Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл: 2024/12/26
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Нэг эст организмууд (ж.нь., бактери, эгэл биетэн) амьдралын үйл ажиллагаанд нь нэг л эс байхад болдог бол олон эст организм (ж.нь., амьтан, ургамал) амьдралын үйл ажиллагаанд нь олон төрлийн тодорхой нэг үүрэгтэй түүндээ мэргэшсэн эс, эдүүд хэрэг болдог. Эс нь дотроо уураг агуулсан фосфолипидийн давхар мембранаас бүтдэг.

    Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг. Эукариот эс тод ялгарах бөөмтэй, янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг олон органойдтой эсийг эукариот буюу жинхэнэ бөөмтэй эс гэнэ. Нэг эст замгаас цэцэгт ургамал хүртэлх, бүдүүлэг биетнээс сүүн тэжээлтэн хүртэлх бүх амьд бие орно. Прокариот эс нь хамгийн эртний шинж төрхтэй. Бактер болон хөх ногоон замаг прокариот эстэй. Бактерийн эс: хуваагдаж үрждэг. Эсийн төв дунд мембран бүрхүүлтэй, бөөм байхгүй, зөвхөн ганц ДНХ-ийн молекулаас тогтох хромосомтой.

    Эсийн бүтэц, зохион байгуулалтаас хамааран амьд биетүүдийг эукариот болон прокариот гэж ангилдаг. Прокариотууд нь нэг эст организм бөгөөд энэхүү ангилалд бактери, архейн аймгийнхан багтдаг. Эдгээр нь эсийн мембранаар хүрээлэгдсэн, цитоплазмаар дүүрсэн нэгэн цулаас тогтдог. Эукариотууд бөөмтэй бөгөөд бусад органеллууд нь мембрантай холбогдсон байдлаар оршдог. Эукариотууд нь бөөм болон мембранаар хүрээлэгдсэн бусад органеллуудыг агуулдаг. Эукариотуудад олон эст бүх организмууд, зарим нэг эст организм (протозоа)-ыг хамардаг. Эукариот эсүүд прокариот эсээс 100–10,000 дахин том бөгөөд бүтэц нь илүү нарийн төвөгтэй байдаг.

    Эукариот, прокариот эсүүдийн бүтцийн хураангуй

    Фактор

    Эукариотууд (хүн, эгэл биетэн, амьтан, ургамал)

    Прокариотууд (архей, бактери)

    Бөөм

    • Байгаа

    • Байхгүй

    ДНХ-ийн байрлал

    • Бөөм

    • Цитоплазм

    ДНХ-ийн хадгалагдах хэлбэр

    • Олон тооны хромосомд (давхар утаслаг байдлаар)
    • Гистон уурагт ороогдсон байдалтай агуулагдана  
    • Бактерийн цитоплазм дотор цагираг хэлбэрийн хромосом (“хромосомын эквивалент” гэж нэрлэдэг) байдлаар
    • Плазмидуудад (жижиг, нэмэлт цагираг хэлбэрийн ДНХ)

    Кодлогдоогүй ДНХ-ийн хэмжээ

    • 70–98% (генийн нягтрал бага)
    • 5–25% (генийн нягт өндөр)

    Митохондри

    • Байгаа
    • Байхгүй

    Рибосом

    • 80S
    • 70S

    Эсийн мембран

    • Липидийн давхарга

    Эсийн хана

    • Зөвхөн ургамал, мөөг, замаг
    • Ихэнх бактери
    • Зарим бактери эсийн ханагүй ж.нь., Mycoplasma орохгүй 

    Тусгаарлалт

    • Мембрант эрхтэнцэрүүд цитозолоос мембранаар тусгаарлагддаг.
    • Тусгаарлах тогтолцоо байхгүй.

    Хөдөлгөөний аппарат (шилбүүр)

    • Динейн гэх мотор уургууд микротубултэй холбогдож, плазмын мембран дотор тээвэрлэлт хийдэг.
    • Флагеллин (филамент) гэх уургийн дэд нэгж хэсгүүдээс тогтсон дэгээ үүсгэж эсийн мембрантай холбогдсон хөдөлгөөний комплекс бүтэц бүхий шилбүүртэй.

    Эукариот эсийн бүдүүвч зураг

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Эсийн мембран

    Эсийн органелууд

    Бөөм

    Эндоплазмын тор

    Голь(д)жийн аппарат

    Эндосомууд

    Митохондри

    Лизосом

    Пероксисом

    Цитозол ба рибосом

    Цитосклетон

    Эсийн холбоос

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915