Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Эволюцийн явцад хүн хоёр хөл дээрээ зогсон явах болсоноор хүний гар нь барихад зориулагдсан, харин тавхай буюу (foot) нь тулгуур эрхтэн болж хөгжсөн хэмээн үздэг. Энэхүү дээр дурьдсан хөгжлийн явцад тулгуурын үүрэг гүйцэтгэхэд улам тохиромжтой болох үүднээс хөлийн хуруунууд нь гарын хурууг бодвол богино, харин бэлбэрхийн яснууд нь эсрэгээрээ биеийн жинг даахад тохиромжтой болох үүднээс хүчирхэг том болсон юм.
Тавхайн яс нь доод мөчдийн чөлөөт хэсгийн яс (pars libera membri inferioris)-ын нэг хэсэг бөгөөд тавхайн ясыг проксималаас дистал байрлал руу чиглүүлэн гурван хэсэгт авч үздэг. Энэхүү анатомийн ангилал нь клиникт үргэлж ач холбогдолтой байж чаддаггүй.
2 гадаргуутай.
Бэлбэрхийн яс (Ossa tarsalia)
Бэлбэрхийн яснууд нь 7 богино хэмт ястнуудаас тогтох бөгөөд эдгээр нь 2 эгнээ үүсгэж байрлана: 3 том бэлбэрхийн яс нь биед ойр эгнээ (proximal Tarsus), харин бусад 4 яс нь биеэс хол (distal Tarsus) эгнээг үүсгэн байрласан байна.
Proximal Tarsus (tarsal bones): проксимал эгнээн яснууд: talus, calcaneus, os naviculare. Эдгээр нь шагайн үений гол бүрэлдэхүүнүүд юм.
1 Шагай (Talus)
Өсгий болон шагайтын хооронд оршино. Шагай ясыг проксималаас дистал руу байрлах байдлаар доорх 3 хэсгүүдэд хувааж үздэг:
2 Өсгий (calcaneus)
Бэлбэрхийн яснуудаас хамгийн том нь, краниал шагай ястай, харин вентрал хэсгээрээ шоо ястай үе үүсгэдэг. 2 чухал хэсэгтэй:
Гадаргуунууд:
Өсгийн гадна талд тахилзуурын бул (trochlea peronealis) байх ба үүний доогуур булчингийн шөрмөс явах ховил (sulcus tendinis m.peronei longi) байна.
3 Завь яс (os naviculare)
Distal Tarsus (tarsal bones):
4-6 Шаантаг яснууд (ossa cuneiformia)
Эдгээр нь 3 яснууд байна.
Эдгээр нь товчхондоо проксимал хэсгээрээ завь ястай, дистал хэсгээрээ өлмий яс ossa metatarsalia I–III-тай үе үүсгэн байрлана.
7 Шоо яс (os cuboideum)
Өлмийн яс (ossa metatarsalia)[I-V]
Өлмийн яс нь 5 богино чөмөгт яснуудаас тогтоно. Тус бүрдээ:
Хөлийн хурууны буюу шивнүүр яс (phalanges digitorum pedis)
Хөлийн шивнүүр яснууд хэмжээгээрээ жижиг, 5 хуруутай.
Хөлийн тавхайн завь, шоо, шаантаг хэлбэрт ясны хугарал
Улны шивнүүр болон өсгий шагайн ясны хугарал, мултралтай хамт тохиолддог завь, шоо, шаантаг хэлбэрт яснуудын хугарлууд ховор байдаг. Өндрөөс унах, өлмийгөөр шахагдаж, дарагдах үед зах ирмэг нь сэлтрэх, шахагдаж хугарна.
Хөлийн өлмий – чинэрч хавдан, гишгэж явж чадахгүй, өвдөлт их байна.
Хөлийн ул – хөх няц болсон, тавхайн ар хэсгээр овойж хавдана.
2 чиглэлийн рентген зургаар баталж ялгана.
Дээрх яснуудын хугарал зөрөөгүй үед хөлийн улны нум хүнхрээг сайтар гаргаж хэвшүүлсэн гүн өргөн гөлтгөнөн аравч чиг тавина. Хаван буусны дараа дахин гөлтгөнөн боолтыг тавхайд сайтар хэвшүүлж 4-6 долоо хоног байлгаад нөхөн сэргээх эмчилгээ хийнэ.
