Elimination disorders
Ялгаруулалтын эмгэгт хувцас буюу орондоо давтан шээх (шээс задгайрах эмгэг) ба зохисгүй газар давтан өтгөнөө гаргах (өтгөн задгайрах эмгэг) хамаарна. Ялгаруулалтын эмгэгийг зөвхөн тухайн хүн шээс, өтгөнөө барих чадвартай болсон байх ёстой хөгжлийн насанд (шээс задгайрах эмгэгийн хувьд 5 нас, өтгөн задгайрах эмгэгийн хувьд 4 нас) хүрсний дараа оношилно. Шээс буюу өтгөн задгайрах нь төрсөн цагаас байж болох (өөрөөр хэлбэл, нярайн үеийн хэвийн задгайралтын хэвшинжит бус үргэлжлэл), эсвэл давсаг буюу гэдсээ хянах чадварыг олж авсан хугацааны дараа үүсч болно. Тухайн зан үйл нь задгайралт үүсгэдэг эрүүл мэндийн өөр байдал, шээсний зам буюу гэдэсний төрөлх буюу олдмол гажиг, эсвэл туулга буюу шээс хөөх эмийг хэт их хэрэглэсэнтэй бүрэн холбоотой бол ялгаруулалтын эмгэгийг оношлохгүй.
Тодорхойлолт
Шээс задгайрах эмгэг гэдэг нь шээсээ барих чадвартай болсон байх ёстой хөгжлийн насанд (5 нас) хүрсэн хүн өдөр буюу шөнө хувцас буюу орондоо давтан шээхийг хэлнэ. Шээс задгайрах нь төрсөн цагаас байж болох (өөрөөр хэлбэл, нярайн үеийн хэвийн задгайралтын хэвшинжит бус үргэлжлэл), эсвэл давсгаа хянах чадварыг олж авсан хугацааны дараа үүсч болно. Ихэнх тохиолдолд энэ зан үйл нь өөрийн эрхгүй байдаг ч зарим тохиолдолд санаатай мэт харагдана. Санаандгүй шээх нь шээс барихад саад болдог эрүүл мэндийн байдлаас (жишээ нь, мэдрэлийн тогтолцооны өвчнүүд буюу булчин-араг ясны эмгэг), эсвэл шээсний замын төрөлх буюу олдмол гажгаас үүдэлтэй бол шээс задгайрах эмгэгийг оношлохгүй.
Enuresis is the repeated voiding of urine into clothes or bed, which may occur during the day or at night, in an individual who has reached a developmental age when urinary continence is ordinarily expected (5 years). The urinary incontinence may have been present from birth (i.e., an atypical extension of normal infantile incontinence), or may have arisen following a period of acquired bladder control. In most cases, the behaviour is involuntary but in some cases it appears intentional. Enuresis should not be diagnosed if unintentional voiding of urine is due to a health condition that interferes with continence (e.g., diseases of the nervous system or musculoskeletal disorders) or by congenital or acquired abnormalities of the urinary tract.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код