэл, дотор муухайрах, хүзүү өвдөх, захын хаван, дунд чихний отит, үе мөчөөр өвдөх, зүрх дэлсэх, хоолой залгиур өвдөх, пирекси, поллакиури, бие халуун оргих, синусит, унтаарах, амьсгалын дээд замын халдвар, шээс дамжуулах замын халдвар, вертиго, вирусын халдвар, харах чадвар алдагдах. 

Валсартан / гидрохлоротиазидын хослолыг хэрэглэх үед валсартан ба ГХТЗ дангаар эмчилгээнд хэрэглэх үед хоёуланд нь тэмдэглэгдсэн гаж нөлөө клиник туршилтын явцад илрүүлээгүй болно. 

Валсартан хэрэглэх үед

  • Цус, тунгалагийн системд гарах өөрчлөлт
    • Давтамж тодорхойгүй: гемоглобин, гематокрит буурах, тромбоцитопени. 
  • Дархлалын тогтолцоонд гарах өөрчлөлт
    • Давтамж тодорхойгүй: хэт мэдрэгшлийн урвал / харшлын урвал, ийлдсийн өвчин. 
  • Бодисын солилцоо, тэжээлийн хямралд
    • Давтамж тодорхойгүй: цусны сийвэн дэх калийн агууламж ихсэх, гипонатриеми. 
  • Сонсголын эрхтэн, дунд чихэнд гарах өөрчлөлт
    • Цөөн: вертиго. 
  • Судсанд гарах өөрчлөлт
    • Давтамж тодорхойгүй: васкулит. 
  • Ходоод гэдсэнд гарах өөрчлөлт
    • Цөөн: ходоод өвдөх. 
  • Элэг, цөсний замд гарах өөрчлөлт
    • Давтамж тодорхойгүй: «элэгний» ферментын идэвх нэмэгдэх 
  • Арьс, арьсан доорх эдэд гарах өөрчлөлт
    • Давтамж тодорхойгүй: ангионевротик хаван, арьсны тууралт, загатнаа кожная сыпь, кожный зуд, цэврүүт дерматит. 
  • Бөөр, шээс дамжуулах замд гарах өөрчлөлт
    • Давтамж тодорхойгүй: бөөрний дутагдал. 

АД ихдэлтэй өвчтөнүүдэд валсартаны эмнэлзүйн хэрэглээг судлахдаа валсартан хэрэглэхтэй учирч буй шалтгаанаас хамаарч дараах гаж нөлөөнүүд ажиглагдсан: артралги, астени, нуруу өвдөх, суулгах, толгой эргэх, толгой өвдөх, нойргүйдэх, бэлгийн сулрал, дотор муухайрах, хаван, фарингит, ринит, синусит, амьсгалын дээд замын халдвар, вирусын халдвар. 

Тиазидын шээс хөөх эм, түүний дотор ГХТЗ-н хэрэглээ

  • Цус, тунгалагийн системд гарах өөрчлөлт
    • Ховор: тромбоцитопени, заримдаа пурпуртой;
    • Маш ховор: агранулоцитоз, ясны чөмөгний гематопоэзийг дарангуйлах, гемолитик цус багадалт, лейкопени;
    • Давтамж тодорхойгүй: апластик цус багадалт. 
  • Дархлалын тогтолцоонд гарах өөрчлөлт
    • Маш ховор: хэт мэдрэгшлийн урвал. 
  • Бодисын солилцоо, тэжээлийн хямралд
    • Маш түгээмэл: гипокалиеми, цусны плазм дах липидийн концентраци ихсэнэ (ялангуяа ГХТЗ өндөр тунгаар хэрэглэсэн суурин дээр);
    • Түгээмэл: гипонатриеми, гипомагниеми, гиперурикеми;
    • Ховор: гиперкальциеми, гипергликеми, глюкозури, чихрийн шижин өвчний явц муудах
    • Маш ховор: гипохлоремик алкалоз. 
  • Сэтгэцийн өөрчлөлт
    • Ховор: нойрны өөрчлөлт, сэтгэл гутрал. 
  • Мэдрэлийн системд гарах өөрчлөлт
    • Ховор: толгой өвдөх, толгой эргэх, тал саа. 
  • Харах эрхтэнд гарах өөрчлөлт
    • Ховор: харах чадвар буурах (ялангуяа эмчилгээний эхний хэдэн долоо хоногт);
    • Давтамж тодорхойгүй: хаалттай өнцөгт цочмог гаукомын сэдрэл. 
  • Зүрхэнд гарах өөрчлөлт
    • Ховор: зүрхний хэм алдагдал. 
  • Судсанд гарах өөрчлөлт
    • Түгээмэл: ортостатик гипотензи (этанол, тайвшруулах эм эсвэл өвдөлт намдаах эмтэй нэгэн зэрэг хэрэглэхэд илрэл хүчжиж болно).
  • Амьсгалын систем, цээжний хөндий, голтын эрхтэнд гарах өөрчлөлт
    • Маш ховор: амьсгалын замын эвдрэлийн хам шинж, уушгины хаван, хатгалгаа. 
  • Хоол боловсруулах системд гарах өөрчлөлт
    • Түгээмэл: хоолны дуршил буурах, бага зэрэг дотор муухайрах, бөөлжих;
    • Ховор: ходоод хямрах, өтгөн хатах, суулгах;
    • Маш ховор: панкреатит. 
  • Элэг, цөсний замд гарах өөрчлөлт
    • Ховор: элэгний доторх холестаз, шарлалт. 
  • Бөөр, шээс дамжуулах замд гарах өөрчлөлт
    • Давтамж тодорхойгүй: бөөрний үйл ажиллагаа алдагдах, бөөрний цочмог дутагдал. 
  • Арьс, арьсан доор эдэд гарах өөрчлөлт
    • Түгээмэл: чонон хөрвөс, арьсны тууралтын бусад хэлбэрүүд;
    • Ховор: гэрэлд мэдрэгших;
    • Маш ховор: үхжилт васкулит, эпидермийн хордлогот үхжил, чонон яр төст урвал, системийн чонон ярын сэдрэл
    • Давтамж тодорхойгүй: олон хэлбэрт улайлт. 
  • Араг ясны булчин, холбогч эдэд гарах өөрчлөлт
    • Давтамж тодорхойгүй: булчингийн агчил. . 
  • Бэлэг эрхтэн, хөхний булчирхайд гарах өөрчлөлт
    • Түгээмэл: бэлгийн сулрал. 
  • Ерөнхий, хэсэг газарт гарах өөрчлөлт
    • Давтамж тодорхойгүй: гипертерми, астени. 

