Варфарин Никомед (Warfarin Nycomed)
Takeda Pharma sp.z.o.o., for Takeda Pharma A/S.Denmark
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Гүний венийн бүлэнт үрэвсэлтромбоэмболийн хүндрэлийн эмчилгээурьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- варфаринд эсвэл найрлага дах аль нэг бодист мэдрэг
- жирэмсэн (жирэмсний эхний гурван сар, сүүлийн 4 долоо хоног)
- элэгний хүнд дутагдал
- аль нэг газраас цочмог цус алдалт
- цус алдах өндөр эрсдэлтэй (цусархагшилт эмзэгшил, улаан хоолойн венийн өргөсөл, артерийн цүлхэн, тархи нугасны хатгалт хийсний дараа, шархлаат өвчтэй, томоохон шархтай (мэс заслын шарх хамаарна), тархины судасны өвчин, бактерийн шалтгаант эндокардит, хоруу явцтай цусны даралт ихсэлт хамаарна)
- удамшлын цөөн тооны эмгэгүүд – галактозын үл тэвчил, лактозын дутагдал эсвэл глюкоз-галактозын мальабсорбцийн үед хэрэглэхийг хориглоно.
Варфарин хэрэглэж байгаа эмчлүүлэгчид Алтан цэгцүүхэй агуулсан ардын уламжлалт эмийн бэлдмэл/бүтээгдэхүүн хамт хэрэглэвэл варфарины сийвэн дэх концентрацийг бууруулж, эмчилгээний үр нөлөөг багасгадаг тул хамт хэрэглэж болохгүй.