Benign cutaneous neoplasms
Хорт шинжийн ямар ч нотолгоогүй, арьсны эдийг бүрдүүлэгч эсийн хэвийн бус өсөлт.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Төрөлх бараан мэнгэ нь дермис, эпидермис буюу хоёуланд нь меланоцит умайн доторх үед хэвийн бусаар үржсэний үр дүнд төрөхөд илэрдэг, арьсны хязгаарлагдмал нөсөөжилтийн хэсэг юм. Хэмжээ нь хэдэн миллиметрээс олон сантиметр хүртэл голчтой байж болно. Хэрэв тэдгээрийн насанд хүрэх үеийн таамагласан буюу эцсийн хамгийн их голч нь 20 cm-ээс их бол аварга том төрөлх бараан мэнгэ гэж нэрлэнэ.
Congenital melanocytic naevi are circumscribed areas of skin pigmentation present at birth as a result of abnormal intrauterine proliferation of melanocytes within the dermis, the epidermis or both. They may range in size from a few millimetres to many centimetres in diameter. If their projected or final adult maximal diameter is greater than 20 cm they are termed giant congenital melanocytic naevi.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Насанд хүрэх үеийн таамагласан буюу эцсийн хамгийн их голч нь 400 mm буюу түүнээс их төрөлх бараан мэнгэ (CMN). Аварга том CMN ихэвчлэн биеийн нурууны гадаргуу дээр оройн хэсгээс өгзөг хүртэлх хэсэгт төвлөрсөн байдаг боловч өөр хэсэгт ч тохиолдож болно; эдгээр нь олон тооны жижиг дагуул мэнгэ (төрөлх буюу хожуу үүссэн), хэт үсжих, липом буюу хоргүй үржлийн зангилаатай хавсарч болно. Аварга том CMN дотор буюу төв мэдрэлийн тогтолцоонд (CNS) бэлгийн бойжилтын өмнөх меланом үүсэх эрсдэлтэй. Тохиолдлын 10-15%-д илэрдэг зөөлөн хальсны меланоцитоз буюу голомтот нейромеланоз нь ихэвчлэн CNS-ийн бусад хавдар, тархи усжих [хидроцефали], эпилепси, аалзан хальсны уйланхай буюу Денди-Уокерийн гажигтай хавсарна.
A congenital melanocytic naevus (CMN) with a predicted or final adult maximal diameter of 400 mm or more. Giant CMNs are commonly centred on the dorsal surface of the body between the vertex and the buttocks but may occur elsewhere; they may be associated with multiple smaller satellite naevi (congenital or tardive), hypertrichosis, lipomas or benign proliferative nodules. There is a risk of pre-pubertal melanoma within giant CMN or the central nervous system (CNS). Leptomeningeal melanocytosis or focal neuromelanosis, found in 10-15% of cases, is often associated with other CNS tumours, hydrocephalus, epilepsy, arachnoid cysts, or Dandy-Walker malformation.
ICD-10-тай харгалзах код