Валсартан 

  • Валсартан нь дотуур ууж хэрэглэх уураггүй шинж чанартай сонгомол АРА II антагонист юм. Валсартан нь ангиотензин II-ын мэдэгдэж буй үр нөлөөг хариуцдаг АТ1 дэд хэв шинжийн рецепторт сонгомлоор нөлөөлнө.
  • AT1 рецепторуудыг хориглосноор ангиотензин II-ийн плазмын концентраци нэмэгдэж, AT2 рецепторыг сэргээн, AT1 рецепторыг өдөөсөнтэй холбоотой вазопресины нөлөөг тэнцвэржүүлдэг. Валсартан нь AT1 рецепторын эсрэг агонист үйлдэлгүй. Түүний AT1 рецептортой харьцах хамаарал нь AT2 рецептортой харьцуулахад ойролцоогоор 20,000 дахин их байдаг.
  • Валсартан нь ангиотензин I–с ангиотензин II болгон хувиргаж брадикинин үүсгэдэг АХФ дарангуйлдаггүй. АХФ дарангуйлагчид нөлөө бага үзүүлдэг тул брадикинин, Р бодисд үйлчлэхгүй. Ангиотензин II рецепторын антагонист (АРА II) хэрэглээт өвчтөнд АХФ дарануйлагчид хэрэглээт өвчтөнүүдийг харьцуулахад хуурай ханиалга үүсэлт бага байсан. Валсартан нь харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг зохицуулахад оролцдог бусад даавар эсвэл ионы сувгуудын рецепторыг хориглодоггүй.
  • Артерийн даралтыг (AД) эмчлэх үед валсартан нь зүрхний цохилтонд (ЗЦ) нөлөөлөхгүйгээр цусны даралтыг бууруулдаг.
  • Валсартан нь ууж хэрэглэхэд ангиотензин ІІ рецепторыг идэвхитэй, хүчтэй мөн өвөрмөцөөр хориглоно. Валсартан нь ангиотензин II-ын мэдэгдэж буй үр нөлөөг хариуцдаг АТ1 дэд хэв шинжийн рецепторт сонгомлоор нөлөөлнө.
  • Артерийн даралт ихсэлттэй эмчлүүлэгчдэд валсартан хэрэглэхэд судасны цохилтонд нөлөөлөлгүйгээр артерийн даралтыг бууруулна.
  • Нэг удаагийн тунг ууж хэрэглэсэний дараа ихэнхи эмчлүүлэгчдэд даралт бууруулах үр нөлөө эхний 2 цагийн хугацаанд эхлэн, 4-6цагийн хугацаанд артерийн даралтыг дээд хэмжээгээр бууруулах үйлдэл илэрнэ.
  • Бэлдмэлийг хэрэглэсэнээс хойш 24 цагийн хугацаанд даралт бууруулах үр нөлөө үргэлжилнэ. Давтан хэрэглэхэд 2-4 долоо хоногийн хугацаанд артерийн даралтыг (тунгийн бүх дэглэмийн үед) дээд хэмжээгээр бууруулна.
  • Валсартаны хэрэглээг гэнэт зогсооход цусны даралт огцом нэмэгдэх эсвэл бусад хүсээгүй эмнэлзүйн үр дагавар дагалддаггүй. 

Гидрохлоротиазид (ГХТЗ) 

  • Тиазидын бүлгийн шээс хөөх эм нь бөөрний дисталь сувганцарт нөлөөлдөг. Тиазидын шээс хөөх эм нь бөөрний дистал сувганцрын холтослог давхаргын мэдрэмтгий рецепторуудэд нөлөөлөн натри (Na +) ба хлорын (Cl-) ионы эргэн шимэгдэлтийг  дарангуйлна.
  • Энэ систем дэх Cl-н ионы өрсөлдөөний улмаас Na + ба Cl- хосолсон зөөгдөлтийн системийг дарангуйлснаар Na+ ба Cl-ийн ялгаралтыг ойролцоогоор ижил хэмжээгээр нэмэгдүүлэхэд хүргэдэг. 
  • Шээс хөөх эмийн үр дүнд эргэлдэх цусны хэмжээ буурч, үүний үр дүнд рениний идэвх, альдостероны шүүрэл, бөөрөөр кали ялгарал багасан улмаар цусны сийвэн дэх калийн агууламж буурна. 
  • Ренин ба альдостероны хоорондын хамаарлыг ангиотензин II-ээр дамжуулж байгаа тул ГХТЗ -ийг валсартантай хослуулснаар цусны ийлдэс дэх калийн хэмжээ буурах нь ГХТЗ дангаар эмчилгээнд хэрэглэснээс үр нөлөө багатай байдаг. 

