Non-viral or unspecified infections of the central nervous system
Бактерийн, мөөгөнцрийн, шимэгчийн буюу тодорхойгүй гаралтай халдвараас үүдэлтэй мэдрэлийн тогтолцооны аливаа байдал.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Тархины цуллаг, гавал доторх буюу нугасны сувгийн эпидурал ба субдурал зай, харьцангуй ховор тохиолдолд нугасны цуллагт үүсэх голомтот идээт үйл явц. Идээт үйл явц нь ихэвчлэн бактерийн халдвартай, заримдаа мөөгөнцөр, эгэлбиетэн буюу шимэгчийн халдвартай холбоотой байдаг. Тархины буглаа нь ихэвчлэн зэргэлдээх халдвартай хэсгээс (чих, хамрын дайвар хөндий, хөхлөг сэртэнгийн агаарт үүр, шүд), гавал-нүүрний остеомиелитээс тархах замаар, мөн толгойн ил гэмтэл буюу өмнө хийгдсэн мэдрэлийн мэс заслын дараа үүснэ. Уушгины идээт халдвар, бактерт эндокардит буюу бусад байршлын халдвараас цусаар тархах нь мөн тархины буглаа үүсгэж болно. Гавал доторх буглаатай өвчтөнд толгой өвдөх, сэтгэцийн байдал өөрчлөгдөх, голомтот алдагдал ба таталт янз бүрийн хослолоор илэрнэ. Халууралт илэрч болно. Нугасны сувгийн доторх буглаатай өвчтөнд янз бүрийн зэргийн дутуу ижсаа буюу дутуу дөрвөлсаа, гэмтлийн түвшнээс доош мэдрэхүйн алдагдал, хуниасны үйл ажиллагааны өөрчлөлт ба нуруу өвдөх шинж илэрнэ. Оношийг CT буюу MRI дүрслэлээр тавих ба мэдрэлийн мэс заслын аргаар буглааг соруулсны дараа буглааны агуулгыг эд судлалын шинжилгээ ба өсгөврөөр баталгаажуулж болно. Бүсэлхийн хатгалт хийх нь ихэвчлэн эсрэг заалттай байдаг.
A focal suppurative process of the brain parenchyma, the intracranial or spinal epidural or subdural space, and less commonly the spinal cord parenchyma. The suppurative process is most commonly associated with bacterial infection, and occasionally with fungal, protozoal, or parasitic infection. Brain abscesses develop most commonly by spread from a contiguous infected site (ear, paranasal sinuses, mastoid air cells, teeth), craniofacial osteomyelitis, and following open head trauma or previous neurosurgical procedure. Haematogenous spread from purulent pulmonary infections, bacterial endocarditis, or other sites of infection can also cause brain abscess. Patients with intracranial abscess present with variable combinations of headache, altered mental status, focal deficits, and seizures. Fever may be present. Patients with intraspinal abscess present with variable degrees of paraparesis or quadriparesis, sensory impairment below the level of the lesion, altered sphincter function, and back pain. The diagnosis is made by CT or MRI imaging, and may be confirmed by histological examination and culture of the abscess material following neurosurgical drainage. Lumbar puncture is usually contraindicated.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Бактерийн, вирүсийн, мөөгөнцрийн буюу шимэгчийн гаралтай халдвараас үүдэлтэй эпидурал зайн байдал. Энэ байдал нь эпидурал зайд идээт агуулга голомтлон хуримтлагдахаар илэрдэг. Энэ байдал нь буглааны байршлаас хамааран янз бүрийн шинж тэмдгээр илэрнэ. Халдвар нь халдвар үүсгэгч ихэвчлэн арьс буюу салст бүрхүүлийн эх үүсвэрээс цусаар тархах замаар дамжина.
A condition of the epidural space, caused by an infection with a bacterial, viral, fungal, or parasitic source. This condition is characterised by a focal accumulation of purulent material within the epidural space. This condition presents with symptoms depending on the location of the abscess. Transmission is through haematogenous spread of the infectious agent commonly from a cutaneous or mucosal source.
ICD-10-тай харгалзах код