Primary immunodeficiencies
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
HLA II ангийн илэрхийлэл гажигтай дархлал хомсдол нь дахилтат вирүст ба бактерт халдвараар илэрдэг, ихэвчлэн архаг суулга ба өсөлт хоцрох байдалд хүргэдэг аутосом рецессив анхдагч дархлал хомсдол юм.
Immunodeficiency by defective expression of HLA class II is an autosomal recessive primary immune deficiency, manifesting by recurrent viral and bacterial infections, often leading to chronic diarrhoea and growth retardation.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
HLA II ангийн молекул байхгүй байхтай холбоотой хавсармал дархлал хомсдол нь аутосом рецессив хэлбэрээр удамшдаг өвчин юм. HLA II ангийн молекул илэрхийлэгдэхгүй байх нь эсийн дархлааны хариу урвал (CD4 лимфопени ба эсрэгтөрөгчид үзүүлэх хариу урвал алдагдах) ба эсрэгбиеийн дархлааны хариу урвалын (хипогаммаглобулинеми) хавсарсан дутал үүсгэдэг. Үүний үр дүнд өвчтөнд дахилтат вирүст ба бактерт халдвар тохиолдож, ихэвчлэн архаг суулга ба өсөлт хоцрох байдалд хүргэдэг. Энэ өвчин нь HLA II ангийн молекулын генийн транскрипцийн зохицуулгад оролцдог дөрвөн уургийн мутациас үүдэлтэй. Дэлхий даяар 100-аас цөөн тохиолдол бүртгэгдсэн. Өвчтөнийг цус төлжүүлэх үүдэл эсийн ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээгээр эдгээж болно.
Combined immune deficiency associated with the lack of HLA class II molecules is an autosomal recessive inherited disease. Failure to express HLA class II molecules causes a combined deficiency of cell-mediated immune responses (CD4 lymphopenia and impaired response to antigens) and antibody-mediated immune responses (hypogammaglobulinemia). As a result, patients are exposed to recurrent viral and bacterial infections, often leading to chronic diarrhoea and growth retardation. The disease is caused by mutations in four proteins involved in the regulation of HLA class II molecules gene transcription. Less than 100 cases have been reported worldwide. Patients can be cured with bone marrow transplantations of haematopoietic stem cells.
ICD-10-тай харгалзах код