Валсартан 

  • Шимэгдэлт
    • Валсартаныг уусны дараа цусны сийвэн дэх дээд концентрацид (Cmax) 2-4 цагийн дотор хүрдэг. Дундаж үнэмлэхүй биохүрэхүй 23% байна. Валсартаныг хоолтой хамт уувал цусны сийвэн дэх концентрацийн тахирмагын доорх муруй (AUC) ба Cmax-ийн хэмжээ 40%, 50% -иар тус тус буурч байна. Гэхдээ эм хэрэглэснээс хойш 8 цагийн дараа хоосон ходоодонд болон хоолтой хамт хэрэглэсэн валсартаны сийвэнгийн концентраци ижил байна. AUC-ийн бууралт нь валсартаны эмчилгээний үр нөлөөг эмнэлзүйн хувьд мэдэгдэхүйц бууруулдаггүй тул хоололт үл хамааран Валсартан эмийг ууж болно. 
  • Тархалт
    • Судсанд валсартаныг тарихад тархалтын эзлэхүүн (Vd) ойролцоогоор 17л байх ба эдэд тархалт ажиглагдахгүй. Валсартан цусны ийлдсийн уургуудтай (94-97%) ялангуяа альбуминтай идэвхтэй холбогддог. 
  • Хувирал
    • Валсартан нь хувиралд ихээр ордоггүй бөгөөд ууж хэрэглэсэн тунгийн зөвхөн 20% нь метаболит хэлбэрээр ялгардаг. Гидроксилжсэн метаболит сийвэнд бага концентрациар тодорхойлдог (валсартаны AUC 10%-с бага). Энэ метаболит нь эм судлалын идэвх үзүүлэхгүй. 
  • Ялгарал
    • Валсартан хоёр үе шаттай ялгарна: -үе хагас ялгаралын хугацаа (Т1/2) 1 цаг хүртэл, -үе Т1/2 – ойролцоогоор 9 цаг. Валсартан ерөнхийдөө хувираагүй хэлбэрээр гэдсээр (ойролцоогоор 83%), бөөрөөр (ойролцоогоор 13%) ялгарна. Венийн судсанд тарихад валсартаны плазмын клиренс ойролцоогоор 2 л/цаг, бөөрний клиренс – 0,62 л/цаг (ойролцоогоор нийт клиренсийн 30%). Васартаны Т1/2 - 6 цаг.

Валсартаны эмчилгээний тунгийн фармакокинетик нь шугаман байдаг. Валсартаныг олон удаа хэрэглэхэд фармакокинетик үзүүлэлтүүдэд өөрчлөлт ороогүй. Валсартаныг өдөрт нэг удаа уухад хуримтлал үүсэх нь бага. Ийлдэс дэх концентраци нь эрэгтэй эмэгтэйд ижил байна. 

ГХТЗ 

  • Шимэгдэлт
    • Дотуур ууж хэрэглэхэд ГХТЗ хурдан шимэгдэнэ. Цусны ийлдэс дэх Cmax –д ууснаас хойш 2 цагийн дараа хүрнэ. Эмчилгээний тунгийн хүрээнд фармакокинетик (AUC) нь шугаман байна. Хоолтой хамт тогтмол уухад өлөн үетэй харьцуулахад системийн хүртээмжийн өсөлт, бууралтад хүргэдэг ч эдгээр өөрчлөлт нь клиник ач холбогдол үзүүлэхгүй. Үнэмлэхүй биохүрэхүй ГХТЗ нь 70 %. 
  • Тархалт
    • Тархалтын эзлэхүүн Vd 4-8 л/кг. Цусны плазмын уургуудтай (ялангуяа альбуминамтай) ойролцоогоор 40-70 % холбогдоно. ГХТЗ цусны сийвэнээс 3 дахин их концентрацитай цусны улаан эсэд хуримтлагддаг. 
  • Хувирал, ялгарал
    • ГХТЗ нь хувираагүй хэлбэрээр элиминацид орно. Төгсгөлийн шатанд Т1/2 6-15 цаг байдаг. Давтан хэрэглээнд ГХТЗ-н фармакокинетик өөрчлөгдөхгүй. Өдөрт нэг удаа ГХТЗ уухад хуримтлал бага байдаг. Тунгийн 95% бөөрөөр хувираагүй хэлбэрээр ялгардаг. 

Валсартан/гидрохлоротиазид 

  • Валсартантай ГХТЗ хамт хэрэглэхэд биохүрэхүйн чанар 30% -иар буурч, валсартаны биохүрэхүй мэдэгдэхүйц өөрчлөгддөггүй.
  • Тэмдэглэсэн харилцан нөлөө нь валсаран ГХТЗ-н хосолсон хэрэглээний үр дүнд нөлөөлөхгүй. Хяналтад эмнэлзүйн туршилтанд энэ хослолын даралт бууруулах өвөрмөц нөлөө нь эмийн бүрэлдэхүүн хэсгүүдэд плацебо бүлгээс илүү байв. 

Тусгай бүлгийн өвчтөний фармакокинетик

  • Өндөр настай өвчтөн (65-с дээш насны)
  • Валсартаны AUC нь зарим өндөр настанд эрүүл сайн дурын залуу хүнээс илүү байдаг.
  • Артерийн даралт хэвийн түвшинтэй өндөр настай өвчтөнд ГХТЗ-ийн системийн клиренс эрүүл залуу сайн дурынхтай харьцуулахад бага байдаг. 
  • Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн
    • Бөөрний үйл ажиллагааны алдагдал бүхий өвчтөнүүдэд креатинины клиренс (КК) 30-70 мл / мин үед валсартан / гидрохлоротиазидын тунгийн тохируулга хийх шаардлагагүй. Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн эмгэгтэй, (КК 30 мл / мин-ээс бага), гемодиализтай өвчтөнд энэ эмийг хэрэглэх талаар мэдээлэл байдаггүй. Валсартан нь ГХТЗ-ээс ялгаатай нь гемодиализаар ялгардаггүй.
    • Бөөрний дутагдалын үед ГХТЗ-н ялгаралтын хэмжээ буурч Cmax ба AUC нэмэгддэг. Бөөрний үйл ажилагаа бага, дунд зэргээр буурсан өвчтөнд ГХТЗ-н T1/2 хоёр дахин удааширдаг. 
  • Элэгний үйл ажиллагаа буурсан өвчтөнд
    • Бага зэргийн (Чайлд -Пью 5-6 оноо) эсвэл дунд зэргийн (Чайлд-Пью 7-9 оноо) элэгний дутагдалтай өвчтөнд валсартаны AUC нь эрүүл сайн дурынхтай харьцуулахад 2 дахин их байдаг. Элэгний үйл ажиллагаа суларсан хүнд хэлбэрийн (Чайлд-Пью 9-ээс дээш оноо) өвчтөнд энэ эмийг хэрэглэх талаар мэдээлэл байдаггүй. Элэгний өвчин нь гидрохлортиазидын фармакокинетикт ихээр нөлөөлдөггүй тул ийм тохиолдолд тунг тохируулах шаардлагагүй болно. 

