Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Өвөрмөц дархлаа (Adaptive immune system)

    Цус, дархлаа ба тунгалгийн тогтолцоо

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Бие махбодид нэвтэрсэн эмгэг төрүүлэгчид тохирсон өвөрмөц хариу урвал явуулж эмгэг төрүүлэгчийг бие махбодиос зайлуулах, халдвар авсан эсүүдийн апоптозыг өдөөх үйлийг хариуцдаг. Уг эмгэг төрүүлэгч бие махбодид дахин орж ирэх үед богино хугацаанд өргөн хүрээг хамарсан хариу урвал өрнүүлдэг. Ингэхдээ санамжийн эсүүдийг бий болгодог Т ба В лимфоцит, антиген илчлэгч эсүүдээс тогтох дархлааны хамгаалалтын сүүлчийн шугамыг өвөрмөц дархлаа тогтолцоо хэмээн нэрлэдэг.

    • Уг дархлаа тогтолцооны өөрийн эд эсийг таних үл довтлох байдал буюу дархлааны тэвчил алдагдах үед өөрийн эд, эсийн эсрэг дархлааны хариу урвалыг өрнүүлж аутоиммуны эмгэгийг үүсгэнэ. 
    • Төрөлхийн болон олдмол байдлаар дутмагшиж болно. Үүний улмаас эзэн бие халдварт өвчнүүдэд өртөмхий болдог.

     

    Хучуур эсийн хоригийг давсан антигенийг эдийн сэртэнт эс олзлон авдаг бол цусны урсгалд орсон антиген дэлүүний сэртэнт эсэд олзлогддог. Антигенийг олзолж идэвхжсэн сэртэнт эс тунгалгийн зангилаа руу нүүдэллэж тунгалгийн зангилааны Т хамааралт бүсэд ирж байршдаг  . Лимфийн зангилааны Т хамааралт бүсэд ирж байрласан сэртэнт эсийн гадаргууд MHC молекултай холбогдсон антиген хам эрчимжүүлэгч молекулын  хамт илчлэгддэг.

    HLA систем 

    • Хүний лейкоцитын антиген нь эдийн тохирооны их бүрдэл -ийн уургуудыг кодлодог генийн нийлбэр юм. 
    • Сэрээ булчирхайд явагдах Т эсийн эерэг болон сөрөг шилэн сонголтод оролцоно. Харийн антиген- бүрдлийг таних чадвартай Т эсүүд эерэг шилэн сонголтод орж цааш сургагддаг бол өөрийн молекулыг танилгүй дархлааны хариу урвал өрнүүлсэн Т эсүүдийг апоптозын замаар үхүүлж аутоиммуны эмгэгээс урьдчилан сэргийлдэг.
    • Эмгэг төрөгчид тохирсон дархлааны хариу урвалыг эхлүүлнэ. Антиген илчлэгч эсүүд харийн антиген (эмгэг төрүүлэгч)-г пептид болгон задлаж гадаргуудаа молекултай хамт илчилснээр Т эсүүдийн рецептор танин тухайн эмгэг төрүүлэгчид тохирсон дархлааны хариу урвал эхэлдэг. 
    МНС молекулын тойм
      MHC-I ангийн молекул MHC-II ангийн молекул
    Локус
    Бүтэц
    • Уртын хувьд ялгаатай хоёр полипептидийн гинжнээс тогтоно.
    • Альфа домайныг агуулсан урт гинж (α1, α2, α3). 
    • β2 (β2-микроглобулин, B2M) домайныг агуулсан богино гинж
    • Өөр хоорондоо ковалент холбоогоор холбогдсон хүнд (α) болон хөнгөн (β) гинжнээс бүрдсэн гетеродимер бүтэцтэй уураг.
    • Тус бүр нь хоёр домайн агуулна (α1, α2 болон β1, β2) .
    Экспресс
    • Бөөмтэй бүх эсийн гадаргууд, ялтас эс болон APC эсүүдэд
    • Эритроцитын гадаргууд экспресс хийгдэхгүй
    • Зөвхөн мэргэжлийн антиген илчлэгч эсүүд APС-ийн гадаргууд илэрнэ.
    Үйл ажиллагаа
    • Эсийн дотоод зам: Эндоген антигенийг боловсруулан эсийн гадаргуудаа илчилж CD8+T эсийг идэвхжүүлнэ→ эс хордуулагч Т эс хариу урвал өрнөнө→ эсийн доторх эмгэг төрүүлэгч (эндоген жишээ нь: вирус) болон халдвар авсан эсүүдийг эсвэл хэв шинжит бус уураг atypical proteins (жишээ нь: хавдрын эс)-г устгана.
    • Эсийн гаднах зам: Экзоген антиген (жишээ нь: бактерийн уураг)-г боловсруулж CD4+ helper T эсэд илчилнэ→ CD4+ T эсүүд идэвхжинэ. → В лимфоцитыг идэвхжүүлнэ.
    Антиген илчлэх
    • Эндоген антиген (жишээ нь: вирус, цитозолийн уураг, шимэгчийн уураг)-г протеосомд задлана.
    • Боловсруулсан (задалсан) антиген (пептид, липид эсвэл полисахарид)-г TAP (transporters associated with antigen processing) тээвэрлэгч генийн бүтээгдэхүүнээр эндоплазмын торлог руу тээвэрлэнэ.
    • Эндоплазмын торлогт MHC-I ангийн молекул уураг холбих горивтоо тохирсон уургийг холбож авна.
    • Эсийн гаднах антиген илчлэгдэх хөндлөнгийн механизм: Мэргэжлийн APC (жишээ нь: сэртэнт эс) эсийн гаднах extracellular антигенийг MHC-I ангийн молекултай хамт гадаргуудаа илчилж болно.
    • CD8+T эс→ идэвхжсэн CD8+T эс болно.
    • Халдвар авсан болон хавдарын эсүүдийн гадна талд
    • APC эсүүд экзоген антиген (жишээ нь: бактерийн уураг)-г фагоцитозын замаар дотроо оруулна→ эндосом болон лизосомоос фермент ялгарч антигенийг задлана→ антиген 10-20 амин хүчлийн урттай болтлоо задарна→ MHC молекулын α, β гинж Ii молекултай холбогдон эндоплазмын тороос гарна→боловсорсон антигенийг MHC-II молекул холбон авч APC-ийн гадаргууд илчлэгдэнэ

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Т эс (Т лимфоцит)-ийн биологи

    В эс (В лимфоцит)-ийн биологи

    Иммуноглобулин

    Иммуноглобулин A | IgA

    Иммуноглобулин D | IgD

    Иммуноглобулин G | IgG

    Иммуноглобулин Е | IgE 

    Иммуноглобулин M | IgM 

    Дархлааны санамж үүсэх

    Дархлааны тэвчил ба аутоиммуны эмгэг

    Мэдээллийн эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3077