COVID-19 Вирусийн халдвар
Вирусийн халдварт өвчин
Сүүлийн шинэчлэл: 2020/05/14
Тойм
Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний тохиолдол 2019 оны 12-р сараас БНХАУ-ын Ухань хотод дэгдэлт хэлбэрээр гарсан бөгөөд 2020 оны 1-р сард БНХАУ-н эрдэмтэд шинэ төрлийн коронавирус үүсгэгч нь байж болзошгүйг нотолж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Коронавируст халдвар Covid-19 хэмээн нэрлэх болсон.
- Тодорхойлолт – Амьсгалын замын цочмог хам шинжээр илэрдэг уушгины цочмог халдварт өвчин. Үүсгэгч – БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн Coronavirus-Subtyp SARS-CoV-2.
- Нууц үе – 14 хоног
- Халдвар тараах хугацаа – Анхны шинж тэмдэг илрэхээс өмнө дунджаар 2,5 хоног, илэрснээс хойш 8 хоног орчим.
Тархвар зүй
- Шууд болон шууд бус хавьталаар
- Амьсгалын замын секрец – Хавьтлаар (секрецээр бохирлогдсон гадаргууд хүрэлцсэний дараа өөрийн салстад болон нүүрэнд хүрэх).
- COVID – 19 нь өтгөн болон шээсэнд илэрсэн !!!
- Агаар дуслын зам /Үндсэн халдвар дамжих зам/ – Ханиах, найтаах болон амьсгалын замаас ялгарсан шүүрэл, салст
- Халдвар дамжих зай – 1-2м орчим
- Аероген – Халдварлагдсан аэрозолоор халдвар дамжих
Халдварын эх үүсвэр – COVID – 19-р халдварласан өвчтөнүүд (Шинж тэмдэг илрээгүй халдвар авсан нь батлагдсан хүмүүс).
- Өвчин үүсгэгчийн гарал үүсэл нь одоогоор тодорхойгүй байна. Ухань хотын зэрлэг амьтдын захаас халдвар эхтэй гэсэн таамаг яригдаж байгаа.
- ДЭМБ-ын үзэж буйгаар одоогоор гэрийн тэжээвэр амьтад нохой, муур г.м-ээр халдвар дамждаг нь батлагдаагүй байна.
Эрсдэлт бүлэг – Бүх хүмүүс.
- Өвчлөгчдийн дундаж нас – 50 нас.
- Нас баралтын хувь – 60-с дээш насны өссөөр байна. >80 нас 15% орчим.
Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