Валсартан ба гидрохлоротиазидын нийтлэг эмийн харилцан үйлчлэл

Хамт хэрэглэхийг хориглоно

  • Литийн бэлдмэл
    • Литийн бэлдмэлтэй AХФ дарангуйлагч, AРA II эсвэл тиазидын шээс хөөх эмийг нэгэн зэрэг хэрэглэснээр цусны сийвэн дэх литийн концентраци өөрчлөгдөж, хордлого үүсэх нь ажиглагдсан. Литийн бэлдмэл хэрэглэхтэй холбоотой хорт нөлөөний эрсдэл валсартан / гидрохлоротиазидтай хамт хэрэглэх үед улам бүр нэмэгдэх боломжтой. Шаардлагатай үед литийн бэлдмэлтэй нэгэн зэрэг хэрэглэхэд цусны сийвэн дэх литийн агууламжийг сайтар хянаж байх хэрэгтэй. 

Болгоомжтой хэрэглэнэ

  • АД буулгах бусад эмүүд
    • АД бууруулах бусад бэлдмэлүүдтэй (АХФ дарангуйлагч, бета-адреноблокаторууд, кальцийн суваг  «аажим» хориглогч, гуанетидин, метилдопа, судас өргөсгөх бэлдмэл, ренины шууд дарангуйлагч, АРА II) хамт хэрэглэснээр дарал бууруулах нөлөө нь хүчжиж болно.
  • Аминууд (норэпинефрин, эпинефрин)
    • Магадгүй аминуудын нөлөөг бууруулж болох ч валсартан ГХТЗ-тай хамт хэрэглэхийг хориглодоггүй. 
  • Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүд (СБҮЭБ), циклооксигеназа-2 (ЦОГ-2)сонгомол хориглогчид
    • АРА II, ГХТЗ-г СБҮЭБ-тэй хамт хэрэглэхэд шээс хөөх, даралт бууруулах нөлөө суларч болно. Гиповолемийн үед бөөрний цочмог дутагдал (БЦД) үүсэх боломжтой байдаг тул эмчилгээний эхэн үед бөөрний үйл ажиллагааг хянах, өвчтөнд эргэлдэх цусны эзлэхүүнийг хангалттай нөхөж өгөхийг зөвлөж байна. 

Вальсартан эмийн харилцан үйлчлэл

Хамт хэрэглэхийг хориглоно

  • Алискирен болон алискирен агуулсан эмийг валсартантай нэгэн зэрэг хэрэглэх нь чихрийн шижин өвчтэй, бөөрний үйл ажиллагааны дунд зэргийн буюу хүнд хэлбэрийн (ТШХ 60 мл / мин / 1.73 м2 биеийн гадаргуугийн талбайгаас бага) өвчтөнүүдэд эсрэг заалттай тул хэрэглэхийг зөвлөдөггүй.
  • AРA II-ийг AХФ дарангуйлагчтай хамт хэрэглэх нь чихрийн шижингийн нефропати өвчтэй хүмүүст эсрэг заалттай байдаг тул бусад өвчтөнд хэрэглэхийг зөвлөдөггүй. 

Хамт хэрэглэхийг зөвлөхгүй

  • Кали баригч шээс хөөх эмүүд (спиронолактон, эплеренон, триамтерен, амилорид), калийн бэлдмэл, кали агуулсан хүнсний нэмэлт, гиперкалиеми үүсгэх бусад эмийн бэлдмэлүүд (гепарин)
    • Шаардлагатай бол калийн агууламжид нөлөөлдөг эмтэй нэгэн зэрэг хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх калийн хэмжээг хянахыг зөвлөж байна. 

Хамт болгоомжтой хэрэглэнэ

  • AРA II, түүний дотор валсартаныг РААС-т нөлөөлдөг эмүүд, тухайлбал AХФ дарангуйлагч, алискирентэй хамт хэрэглэснээр артерийн гипотензи, гиперкалиеми, бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсэлт нэмэгдэх болно. Ийм өвчтөнд цусны даралт, бөөрний үйл ажиллагаа, сийвэнгийн электролитийг хянах шаардлагатай. 

Зөөгч уураг

  • Элэгний эсийн өсгөвөрлөсөн in vitro судалгаагаар валсартан нь OATP1B1 / OATP1B3 ба MRP2 зөөгч уураг агуулсан субстрат болохыг тогтоожээ. Иймээс валсартаныг OATP1B1 / OATP1B3 (рифампицин, циклоспорин) эсвэл MRP2 (ритонавир) уургийн дарангуйлагчтай нэгэн зэрэг хэрэглэх нь валсартан (Cmax ба AUC) системийн өртөлтийг нэмэгдүүлдэг. Дээрх эмийг хамт хэрэглэхийн өмнө эсвэл зогсоосны дараа болгоомжтой байх хэрэгтэй. 

