Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин (Nonalcoholic fatty liver disease NAFLD)

    Бодисын солилцооны эмгэг, Эндокринологи

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин (АБШЭӨӨ) нь таргалалт, инсулины дөжрөлтэй холбоотой элэгний өөхөн хуримтлал юм. Эдийн шинжилгээгээр элэгний эсийн >5%-д өөх хуримтлагдах эсвэл протоны MRI шинжилгээнд >5.6% протоны нягтралшилтай өөхөн хэсэг илрэх эсвэл MRI шинжилгээнд өөх ба усны тоон харьцаагаар үнэлэгдэн тодорхойлогддог. АБШЭӨӨ (NAFLD) гэдэгт архины бус шалтгаант элэгний өөхлөлт (АБШЭӨ) (NAFL/steatosis), AБШЭӨҮ (NASH), өөхлөлтийн шалтгаант фиброз, цирроз багтдаг. АБШЭӨӨ үүсч, хөгжихөд нас, хүйс, удмын хүчин зүйлээс гадна гадаад хүчин зүйлс нөлөөлдөг. Оношлогдсон тохиолдолд амьдралын хэв маяг өөрчлөх, эмийн болон мэс засал эмчилгээ хийдэг.

    АБШЭӨӨ нь элэгний , цирроз, хавдарт хүргэхээс гадна, зүрх судасны өвчлөл, нас баралттай хамааралтай байна. АБШЭӨӨ-ний нас баралтын хамгийн гол шалтгаанд зүрх судасны эмгэг, элэгний өвчин, хорт хавдар орж байна.

    • Архины бус шалтгаант элэг өөхлөх (Non-alcoholic fatty liver – NAFL) – Архи хэрэглэдэггүй, хоёрдогчоор элэгний өөхлөлт үүсгэх ямар нэг эмгэггүй хүнд багажийн болон эдийн шинжилгээгээр элэгний өөхлөлт үүсэх.
      • Хөнгөн хэлбэр: Өөхлөлтийн хэмжээ < 1/3 нийт элэгний эсийн
      • Хүндэвтэр хэлбэр: Өөхлөлтийн хэмжээ < 2/3 нийт элэгний эсийн
      • Хүнд хэлбэр: Өөхлөлтийн хэмжээ > 2/3 нийт элэгний эсийн
    • Архины бус шалтгаант элэгний өөхлөг (Non-alcoholic steatohepatitisNASH)   – Архи хэрэглэдэггүй, хоёрдогчоор элэгний өөхлөлт үүсгэх ямар нэг эмгэггүй хүнд багажийн болон эдийн шинжилгээгээр элэгний өөхлөлт батлагдаж, эсийн гэмтэл, үүсэх.
      • NASH 1-р зэрэг: үрэвсэлгүй өөхлөлт
      • NASH 2-р зэрэг: хөнгөн зэргийн үрэвсэлтэй өөхлөлт
      • NASH 3-р зэрэг: дунд зэргийн үрэвсэлтэй өөхлөлт
      • NASH 4-р зэрэг: хүнд зэргийн үрэвсэлтэй өөхлөлт
    • Бичил зангилаат элэгний хатуурал (NASH cirrhosis)– Элэгний эс, эдийн сорвижилт.
      • Элэгний эдийн шинжилгээгээр тогтооно. оноогоор үнэлнэ.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй

    Шалтгаан

    Эмнэлзүй

    Оношилгоо

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Хяналт

    Тавилан

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374