Malignant neoplasms of female genital organs
Эмэгтэйн нөхөн үржихүйн тогтолцоог хамарсан анхдагч буюу үсэрхийлсэн өмөн (өөр байршилд тархаж буй анхдагч өмөн). Төлөөлөх жишээнд эндометрийн карцином, умайн хүзүүний карцином, өндгөвчний карцином ба жирэмсний хориокарцином хамаарна.
Тодорхойлолт
Умайн хүзүүг хамарсан анхдагч өмөн.
Primary malignant neoplasm involving the cervix.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Умайн хүзүүний хучуур эдээс үүсэх хавтгай эсийн карцином. Ихэвчлэн умайн хүзүүний хорт хавдрын өмнөх гэмтлээс үүснэ. Бэлгийн хавьтагчийн тоо олшрох ба хүний папилломавирүсийн (HPV) халдвар нь умайн хүзүүний хавтгай эсийн карциномын эрсдэлт хүчин зүйл юм. Дараах гистологийн хэв маягийг тодорхойлсон: Энгийн хавтгай эсийн карцином, хөхлөгт хавтгай эсийн карцином, шилжилтийн эсийн карцином, лимфоэпителиом төст карцином, үүт карцином, кондиломт карцином ба ээрүүл эсийн карцином. Амьд үлдэлт нь оношлох үеийн өвчний үе шаттай хамгийн нягт холбоотой.
A squamous cell carcinoma arising from the cervical epithelium. It usually evolves from a precancerous cervical lesion. Increased numbers of sexual partners and human papillomavirus (HPV) infection are risk factors for cervical squamous cell carcinoma. The following histologic patterns have been described: Conventional squamous cell carcinoma, papillary squamous cell carcinoma, transitional cell carcinoma, lymphoepithelioma-like carcinoma, verrucous carcinoma, condylomatous carcinoma and spindle cell carcinoma. Survival is most closely related to the stage of disease at the time of diagnosis.
ICD-10-тай харгалзах код