Зөрөө их бяцарч сэлтэрсэн мултралтай, хавсарсан, шагайн үений нийлэмж алдагдсан үед ил аргаар эвлүүлж шөрөг ялтсаар бэхлэж шарх эдгэртэл гөлтгөнөн аравч тавиад нөхөн сэргээх эмчилгээ хийнэ.
Улны нэг ба хэд хэдэн шивнүүрийн толгой, хүзүүгээр, их бие суурь хэсгээр өлмий дээр хүнд юм унагах, машины дугуйд дарагдаж, шахагдах зэргээс шалтгаалан хөндлөн, ташуу, сэлтэрч бяцардаг. Улны шивнүүрийн аль ч түвшингээр хугарахад хугарлын үзүүрүүд нь улны чиглэлд тахийж зөрдөг. Ихэвчлэн ил, олон шивнүүрийн хугарал тохиолддог. Хаван хавдартай, арьс нь хөхөрч хүрэнтсэн, хөндүүрлэхээс гадна ул өлмийн араас шивнүүр тус бүрийг хурууны үзүүрээр түлхэж тэнийлгээд үеэр хөдөлгөхөөргүй барьж уртааш тэнхлэгийн дагууд зөөлөн татах, түлхэхэд хүчтэй өвдөж, ясны хавиралдах чимээ мэдрэгдэнэ. Ул өлмийн дээр доороос, эгц, хажуу, хагас хажуу тусгалаас авсан рентген зургаар батална. Улны шивнүүрийн зөрөөгүй хугаралд улны нум хүнхрээг туйлын сайн загваршуулж гөлтгөнөн гутал шиг боолт хийнэ. Боолттой нь 4-6 долоо хоног байлгаад авч нөхөн сэргээх эмчилгээ хийнэ. Зөрөө их хугарлыг ил аргаар эвлүүлж шөргөөр үеүдийг дамнуулан голоор нь шөрөглөж бэхлэх ба АО-н хурууны ялтас тавьж шураглаж бэхлээд улны нум хүнхрээг сайтар гаргаж хэвшүүлж гөлтгөнөн боолт тавина. Шөргөөр бэхэлсэн бол шарх эдгэрсний дараа 3-4 долоо хонуулаад шөргийг авч битүү гөлтгөнөн боолт хийж 1-1.5 сарын дараа нөхөн сэргээх эмчилгээнд оруулна.
Өндрөөс хөлийн тавхайгаар гишгэж унахад өсгий яс бяцарч, сэлтэрч, шахагдаж хугарна. Байрлалаар нь: Өсгий шахагдаж хугарсан зөрөө ихтэй үед хавантай, хөлийн улны хүнхрээ багасч хавтгай болсон, өсгий өргөссөн байна. Ахилийн шөрмөсний орчимд хавантай, гишгэж чадахгүй, эрээн булчин чангарч өсгий өвдөх шинж илэрдэг. Өсгийг улны 2 талаас нь дарахад их хөндүүр байна. Хэрэв зөрөөгүй бол тодорхой биш, өвдөлт бага, хаван их байна. Хугарлыг хажуу тусгалаас авсан рентген зургаар оношлох боловч өсгий ясны их бие, төвгөрийн босоо шугамаар шахагдаж хугарсан үед оношлогдохгүй байдаг. Учир нь өсгий хэмт яс учраас шахагдаж хугараад, хугарлын 2 үзүүр бие рүүгээ шигдэж орсноос хугарлын шугам рентген зурагт ажиглагдахгүй тохиолдол байдаг. Энэ үед рентген зураг дээр өсгий шагай хоорондын үений хойд урд талын дээд цэгүүдийг дайруулж шугам татаад, өсгий товгорын дээд гадаргуу дайруулан хоёр дахь шугам татаад 20-40 градус өнцөг үүсгэнэ. Өсгий яс шахагдаж хугарч зөрсөн үед өнцөг багасч тэг хүрдэг. Өсгий ясны зах сэжүүрийн ба шагайг тулагч дотор талын сэртэнгийн зөрөөгүй хугарлыг өвдөг хүртэл тавхайг хамруулан хурууны угийн үе хүртэл өргөн гөлтгөнөн аравч боолт хийж эмчилдэг. Зөрөө ихтэй бяцарч сэлтэрсэн үенүүдийн нийлэмж алдагда,хугарсан хэсэг тэнхлэгээрээ эргэсэн, өсгийний товгор салж холдсон үед хугарлыг ил аргаар эвлүүлж, шахагч шургаар шахаж бэхлэх буюу хэлбэржүүлэгч өсгийний ялтас тавьж хадаж бэхлэнэ.
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.