Эмийн харилцан үйлчлэлийн дутагдал

  • Дараах эмүүдтэй клиникийн хувьд харилцан үйлчлэл үзүүлэхгүй: циметидин, варфарин, фуросемид, дигоксин, атенолол, индометацин, гидрохлоротиазид, амлодипин, глибенкламид. 

ГХТЗ эмийн харилцан нөлөө

Хамт болгоомжтой хэрэглэнэ

  • Цусны плазмын калийн агууламжид нөлөөлдөг эмүүд
    • “Гогцооны” шээс хөөх эм, глюкокортикостероидууд (ГКС), адренокортикотроп даавар (AКТГ), амфотерицин B, бензатин, бензилпенициллин, карбоксоколон, лаксатив, ацетилсалицилын хүчил эсвэл түүний уламжлалуудтай хамт хэрэглэвэл цусан дахь калийн түвшин буурах эрсдэлтэй. 
  • Пируэт хэлбэрийн полиморф ховдолын тахикарди үүсгэж болох эмүүд
    • IA ба III ангилалын хэм алдалтын эсрэг эмүүд ба зарим солиорлын эсрэг эмүүдийг (нейролептик) ГХТЗ-тай хамт болгоомжтой хэрэглэнэ, учир нь болзошгүй гипокалиеми суурьт пируэт хэлбэрийн хэм алдагдал үүсэх эрсдэлтэй байдаг. Цусны сийвэн дэх калийн хэмжээг хянахыг зөвлөж байна. 
  • Ээнэгшилгүй захын нөлөөт булчин сулруулах бэлдмэл (тубокурарин)
    • ГХТЗ нь булчин сулруулах нөлөөг нэмэгдүүлдэг. 
  • Цусан дах сахар бууруулах бэлдмэлүүд (дотуур ууж хэрэглэх эм, инсулин)
    • Хамт хэрэглэх нөхцөлд сахар бууруулах эмийн тунг тохируулах шаардлага гарна.
    • Метформиныг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй, учир нь ГХТЗ-ийг ууж байх үед бөөрний дутагдлын улмаас сүүн хүчлийн ацидоз үүсэх боломжтой. 
  • Цусны плазмын натрийн агууламжид нөлөөлдөг эмүүд
    • Сэтгэл гутралын эсрэг, таталдааны эсрэг, солиорлын эсрэг (нейролептикүүд) бэлдмэлүүд (карбамазепин) гипонатриеми үүсгэх эрсдэлтэй тул болгоомжтой хэрэглэнэ. Цусны сийвэн дэх натрийн хэмжээг тогтмол хянахыг зөвлөж байна. 
  • Зүрхний гликозидууд
    • Тиазидын шээс хөөх эмийн улмаас үүссэн гипокалиеми эсвэл гипомагнемиеми нь хэм алдалтыг нэмэгдүүлдэг. 
  • Н-, М-холиноблокаторууд
    • Н-, М-холиноблокаторууд (атропин, бипериден) ходоод гэдэсний замын гүрвэлзэлийг бууруулж, ходоодны хоосролтыг удаашруулж тиазидын шээс хөөх эмийн биохүрэхүйг нэмэгдүүлэх боломжтой. Иймээс ходоод гэдэсний замын хөдөлгөөнийг өдөөдөг (цизаприд) нь тиазидын шээс хөөх эмийн биохүрэхүйг бууруулдаг. 
  • Анион солилцооны давирхай (колестирамин, колестипол)
    • Тиазидын шээс хөөх эм, түүний дотор ГХТЗ-ийн шингээлт нь колестирамин ба колестиполыг хамт хэрэглэснээр буурдаг. Тиймээс ГХТЗ-ийг анион солилцооны давирхайг авснаас хойш 4 цагийн өмнө эсвэл 4-6 цагийн дараа авах шаардлагатай. 
  • Метилдопа
    • Метилдопа ба ГХТЗ-ийг нэгэн зэрэг хэрэглэснээр гемолитик цус багадалт үүсэх тохиолдолыг тусад нь тайлбарласан болно. 
  • Витамин Д, кальцийн давс
    • Тиазидын шээс хөөх эм, түүний дотор ГХТЗ-ийг витамин Д эсвэл кальцийн давстай хамт хэрэглэх нь кальцийн эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлсний үр дүнд цусны сийвэн дэх кальцийг ихэсгэхэд хүргэдэг. 
  • Циклоспорин
    • ГХТЗ-г циклоспоринтой нэгэн зэрэг хэрэглэх нь гиперурикеми үүсэх эрсдлийг нэмэгдүүлж, тулай өвчний явц улам хурцдах болно. 
  • Йод агуулсан тодосгогч бодис
    • Шээс хөөх эмийн улмаас шингэн алдалт үүссэн тохиолдолд ялангуяа иод агуулсан эмийг өндөр тунгаар хэрэглэх үед бөөрний цочмог дутагдал үүсэх эрсдэл өндөр байдаг. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эргэлдэх цусны эзлэхүүнийг хэмжих нь зүйтэй (йод агуулсан рентгений тодосгогч бодис).
    • Тулайн эмчилгээний бэлдмэлүүд (пробенецид, сульфинпиразон, аллопуринол): Гидрохлоротиазид нь сийвэнгийн шээсний хүчлийн концентрацийг ихэсгэдэг тул шээс хөөх эмийн тунг тохируулах шаардлагатай байж болно. Пробенецид эсвэл сульфинпиразоны тунг тохируулах шаардлагатай байж болно. Тиазидын шээс хөөх эмийг нэгэн зэрэг хэрэглэх нь аллопуринолод хэт мэдрэгших урвалын давтамжийг нэмэгдүүлдэг. 
  • Амантадин
    • Тиазидын шээс хөөх эм, түүний дотор ГХТЗ-ийг нэгэн зэрэг хэрэглэх нь амантадины гаж нөлөөний эрсдлийг нэмэгдүүлдэг. 
  • Бета-адреноблокаторууд, диазоксид
    • Тиазидын шээс хөөх эм, түүний дотор ГХТЗ-ийг хэрэглэх нь гипергликемийн эрсдлийг нэмэгдүүлдэг. 
  • Эс хордуулах бэлдмэлүүд (циклофосфамид, метотрексат)
    • Тиазидын шээс хөөх эм нь эмийн бөөрөөр ялгаруулалтыг багасгаж, чөмөг дарангуйлах нөлөөг нэмэгдүүлдэг. 
  • Этанол, барбитуратууд, наркозын бэлдмэлүүд
    • Тиазидын шээс хөөх эм, түүний дотор ГХТЗ-ийг нэгэн зэрэг хэрэглэх нь ортостатик гипотензи үүсэлтийг идэвхжүүлдэг. 

