Elimination disorders
Ялгаруулалтын эмгэгт хувцас буюу орондоо давтан шээх (шээс задгайрах эмгэг) ба зохисгүй газар давтан өтгөнөө гаргах (өтгөн задгайрах эмгэг) хамаарна. Ялгаруулалтын эмгэгийг зөвхөн тухайн хүн шээс, өтгөнөө барих чадвартай болсон байх ёстой хөгжлийн насанд (шээс задгайрах эмгэгийн хувьд 5 нас, өтгөн задгайрах эмгэгийн хувьд 4 нас) хүрсний дараа оношилно. Шээс буюу өтгөн задгайрах нь төрсөн цагаас байж болох (өөрөөр хэлбэл, нярайн үеийн хэвийн задгайралтын хэвшинжит бус үргэлжлэл), эсвэл давсаг буюу гэдсээ хянах чадварыг олж авсан хугацааны дараа үүсч болно. Тухайн зан үйл нь задгайралт үүсгэдэг эрүүл мэндийн өөр байдал, шээсний зам буюу гэдэсний төрөлх буюу олдмол гажиг, эсвэл туулга буюу шээс хөөх эмийг хэт их хэрэглэсэнтэй бүрэн холбоотой бол ялгаруулалтын эмгэгийг оношлохгүй.
Тодорхойлолт
Өтгөн задгайрах эмгэг гэдэг нь зохисгүй газар давтан өтгөнөө гаргахыг хэлнэ. Өтгөнөө барих чадвартай болсон байх ёстой хөгжлийн насанд (4 нас) хүрсэн хүн зохисгүй газар өтгөнөө давтан (жишээ нь, хэдэн сарын турш дор хаяж сард нэг удаа) гаргадаг бол өтгөн задгайрах эмгэг гэж оношилно. Өтгөн задгайрах нь төрсөн цагаас байж болох (өөрөөр хэлбэл, нярайн үеийн хэвийн задгайралтын хэвшинжит бус үргэлжлэл), эсвэл гэдсээ хянах чадварыг олж авсан хугацааны дараа үүсч болно. Өтгөнөөр бохирдуулах нь эрүүл мэндийн өөр байдал (жишээ нь, мэдрэлийн зангилаагүй мегаколон, нурууны сувгийн дутуу битүүрэл, тэнэгрэл), гэдэсний төрөлх буюу олдмол гажиг, ходоод-гэдэсний халдвар, эсвэл туулгыг хэт их хэрэглэсэнтэй бүрэн холбоотой бол өтгөн задгайрах эмгэгийг оношлохгүй.
Encopresis is the repeated passage of faeces in inappropriate places. Encopresis should be diagnosed if inappropriate passage of faeces occurs repeatedly (e.g., at least once per month over a period of several months) in an individual who has reached the developmental age when faecal continence is ordinarily expected (4 years). The faecal incontinence may have been present from birth (i.e., an atypical extension of normal infantile incontinence), or may have arisen following a period of acquired bowel control. Encopresis should not be diagnosed if faecal soiling is fully attributable to another health condition (e.g., aganglionic megacolon, spina bifida, dementia), congenital or acquired abnormalities of the bowel, gastrointestinal infection, or excessive use of laxatives.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код