Allergic or hypersensitivity conditions
Харшил нь дархлааны нотлогдсон механизмаар өдөөгдсөн хэт мэдрэгшлийн урвал юм.
Хэт мэдрэгшил гэдэг нь хэвийн хүмүүсийн тэсвэрлэдэг тунгаар тодорхой өдөөгчид өртсөнөөр өдөөгдөж, бодитойгоор давтагдах шинж тэмдэг буюу шинж үүсгэдэг, эмнэлзүйн хувьд харшилтай төстэй байдлыг хэлнэ.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Анафилакси нь хурдан эхэлж, амь насанд аюул учруулж болох амьсгалын зам, амьсгал буюу цусны эргэлтийн хямралаар илэрдэг, хүнд, амь насанд аюултай тогтолцооны хэт мэдрэгшлийн урвал бөгөөд үргэлж биш ч ихэвчлэн арьс ба салстын өөрчлөлттэй хавсардаг.
Anaphylaxis is a severe, life-threatening systemic hypersensitivity reaction characterised by being rapid in onset with potentially life-threatening airway, breathing, or circulatory problems and is usually, although not always, associated with skin and mucosal changes.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эмээс улбаалсан анафилакси. Хүнд үед үхэлд хүргэж болно. Энэ тогтолцооны урвал ихэвчлэн эм хэрэглэснээс хойш хэдэн минутаас хэдэн цагийн дотор үүсдэг, ихэвчлэн хүнд бөгөөд үхэлд хүргэж болно. Анафилакси үүсгэдэг хамгийн түгээмэл эм нь антибиотик, ялангуяа пенициллинүүд юм. Эмнэлзүйд урьдчилан толгой эргэх буюу ухаан балартах, арьс шорвойх ба эритем илэрч, дараа нь чонон хөрвөс, ангионеврозын хаван, бронхоспазм, хэвлийгээр өвдөх ба вазомотор коллапс үүсч болно.
Anaphylaxis attributable to a drug. When severe it may be fatal. This systemic reaction usually develops within minutes to hours of administration of the drug, is often severe and may be fatal. The most frequent drugs causing anaphylaxis are antibiotics, particularly penicillins. Clinically there may be premonitory dizziness or faintness, skin tingling and erythema, followed by urticaria, angio-oedema, bronchospasm, abdominal pain and vasomotor collapse.
ICD-10-тай харгалзах код