Тусгай заавар 

  • РААС давхар хориг
    • AРA II, түүний дотор валсартан, алискирен агуулсан эмийг нэгэн зэрэг хэрэглэх нь чихрийн шижинтэй өвчтөнүүдэд болон бөөрний үйл ажиллагааны дунд зэргийн буюу хүнд хэлбэрийн эмгэгтэй хүмүүст эсрэг заалттай байдаг (ТШХ биеийн гадаргуугийн талбайд 60 мл / мин / 1.73 м2-ээс бага). AРA II-ийг AХФ дарангуйлагчтай хосолсон хэрэглээ нь чихрийн шижингийн нефропатитйа өвчтөнд эсрэг заалттай байдаг тул бусад өвчтөнд хэрэглэхийг зөвлөдөггүй. 
  • Бөөрний үйл ажиллагааны алдагдал
    • Бөөрний үйл ажиллагаа буурсан (КК 30 мл / мин-ээс их) өвчтөнд тунг өөрчлөх шаардлагагүй байдаг. Бөөрний үйл ажиллагаа суларсан өвчтөнүүдэд валсартан / гидрохлоротиазид эм хэрэглэх үед калийн агууламж, цусны сийвэн дэх креатинин, шээсний хүчлийн агууламжийг тогтмол хянах шаардлагатай. 
  • Бөөр шилжүүлэн суулгасны дараах нөхцөлд
    • Саяхан бөөр шилжүүлэн суулгасан өвчтөнд валсартан / гидрохлоротиазидын аюулгүй хэрэглээ тогтоогдоогүй байна. 
  • Аорт, митраль хавхлагын нарийсал, ГОКМП
    • Валсартан / гидрохлоротиазидын бэлдмэлийг аортын эсвэл митрал хавхлагын гемодинамик ач холбогдолтой нарийсал бүхий өвчтөнүүдэд эсвэл ГОКМП-тай үед болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. 
  • Элэгний үйл ажиллагааны алдагдал
    • Валсартан / гидрохлоротиазидыг элэгний үйл ажиллагааны сулралтай өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй. Холестазгүй элэгний хөнгөн, дунд зэргийн сулралтай өвчтөнд валсартаны хоногийн дээд тун нь 80 мг байна. 
  • Ус-электролитын тэнцвэр алдагдал
    • Тиазидийн шээс хөөх эм, түүний дотор ГХТЗ-ийг хэрэглэх үед гипокалиеми, гипонатриеми, гипохлоремийн алкалоз, гипомагнеми (бөөрөөр магнийн ялгаралт нэмэгддэг тул) болон гиперкальциеми үүсэх тохиолдол гардаг (бөөрний ялгарулалт буурдаг тул). Валсартан / гидрохлоротиазид хэрэглэх үед цусны сийвэн дэх электролит, ялангуяа калийг тогтмол хянах шаардлагатай. 
  • Гипонатриеми эсвэл эргэлдэх цусны эзлэхүүн ЭЦЭ буурах
    • Хүндэрсэн гипонатриеми ба ЭЦЭ буурсан өвчтөнүүдэд (жишээлбэл, өндөр тунгаар шээс хөөх эм хэрэглэх үед), ховор тохиолдолд валсартан / гидрохлоротиазидтай эмчилгээний эхэнд клиник илрэл бүхий цусны даралт тодорхой хэмжээгээр буурах боломжтой байдаг. Тиймээс эмчилгээний эхэн үед цусны сийвэн дэх натрийн агууламжийг залруулах эсвэл ЭЦЭ-ийг нөхөх шаардлагатай.
    • Цусны даралт тодорхой буурсан тохиолдолд өвчтөнийг хөлийг дээш босоо байрлалд шилжүүлж, шаардлагатай бол 0.9% натрийн хлоридын уусмал судсанд дусаах хэрэгтэй. Цусны даралтыг тогтворжуулсны дараа валсартан / гидрохлоротиазидын эмчилгээг үргэлжлүүлж болно. 
  • Үйл ажиллагааны III-IV ангийн зүрхний булчингийн архаг дутагдал (NYHA ангилал) эсвэл РААС өдөөлт дагалддаг бусад өвчин
    • РААС-ийн төлөв байдлаас хамаардаг бөөрний үйл ажиллагаанд (жишээлбэл, NYHA үйл ажиллагааны III-IV ангийн ЗАД), AХФ дарангуйлагчтай эмчилгээнд олигоури эсвэл даамжирсан азотеми дагалдан ховор тохиолдолд бөөрний хурц дутагдал үүсгэдэг. Валсартан / гидрохлоротиазид хэрэглээнд РААС-н үйл ажиллагааг дарангуйлснаар  бөөрний үйл ажиллагаа буурахыг үгүйсгэх боломжгүй юм. Иймд бөөрний үйл ажиллагааг сайтар хянан валсартан/гидрохлоротиазид бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай. 
