Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие (Corpus gastricum), Нугалуур (Pars pylorica) гэсэн хэсгээс тогтоно. Ходоод нь хүний биеийн хоол тэжээлийг боловсруулах, хадгалах, холих үүрэг гүйцэтгэдэг. Гистологи бүтэц нь зарим онцлог шинжүүдийг эс тооцвол бусад хоол боловсруулах замын эрхтнүүдтэй адил бүтэцтэй.

    Ходоод (ventriculus seu gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг бөгөөд англи цагаан толгойн “J” үсэг шиг хэлбэртэй, 1.500 мл орчим багтаамжтай, 25-30 см урттай.

    Ходоод нь хэвлийн дээд хэсгийн зүүн талд, зүүн сүврэг , аюулхай дор улаан хоолой, нарийн гэдэсний хооронд орших булчинлаг эрхтэн юм.

    Ходоодны 4 хэсэг

    • Pars cardiaca – амсар хэсэг. ThX-ThXI нугалмын харалдаа зүүн талд дээрээсээ доош, зүүнээсээ баруун тийш дугуйран байрлана. Улаан хоолойноос ходоод руу орж байгаа нүхийг ostium pyloricum гэнэ.
    • Fundus gastricus – ёроол. Ходоодны зүүн дээд бүдүүн өргөн хэсэг
    • Corpus gastricum – их бие. Ходоодны ёроол, нугалуур хэсгийн хооронд байрлана
    • Pars pylorica – нугалуурын хэсэг. ThXII-LI нугалмын чиглэлд баруун талдаа байрладаг бөгөөд 3 хэсэгт ангилна.
      • Antrum pyloricum
      • Canalis pyloricus
      • Pylorus
        • Ostium pyloricum – ходоодноос нарийн гэдэс рүү орж байгаа нүх

    Ходоодны хана

    • Paries anterior – урд хана
    • Paries posterior – хойд хана

    Ходоодны махиа

    • Curvatura gastrica major – их махиа
    • Curvatura gastrica minor – бага махиа
      • Incisura angularis – ходоодны их бие, нугалуур хоёрын хоорондох хэсэг
      • Incisura cardiaca -ходоодны ёроол, улаан хоолой хоёрын хоорондох сэтэрхий

    Ходоод хоосон байх үед түүний урд талаар нь бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг шахаж элэг ба өрцний дор байрлана. Ходоод сунасан үед доод зах нь хүйс хүрч болох бага аарцгийн хөндийд хүрдэг тохиолдол ч байх ба хүн хүнийх харилцан адилгүй.

    Байрлал зүйн анатоми

    Чиглэл Ходоодны хэсэг Зэргэлдээ эрхтэн
    Cranial
    • Ёроол
    • Өрц
    Ventral
    • Урд хана
    • Ёроол – зарим хэсэг
    • Амсар хэсэг
    • Элэгний зүүн дэлбэн
    • Зүүн хавирганы нум
    Баруун
    • Их бие
    • Амсар хэсэг
    • Ёроол – зарим хэсэг
    • Элэгний зүүн дэлбэн
    Зүүн
    • Ёроол
    • Дэлүү
    Dorsal
    • Их бие
    • Нойр булчирхайн сүүл
    • Зүүн бөөрний дээд булчирхай
    • Зүүн бөөрний дээд хэсэг
    Caudal
    • Ходоодны доод хэсэг
    • Нугалуур хэсэг
    • Их махиа
    • Бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг

    Ходоодны холбоосууд

    • Ходоодны амсар хэсгийн гялтан хальсаар бүрхэгдээгүй хэсэгт холбоос үүсдэг
    • Элэг ба хоёрын хооронд гялтан хальс давхралдан буюу үүсгэнэ.
    • -аас гялтан хальс уруудаж бүдүүн гэдэсний хөндлөн хэсэгтэй нийлж түүнийг холбосон холбоос lig.gastrocolicum буюу мөн -г үүсгэнэ.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Микроскопийн анатоми

    Цусан хангамж, мэдрэлжүүлэлт

    Ходоодны шүүрлийн ялгарал

    Ходоодны үйл ажиллагаа

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915