Certain specified nutrient excesses
Шимт бодисын тодорхой илүүдлээс үүдэлтэй аливаа өвчин. Оношийг цусны шинжилгээгээр баталгаажуулна.
Тодорхойлолт
D аминдэм хэт ихдэх нь D аминдэмийг хэт их хэрэглэсний хоёрдогч үр дагавар юм. Энэ нь урт хугацаанд их хэмжээгээр хэрэглэх, эсвэл нэг удаа их хэмжээгээр цочмог залгих үед үүсч болно. Илүүдэл хэмжээ нь ийлдсэн дэх кальци ба фосфатын агууламжийг хэвийн бусаар ихэсгэнэ. D аминдэмийн хордлогын шинж ба шинж тэмдэг нь хиперкальцемийн хоёрдогч үр дагавар юм. Ходоод-гэдэсний илрэлд бөөлжис цутгах, бөөлжих, өтгөн хатах, хэвлий өвдөх ба панкреатит орно. Зүрхний талаас артерийн даралт ихсэх, Q-T завсар богиносох ба хэм алдагдал илэрч болно. Хиперкальцемийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх нөлөөнд летарги, булчингийн тонус сулрах, ухаан самуурах, баримжаа алдагдах, сэтгэл гутрал, солиорол, хий үзэгдэл ба ком орно. Хиперкальцеми нь бөөрний шээс өтгөрүүлэх механизмыг алдагдуулж, полиури, усгүйжил ба хипернатремид хүргэж болно. Хиперкальцеми мөн бөөрний цочмог дутмагшил, бөөр чулуужих ба нефрокальцинозод хүргэж, улмаар бөөрний архаг дутагдал үүсгэж болно. Нас баралт ихэвчлэн хэм алдагдал буюу усгүйжилтэй холбоотой.
Hypervitaminosis D is secondary to excessive intake of vitamin D. It can occur with long-term high intake or with a substantial, acute ingestion. Excess amounts result in abnormally high concentrations of calcium and phosphate in the serum. The signs and symptoms of vitamin D intoxication are secondary to hypercalcaemia. Gastrointestinal manifestations include nausea, vomiting, constipation, abdominal pain and pancreatitis. Possible cardiac findings are hypertension, decreased Q-T interval and arrhythmias. The central nervous system effects of hypercalcaemia include lethargy, hypotonia, confusion, disorientation, depression, psychosis, hallucinations and coma. Hypercalcaemia impairs renal concentrating mechanisms, which can lead to polyuria, dehydration and hypernatremia. Hypercalcaemia can also lead to acute renal failure, nephrolithiasis and nephrocalcinosis, which can result in chronic renal insufficiency. Deaths are usually associated with arrhythmias or dehydration.
ICD-10-тай харгалзах код