  • Анхдагч гиперальдостеронизм
    • Валсартан / гидрохлоротиазид нь РААС-ийн идэвхжил хангалтгүйгээс болж анхдагч гиперальдостеронизмтай өвчтөнүүдэд цусны даралт бууруулах эмчилгээнд үр дүнгүй байдаг. 
  • Бөөрний артерийн нарийсал
    • Бөөрний нэг ба хоёр талын артерийн нарийсал эсвэл нэг бөөрний артерийн нарийсалтай өвчтөнд цусны плазмын креатинин, мочевин нэмэгдэж болох тул бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.   
  • Системийн улаан чонон яр
    • Тиазидын шээс хөөх эм (ГХТЗ) -ийг хэрэглэх тохиолдолд холбогч эдийн өвчний (жишээ нь, СУЧЯ) явцыг улам хүндрүүлж, дордуулдаг. 
  • Бусад бодисын солилцооны алдагдал
    • Тиазидийн шээс хөөх эм, түүний дотор ГХТЗ нь глюкозын хүлцэлийг өөрчилж, цусны сийвэн дэх холестерол, триглицерид, шээсний хүчлийн концентрацийг нэмэгдүүлдэг.
    • Чихрийн шижинтэй өвчтөнд ууж хэрэглэх инсулин эсвэл гипогликемийн эмийн тунг тохируулах шаардлагатай байдаг.
    • Тиазидын шээс хөөх эм нь кальцийн бөөрөөр ялгаралтыг бууруулдаг бөгөөд кальцийн солилцоонд дагалдах эмгэг байхгүй үед плазмын кальцийг бага зэрэг нэмэгдүүлдэг. Тиазидын шээс хөөх эмийн хэрэглээнд хүнд хэлбэрийн гиперкальциеми нь гиперпаратиреоз үүсгэж болно. Бамбайн ойролцоох булчирхайн үйл ажиллагааг шалгахаас өмнө тиазидын шээс хөөх эм, түүний дотор ГХТЗ-ийн хэрэглээг зогсоох шаардлагатай. 
  • Гэрэлд мэдрэгших
    • ГХТЗ-н хэрэглээнд гэрэлд мэдрэгшил үүсч болно. Гэрэл мэдрэмтгий байдал илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоохыг зөвлөнө. Хэрэв эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай бол биеийн ил задгай хэсгийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах нь зүйтэй. 
  • Допингийн эсрэг сорил
    • ГХТЗ нь допингийн хяналтын сорил эерэг үзүүлэлт гаргаж болно. 
  • Хэт мэдрэгшлийн урвал
    • ГХТЗ-ийн хэрэглээтэй холбоотой хэт мэдрэгшлийн урвал нь харшлын урвал, гуурсан хоолойн багтраа бүхий өвчтөнүүдэд ихэвчлэн ажиглагдсан.
    • Валсартан хэрэглэх үед өвчтөнд ангионевротик хаван ялангуяа залгиур, дууны хөвч хавагнах, амьсгалын замын бөглөрөл, нүүр, хэл, уруул хавагнах шинжүүд үүсэх ба эдгээр өвчтөнүүдийн зарим нь бусад эм, түүний дотор AХФ дарангуйлагчдыг хэрэглэснээс болж судасны хаван үүссэн өгүүлэмжтэй байсан. Судасны хаван үүссэн тохиолдолд валсартан / гидрохлоротиазидыг даруй зогсоон эмийн эмчилгээг үргэлжлүүлж болохгүй. 
  • Хаалттай өнцөгт глаукомын цочмог сэдрэл
    • ГХТЗ хэрэглээнд түр зуурын миопии, цочмог хаалттай өнцөгт глауком үүсч болно. Шинж тэмдгүүд нь гэнэт эхлэх, нүдний хараа огцом буурах, нүд өвдөх нь ихэвчлэн эмчилгээг эхлүүлснээс хойш хэдэн цагаас долоо хоногийн хугацаанд үүсдэг. Хаалттай өнцөгт глаукомыг эмчлэхгүй удвал холын хараа алдана.
    • Иймд эхлээд ГХТЗ-н хэрэглээг зогсооно. Хэрэв нүдний дотоод даралт хянагдахгүй хэвээр байвал яаралтай эмнэлгийн болон мэс заслын эмчилгээ шаардлагатай болно. Цочмог хаалттай өнцөгт глауком үүсэлтийн эрсдэлт хүчин зүйл нь өвчтөн сульфонамид эсвэл пенициллинд харшлын урвал үзүүлдэг өгүүлэмж байж болно. 
  • Туслах бодисын талаарх тусгай мэдээлэл
    • Валсартан/гидрохлоротиазид бэлдмэл лактоз агуулах тул төрөлхийн лактоз үл тэвчилтэй, лактазын дутагдал эсвэл глюкоз-галактозын мальабсорбци хам шинжтэй өвчтөнд хэрэглэхгүй. 

Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө 

  • Валсартан / гидрохлоротиазидыг хэрэглэснээр толгой эргэх, бие сулрах магадлалтай тул тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал төвлөрөл, сэтгэхүйн урвалын хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай бусад техник хэрэгсэлтэй ажиллахдаа болгоомжтой байх хэрэгтэй. 

Болгоомжлол 

  • Кали баригч шээс хөөх эм, калийн бэлдмэл, кали агуулсан хүнсний нэмэлт эсвэл цусны сийвэн дэх калийн агууламж нэмэгдүүлэх бусад бэлдмэлүүд (гепарин), ус-электролитын тэнцвэр алдагдсан нөхцөл:
    • давс алдах
    • бөөрний үйл ажиллагааны алдагдал (кардиогенным) бүхий нефропати
    • гипокалиеми
    • гипомагниеми
    • гиперкальциеми
    • NYHA үйл ажиллагааны III-IV ангийн зүрхний архаг дутагдал, хүнд хэлбэрийн гипонатриеми
    • ЭЦХ буурсан (ялангуяа суулгалт, бөөлжилт, шээс хөөх эм өндөр тунгаар хэрэглээт)
    • нэг талын эсвэл хоёр талын бөөрний артерийн нарийсал
    • нэг бөөрний артерийн нарийсал, бөөр шилжүүлэн суулгасны дараа, анхдагч гиперальдостеронизм
    • аорт, митрал хавхлагын нарийсал
    • зүрхний булчингийн бөглөрөлт эмгэг
    • системийн чонон яр
    • чихрийн шижин
    • гиперхолестеринеми
    • гипертриглицеридеми
    • хаалттай өнцөгт глаукома
    • төрөлхийн ангионевротик хавантай эсвэл АРА II эсвэл АХФ дарангуйлагчдын эмчилгээний суурин дээр үүссэн ангионевротик хавантай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. 

Жирэмсэн

  • Валсартан
    • АРА II-г жирэмсэний I гурван сард хэрэглэхийг зөвлөхгүй. АРА II-г жирэмсний II-III гурван сард зөвлөхгүй, учир нь жирэмсний II-III гурван сард бэлдмэл нь урагт (бөөрний үйл ажиллагаа буурах, ургийн ус багасах, ургийн гавлын ясны хөгжил удааширах), нярайд хортой нөлөө (бөөрний дутагдал, артерийн гипотензи, гиперкалиеми) үзүүлдэг. Жирэмсэн үед эхчүүд санамсаргүй валсартан хэрэглэхэд үр зулбах, ургийн ус багасах, шинэ төрсөн нярайн бөөрний үйл ажиллагаа буурах шинжүүд ажиглагддаг.
    • Хэрэв та жирэмслэлтийн II-III гурван сард эмийг хэрэглэсэн хэвээр байгаа бол ургийн гавлын ясны хөгжил, бөөрний хэт авиан шинжилгээг хийлгэх шаардлагатай.
    • Жирэмслэхээр төлөвлөсөн бол өвчтөний аюулгүй байдлыг харгалзан АД буулгах бусад эмчилгээнд шилжүүлэхийг зөвлөнө. Эм жирэмсний хугацаанд AРA II-ийг хүлээн авсан нярай хүүхэд гипотензи үүсэх эрсдэлтэй тул эмчийн хяналтанд хамрагдах шаардлагатай. 
  • ГХТЗ
    • ГХТЗ-г жирэмсэн үед ялангуяа I гурван сард хэрэглээ хязгаарлагдмал. ГХТЗ ихэсийн хориг нэвтэрнэ. Тиазидын шээс хөөх эмийг жирэмсний II-III гурван сард хэрэглэвэл тромбоцитопени, ус-электролитийн тэнцвэр алдагдах, ураг эсвэл нярайд шарлалт үүсэх боломжтой.
    • Жирэмслэлт нь батлагдсан тохиолдолд Вальсакор Н 160 эсвэл Вальсакор Н 80 эмий хэрэглээг аль болох хурдан цуцлах шаардлагатай. 

Хөхүүл үед

  • Валсартаны хөхний сүүгээр ялгарал тодорхойгүй. ГХТЗ нь хөхний сүүгээр ялгардаг. Хөхүүл үед Вальсакор® Н 160 эсвэл Вальсакор Н 80 бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай бол хөхөөр хоололтыг зогсооно. 

Найрлага 

Вальсакор Н 80

  • Хальсан бүрхүүлт 1 шахмалд
    • ЦӨМ-д
      • Үйлчлэгч бодис
        • Валсартан 80 мг
        • гидрохлоротиазид 12,5 мг
      • Туслах бодис: бичил талст целлюлоз, лактоз моногидрат, магни стеарат, натрийн кроскармеллоз, повидон, усгүйжүүлсэн коллоид кремын давхар исэл. 
    • БҮРЭЭСД
      • Гипромеллоз, титан диоксид Е 171, макрогол 4000, төмрийн ислийн улаан будаг Е 172, төмрийн ислийн шар будаг Е 172. 

Вальсакор Н 160 

  • Хальсан бүрхүүлт 1 шахмалд
    • ЦӨМ-д
      • Үйлчлэгч бодис
        • Валсартан 160 мг
        • гидрохлоротиазид 12,5 мг
      • Туслах бодис: бичил талст целлюлоз, лактоз моногидрат, магни стеарат, натрийн кроскармеллоз, повидон, усгүйжүүлсэн коллоид кремын давхар исэл. 
    • БҮРЭЭСД
      • Гипромеллоз, титан диоксид Е 171, макрогол 4000, төмрийн ислийн улаан будаг Е 172. 

Харагдах байдал 

  • Вальсакор Н 80
    • Зууван хэлбэртэй, хоёр тал гүдгэр, ягаан өнгөтэй хальсан бүрхүүлт шахмал. 
  • Вальсакор Н 160
    • Зууван хэлбэртэй, хоёр тал гүдгэр, улаан хүрэн өнгөтэй хальсан бүрхүүлт шахмал. 

Савлалт 

  • Блистерт 7 ба 14 шахмал. 4, 8 эсвэл 14 блистер (7 шахмал бүхий блистер) эсвэл 2, 4 эсвэл 7 блистер (14 шахмал бүхий блистер) хэрэглэх зааврын хамт хайрцагт савлан гаргана. 

Хадгалах нөхцөл 

  • Гэрлийн тусгалаас хамгаалсан, хуурай, 30С ихгүй хэмтэй нөхцөлд хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газарт хадгална. 

Хүчинтэй хугацаа 

  • 5 жил.
  • Хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхгүй. 

Үйлдвэрлэгч 

АО «КРКА, д.д., Ново место», Шмарьешка цеста 6, 8501 Ново место, Словени 

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Хямдрал дуусахад

Өдөр
Цаг
Минут