Витаминууд (Vitamins)
Бодисын солилцооны эмгэг, Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмүүд, Эм судлал Хоол тэжээл ба бодисын солилцоо
Тойм
Витаминууд нь хүний биеийн бодисын солилцооны хэвийн тэнцвэртэй байдлыг хангахад оролцдог олон төрлийн органик бодисууд бүхий том бүлэг. Цөөн хэдэн витаминаас бусад нь хүний биед нийлэгждэггүй тул хүн өдөр тутам идэж буй хоол хүнсээрээ тогтмол авч байх шаардлагатай.
Витаминууд нь хүнд шим тэжээл болдоггүй. Тэд бие махбодод маш тодорхой үүрэг гүйцэтгэдэг микро элементүүд юм. Витаминууд янз бүрийн коэнзимийн бүрэлдэхүүн хэсэгт оролцох, чөлөөт радикалуудаас эс, эсийн мембраныг хамгаалах, эсийн дохио дамжуулалт, генийн транскрипцийг идэвхжүүлэх, дааврын нийлэгжилтэнд оролцдог. Витаминыг тосонд уусдаг, усанд уусдаг гэж ангилдаг. Тэнцвэртэй хооллолт нь хүний биеийг витамины дутагдлаас хамгаалдаг. Гэвч хоол боловсруулах замын эмгэгүүдийн үед, хатуу хоолны дэглэм барих үед витамины дутагдал үүсэж болно. Мөн тосонд уусдаг витаминыг нэмэлтээр хэтрүүлэн хэрэглэх үед хордлого үүсэж болно.
Үндсэн ойлголтууд, Ангилал
- Тосонд уусдаг витаминууд
- Усанд уусдаг витаминууд
Эх үүсвэр
- Тосонд уусдаг витаминууд
- Хоол хүнсээр
- Хоол боловсруулах замын хэвийн бичил биетэн: хоол боловсруулах замд байх хэвийн бичил биетнүүд витамин К-г маш бага хэмжээгээр нийлэгжүүлдэг
- Усанд уусдаг витаминууд
- Ихэвчлэн хоол хүнсээр
- Хоол боловсруулах замын хэвийн бичил биетэн: хоол боловсруулах замд байх хэвийн бичил биетнүүд витамин В7, В9, В12-г маш бага хэмжээгээр нийлэгжүүлдэг
Абсорбци
- Тосонд уусдаг витаминууд
- Шингэлт нь нарийн гэдэс болон нойр булчирхайн үйл ажиллагаанаас хамаарна
- Абсорбцид липидүүд шаардлагатай
- Усанд уусдаг витаминууд
- Нарийн гэдсэнд шимэгдэнэ, ялангуяа хөндийн идэвхтэй тээвэрлэлтээр
Хуримтлагдах
- Тосонд уусдаг витаминууд
- Элэг болон өөхний эдэд удаан хугацаанд хуримтлагдаж хадгалагдах боломжтой
- Усанд уусдаг витаминууд
Биед гүйцэтгэх үүрэг
- Тосонд уусдаг витаминууд
- Даавар
- Антиоксидант
- Эсийн дохио дамжуулалт
- Генийн транскрипци
- Усанд уусдаг витаминууд
- Коэнзимүүд
- Химийн урвалын коэнзимүүд
- Антиоксидант
Витамины дутагдал
- Тосонд уусдаг витаминууд
- Усанд уусдаг витаминууд
Витамины хордлого
- Тосонд уусдаг витаминууд
- Хэтрүүлэн хэрэглэх → өөхний эдэд хуримтлагдах → хорт илүүдэл
- Витамины хордлого нь усанд уусдаг витаминуудаас илүү тохиолдоно
- Усанд уусдаг витаминууд
- Биед хуримтлагдах болон хордлого маш ховор тохиолддог.
- B1, B2, B5, B7, B9, B12-ийн хордлогын талаар одоогоор тогтоогдоогүй.
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !