Diabetes mellitus
Инсулины ялгаралт, инсулины үйлдэл буюу аль алиных нь согогоос үүдэлтэй архаг хипергликеми ба нүүрс ус, өөх тос, уургийн солилцооны хямралаар илэрдэг, олон янзын шалтгаантай дотоод шүүрэл ба бодисын солилцооны эмгэг.
Тодорхойлолт
Чихрийн шижин, хэвшинж 1 эсвэл чихрийн шижин, хэвшинж 2-ын аль нэгэнд нь ангилах боломжгүй чихрийн шижин.
Diabetes mellitus which cannot be classified as either Type 1 or Type 2 diabetes mellitus.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Бусад тодорхой чихрийн шижинд хамаарах нойр булчирхайн гадаад шүүрлийн хэсгийн өвчний шалтгаант чихрийн шижин нь нойр булчирхайг тархмал байдлаар гэмтээдэг аливаа үйл явцаас үүдэлтэй чихрийн шижингийн нэг хэлбэр юм. Олдмол үйл явцад панкреатит, гэмтэл, халдвар, нойр булчирхай тайрах мэс засал ба нойр булчирхайн карцином хамаарна. Хорт хавдраас үүдэлтэй тохиолдлоос бусад үед чихрийн шижин үүсэхийн тулд нойр булчирхай өргөн хүрээнд гэмтсэн байх ёстой.
Other specified diabetes mellitus due to diseases of the exocrine pancreas is a form of diabetes which is caused by any process that diffusely injures the pancreas. Acquired processes include pancreatitis, trauma, infection, pancreatectomy, and pancreatic carcinoma. With the exception of that caused by cancer, damage to the pancreas must be extensive for diabetes to occur.
ICD-10-тай харгалзах код