Disorders due to addictive behaviours
Донтох зан үйлийн шалтгаант эмгэг нь донтолт үүсгэдэг бодис хэрэглэхээс бусад, таашаал өгдөг давтагдах зан үйлийн үр дүнд үүсдэг, сэтгэлийн зовуурь буюу хувь хүний үйл ажиллагаанд саад учрахтай холбоотой, танигдахуйц ба эмнэлзүйн ач холбогдолтой хамшинжүүд юм. Донтох зан үйлийн шалтгаант эмгэгт мөрийцөх эмгэг ба тоглоом тоглох эмгэг хамаарах бөгөөд эдгээр нь онлайн ба офлайн зан үйлийг аль алиныг нь хамарч болно.
Тодорхойлолт
Тоглоом тоглох эмгэг нь онлайн (өөрөөр хэлбэл интернэтээр) буюу офлайн байж болох, байнгын буюу дахилтат тоглоом тоглох зан үйлийн („дижитал тоглоом“ буюу „видео тоглоом“) хэв маягаар илэрдэг бөгөөд энэ нь дараах шинжээр илэрнэ:
Тоглоом тоглох зан үйлийн хэв маяг тасралтгүй, эсвэл үечилсэн ба дахилтат байж болно. Тоглоом тоглох зан үйлийн хэв маяг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ. Онош тавихын тулд тоглоом тоглох зан үйл ба бусад шинж ихэвчлэн хамгийн багадаа 12 сарын хугацаанд ажиглагдах ёстой боловч оношийн бүх шаардлага хангагдсан бөгөөд шинж тэмдэг хүнд байвал шаардагдах хугацааг богиносгож болно.
Gaming disorder is characterised by a pattern of persistent or recurrent gaming behaviour (‘digital gaming’ or ‘video-gaming’), which may be online (i.e., over the internet) or offline, manifested by:
The pattern of gaming behaviour may be continuous or episodic and recurrent. The pattern of gaming behaviour results in marked distress or significant impairment in personal, family, social, educational, occupational, or other important areas of functioning. The gaming behaviour and other features are normally evident over a period of at least 12 months in order for a diagnosis to be assigned, although the required duration may be shortened if all diagnostic requirements are met and symptoms are severe.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тоглоом тоглох эмгэг, голчлон офлайн нь голчлон интернэтээр явагддаггүй, байнгын буюу дахилтат тоглоом тоглох зан үйлийн („дижитал тоглоом“ буюу „видео тоглоом“) хэв маягаар илэрдэг бөгөөд энэ нь дараах шинжээр илэрнэ:
Тоглоом тоглох зан үйлийн хэв маяг тасралтгүй, эсвэл үечилсэн ба дахилтат байж болно. Онош тавихын тулд тоглоом тоглох зан үйл ба бусад шинж ихэвчлэн хамгийн багадаа 12 сарын хугацаанд ажиглагдах ёстой боловч оношийн бүх шаардлага хангагдсан бөгөөд шинж тэмдэг хүнд байвал шаардагдах хугацааг богиносгож болно.
Gaming disorder, predominantly offline is characterised by a pattern of persistent or recurrent gaming behaviour (‘digital gaming’ or ‘video-gaming’) that is not primarily conducted over the internet and is manifested by:
The pattern of gaming behaviour may be continuous or episodic and recurrent. The gaming behaviour and other features are normally evident over a period of at least 12 months in order for a diagnosis to be assigned, although the required duration may be shortened if all diagnostic requirements are met and symptoms are severe.
ICD-10-тай харгалзах код