Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Гэдэсний цүлхэн нь бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн
хэвийн бус цүлхэнгүүдээр илэрдэг цүлхэнт өвчний нэг төрөл юм. Эдгээр нь архаг өтгөн хаталт
болон насжилттай холбоотой холбогч эдийн сулрал зэргээс шалтгаалан гэдэсний хөндийн дотоод даралт ихэссэний улмаас үүсдэг.
Ихэвчлэн бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн булчингийн давхаргын сул хэсгүүд нь цүлхийж гарах нөхцлийг бүрдүүлдэг. Ихэвчлэн тахир гэдсэнд тохиолддог. Өвчин нас ахих тусам нэмэгддэг ба хүмүүсийн 50% нь амьдралын 7 дахь арван жилд өртдөг. Дивертикулоз нь ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг боловч заримдаа гэдэсний үйл ажиллагааны өөрчлөлт ба хэвлийн эмзэглэл илэрдэг. Энэ нь ихэвчлэн хэвлийн өвдөлт болон ходоод гэдэсний замын бусад өвчнийг оношлох явцад тохиолдлын байдлаар илэрдэг.
Колоноскопи нь шинж тэмдэг бүхий дивертикулозын оношилгооны арга боловч цүлхэнгийн цочмог үрэвслийн сэжигтэй тохиолдолд эсрэг заалттай байдаг. Эмчилгээ нь ихэвчлэн өвчний даамжралаас урьдчилан сэргийлэх, дивертикулит, өвдөлтгүй цүлхэнгийн цус алдалт
, цүлхэнт өвчинтэй холбоотой колит
зэрэг хүндрэлийг эмчлэхэд чиглэгддэг.
Бүдүүн гэдэсний цүлхэнт үрэвсэл нь цүлхэнгийн хүндрэлийн улмаас ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог. Энэ нь хэсгийн шинж чанартай байх
эсвэл даамжирч буглаа, цооролт
зэрэг хүндрэлүүд үүсгэдэг. Бүдүүн гэдэсний цүлхэнт үрэвсэл
нь ихэвчлэн халуурах, хэвлийн зүүн доод хэсгийн өвдөлтөөр илэрдэг бөгөөд ихэвчлэн тахир гэдсэнд тохиолддог. Бүдүүн гэдэсний цочмог цүлхэнт үрэвсэл сэжиглэгдсэн үед судсаар хийх тодосгогчтой хэвлийн КTГ-ийн шинжилгээ нь оношилгооны арга юм. Хүндрэлгүй бүдүүн гэдэсний цүлхэнт үрэвслийн үед ихэвчлэн гэдэс амраах, өвдөлт намдаах эм бүхий мэс заслын бус эмчилгээ хийх бөгөөд өргөн хүрээний антибиотик эмчилгээг хүндрэлийн өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд хийдэг. Бүдүүн гэдэсний цүлхэнт үрэвслийн хүнд хэлбэрийн үед судсаар антибиотик эмчилгээ хийж, аливаа хүндрэлийг эмчилж, зарим тохиолдолд бүдүүн гэдсийг яаралтай тайрдаг. Ихэвчлэн цочмог үе шат намжсаны дараа хорт хавдрыг үгүйсгэхийн тулд колоноскопи хийдэг. Мэс заслын бус аргаар эмчилсэн хүнд хэлбэрийн бүдүүн гэдэсний цүлхэнт үрэвслтэй бүхий бүх өвчтөнүүдэд төлөвлөгөөт колэктоми хийхийг зөвлөдөг.
Зураг 1. Жинхэнэ ба хуурамч цүлхэн.
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.